in

УтгагүйУтгагүй ДажгүйДажгүй

Бүсгүйчүүд минь та бүхэн арьсаа зөв чийгшүүлж чаддаг уу? Тэгвэл танд арьсаа чийгшүүлэхдээ гаргадаг 5 алдааг хүргэе

Таний чийгшил сайтай арьс нь зөөлөн, уян хатан, толигор харагдахаас гадна хөгшрөлт удаан явагддаг. Ихэнх бүсгүйчүүд чийгшүүлэх тос болгон үйлчилгээ сайтай гэж андуурах тохиолдол их байдаг. Үнэн хэрэгтээ энэ тийм биш. Чийгшүүлэх тосыг түрхэх тодорхой зарчим байдаг гэнэ. Ихэнх бүсгүйчүүд тосоо түрхэхдээ дараах 5 алдааг гаргадаг.

#1 Хуурай арьсан дээрээ чийгшүүлэгч тос түрхэх

Хүн бүр ихэнхидээ хуурай арьсан дээрээ чийгшүүлэх тосоо шууд түрхдэг. Үнэндээ шүршүүрт орсны дараа эсвэл усанд орсны дараа шууд түрхэх хэрэгтэй юм байна. Тосыг түрхэх үед таны арьс бага зэрэг чийгтэй байх шаардлагатай ба арьс чийглэг байх үед бүх нүх сүв нь нээлттэй байдаг бөгөөд тосыг илүү гүн нэвчихэд тусалдаг. Иймд арьс чийгшил сайтай байх болно.

#2 Тослог арьстай учир чийгшүүлэгч тос хэрэглэхгүй байх

Тослог арьстай хүмүүс ихэнхидээ чийгшүүлэгч тосыг түрхэхээс татгалзах хэрэгтэй. Та ямар ч төрлийн арьстай байсан чийгшүүлэгч тосыг заавал хэрэглэх шаардлагатай. Тослог арьсанд та тослоггүй усан суурьтай чийгшүүлэгч тосыг сонгож хэрэглээрэй. Энэ төрлийн чийгшүүлэгч тос нь арьсанд хурдан шингэж, нүүрийг тослог харагдуулахгүй.

#3 Тогтмол хэрэглэхгүй байх

Арьсаа толигор сайхан, эрүүл харагдуулахын тулд өдөр бүрийн арчилгаа маш чухал. Та чийгшүүлэгч тосыг тогтмол хэрэглэх хэрэгтэй бөгөөд энэ нь таныг арьсыг үргэлж чийглэг байхад туслана. Тиймээс та өдөрт нэг удаа чийгшүүлэх тос түрхэж байх хэрэгтэй.

#4 Чийгшүүлэгч тосыг нүдний тос болгож хэрэглэх

Хэрвээ та чийгшүүлэгч тосыг нүдний тос болгож хэрэглэж байвал энэ бол маш том алдаа. Нүдний арьс нь маш эмзэг учир тусгай арчилгаа шаарддаг. Харин чийгшүүлэгч тосонд үнэрт бодис агуулагддаг учир нүдний арьсыг гэмтээж, хаван үүсгэдэг. Хэрвээ нүдэнд тос орчихвол нүд хорсох магадлалтай. Тиймээс та нүдний тосыг нүдэндээ сонгож хэрэглэх нь зүйтэй.

#5 Тосны орцыг анзаарахгүй байх

Бусад бүтээгдэхүүний адилаар та тосны орцыг маш сайн унших хэрэгтэй. Кокосын тос, оливын тос, зуун наст агуулсан тос нь таны нүүрэнд маш сайн тохирно. Үүнээс илүү нэмэлттэй бол арьсанд муугаар нөлөөлөх магадлалтай. Мөн чийгшүүлэгчтэй нарнаас хамгаалах тос түрхэнэ. Чийгшүүлэгч тос нь (SPF15)-аас доошгүй нарны хамгаалалттай байх хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published.

GIPHY App Key not set. Please check settings

Эгч маань 30 наснаас хойш гэдэсгүй байх аргыг та бүхэнтэйгээ хуваалцаж байна!

Хүүхдийнхээ зургийг яагад хэтэвчиндээ авч явах хэрэгтэйг та бүхэндээ хүргэе!