in

Өнөөдөр та бүхэндээ орон орны бүсгүйчүүдийн залуу харагддаг нууцаас хуваалцъя!

Он удаан жил олон зууны туршид, орон орны бүсгүйчүүд өөрсдийн арьсны онцлогт тохируулсан бүтээгдэхүүн бэлтгэж нүүрээ арчилж, гоо үзэсгэлэнгээ улам бүр тодотгосоор ирсэн. Өнөөдөр та бүхэндээ улс орнуудын бүсгүйчүүд арьсаа хэрхэн арчилдаг тухай дэлгэхээр бэлтгэлээ.

#1 Чили

Улаан усан үзэм ашиглаж, гэрэлтсэн арьстай болох:
Чили улсын бүсгүйчүүд улаан усан үзэмд агуулагдах а н т и о к с и д а н т ы г ашиглаж, арьсаа гэрэлтсэн болгодог. Усан үзмээ 2 хоолны халбага гурилтай хамт блендэр буюу холигчинд хийж бэлтгэдэг. Үүнийгээ нүүрэндээ түрхэж, 10 минут болсны дараа угаагаарай. Тус маскыг өглөө түрхэхэд тохиромжтой.

#2 Япон

Хуурай энгэсэг түрхэх хэмжээг багасгах: Арьсаа бага зэрэг гялалзуулж байх хэрэгтэй. Францууд үүнийг үзэсгэлэнтэй, “натурал” харагдаж байна гэж үздэг. Хэт их хуурай энгэсэг түрхэх нь арьсны нүхийг бөглөх, үрэвсэл үүсгэх тохиолдол гардаг. Өдөр тутмын нүүрний иллэг: Нүүрийг уян хатан байлгахаас гадна, хүчил төрөгчөөр тэтгэж байдаг. Та нүүрэндээ иллэг хийхдээ төрөл бүрийн тос ашиглаж болох ба хамгийн гол нь өөрийн арьсны онцлогт тохирох тосыг сонгох хэрэгтэй.

Будаагаар угаах:

  • ​Будаагаа кофе бутлагчинд хийж, нунтаг болгох.
  • Үүнийгээ бүлээн устай хольж, зуурмаг болгоно.
  • Бэлтгэсэн маскаа чийгтэй нүүрэндээ түрхэж, иллэг хийх хэрэгтэй. Дараа нь усаар угааж цэвэрлэдэг.

#3 Испани

Төмс ашиглаж, нүдний доорх хар хүрээг арилгах:
Төмсөө нимгэн зүсч бэлтгэнэ. Үүнийгээ аниатай нүдэн дээр тавьж, 10 минут байлгана.

#4 Турк

Хаш чулуун иллэг хийх хэрэгсэл: Хаш чулуугаар хийсэн, иллэг хийх зориулалттай тусгай хэрэгслийг тогтмол ашигладаг. Энэ нь цусны эргэлтийг сайжруулахад тустай.
Гадир жимсний “лосьон” болон маск: Тус маск нь тослог арьстай хүмүүст нэн тохиромжтой.
Маск бэлтгэх арга: Гадир жимсээ үрж, дээр нь нэг ширхэг өндөгний цагаан нэмээрэй. Үүнийгээ нүүрэндээ түрхэж, 10 минут байлгасны дараа угаана.

“Лосьон” бэлтгэх арга: Жимсээ үрж, шүүсийг нь ялгаж аваарай. Үүнийг өглөө, оройдоо нүүрэндээ түрхэх хэрэгтэй.

#5 ОХУ

Нүүрээ цэвэрлэж, ууранд утах: 1 литр усанд 2 халбага алтан товч цэцгийн ханд хийж буцалгах. Үүндээ нүүрээ ойртуулж, 20 минут утах хэрэгтэй. Дараа нь “скраб” ашиглаж, үхэжсэн арьсаа гуужуулаарай.
Мөсөөр арчих: Энэ нь арьсны эсийг сэргээж, “коллаген” ялгаруулалтыг нэмэгдүүлдэг. Арьсыг сэргэг, чанга болгодог. Энэ аргыг өглөө хэрэглэхэд тохиромжтой.
Овъёосоор бэлтгэсэн скраб: Арьсыг чангалж, чийгшүүлнэ.
Блендэрт хийж нунтагласан овъёосноос 2 халбагыг авч, 1 халбага зөгийн бал, 1 халбага тос (кокос, олив, бүйлс гэхчлэн төрөл бүрийн тос)-той хольж бэлтгэнэ. Бүх орцоо сайтар хольж, нүүрэндээ түрхээд 2-3 минут үрээрэй. Дараа нь усаар угааж, цэвэрлэх хэрэгтэй.

#6 Грек

Зөв хооллолт: Грек бүсгүйчүүд витамин болон антиоксидантаар баялаг жимс, хүнсний ногоог тогтмол хэрэглэхээс гадна “Омега 3, 6” агуулсан загасыг их хэмжээгээр иддэг.
Оливын тос: Оливын тосоор нүүрэндээ иллэг хийснээр арьс эрүүл, гялалзсан болдог.
Куркумагаар хийсэн маск: Энэхүү маск нь бактерийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд арьсыг гүн  цэвэрлэдэг. 1:1 харьцаатай куркума болон зөгийн балыг хольж, маскаа бэлтгэднг. Долоо хоногт 2 удаа хэрэглэхэд хангалттай бөгөөд 10 удаа хэрэглэхэд 1 курс болох болно.
Илүүдэл үс авах маск: Биед ургасан илүүдэл үсийг авч, удаан хугацаанд ургуулахгүй.
10 гр нимбэгний шүүсийг 1 аяга ус, 30 гр гурилтай хольж, зуурна. Үүнийгээ арьсандаа түрхэж, 15 минут байлгах хэрэгтэй. Маск хатмагц, дээр нь алчуураар дарж, үсний ширхэгийн дагуу арчиж, илүүдэл үсийг авах хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Хүүхдийнхээ зургийг яагад хэтэвчиндээ авч явах хэрэгтэйг та бүхэндээ хүргэе!

Тэр охин шүдээ зуун дүлж байсан ч эмч нар орилолдоод л ахиад дүл, дүлээчээ, хүүхэд чинь бүтлээ, дүлээдхээч, миний охин ахиад ганц л хүчтэй дүл гээд л байсан.