in

Та гэртээ нэг л тухгүй байна уу? Танай гэрт хөгц мөөгөнцөр үүрлэснийг илтгэх 10 шинж тэмдэг

Бие тань сулраад, байнга ядраад, арьсан дээр нь янз бүрийн юм туураад, нүд нь улайгаад, толгой нь өвдөж, гэдэс тань хямраад байгаа бол анхаарлаа нааш нь хандуулах хэрэгтэй. Таний гэрт хөгц мөөгөнцөр үүссэн тохиолдолд иймэрхүү шинж тэмдгүүд илэрдэг бөгөөд тэдгээрийн хор уршиг, хаана үүсдэг болон хэрхэн ангижрах мэдээллийг та бүхэнд хүргэе. Хөгц мөөгөнцөр нь дотроо 3 үндсэн төрөл зүйлтэй.

#1 Харшлын төрлүүд

Хамгийн аюултай харшлын төрлүүдийг. Эдгээрт: А с п е р г и л л: Дулаан, чийглэг орчны тоосноос үүсдэг
П е н и ц и л л: Хуучин даавуу, хивс, ханын цаас (обой) зэрэгт үүсдэг. Эдгээр нь харшил үүсгэхээс гадна астамтай болгодог.
К л а д о с п о р и й: Энэ мөөгөнцөр нь мод, нэхмэл зэрэг чийглэл материал дээр ургадаг бөгөөд хүнийг халууруулдаг ба астмын шинж тэмдэг илэрдэг байна.

#2 Э м г э г төрүүлэгч төрөл

П е н и ц и л л болон к л а д о с п о р и й н зарим төрлүүд үүнийг үүсгэдэг. Үүнд:

А л ь т е р н а р и я: Нойтон юм уу чийгтэй орчин дахь цахилгааны утас, хадгалсан хүнс, органик материал, нэхмэл эдлэл, картон цаас болон цааснаас олддог. Үүний улмаас харшил үүсдэг.

#3 Х о р т о й н я н үүсгэгч төрлүүд

Энэ нь маш аюултай төрлүүд бөгөөд ихэвчлэн цаас, модноос олддог байна. Амьсгалахад хүндрэл учруулдаг ба шинж тэмдэг болон илрэх байдал нь тухайн орчин хөгцөрч муудсан харагддаг. Үүний улмаас:

  • Толгой өвдөх, нүд харанхуйлах, юм мартах, анхаарал төвлөрөхгүй байх
  • Тухгүй санагдаж, гуниглах
  • Ядарч сульдаж хүч тамиргүй болох
  • Булчин татах, булчин өвдөх, үе мөч янгинах, тархиар хатгуулах
  • Амьсгал бөглөрч, хамрын хөндий битүүрэх
  • Гүйлгэх, унгуулах зэрэг хоол боловсруулалтад асуудал үүсэх
  • Нүд улайж, гэрэлд мэдрэмтгий болох
  • Толгой эргэж, чих шуугих
  • Бээрэг болж, шөнө унтаж байхал хөлс гарах
  • Гэр доторх бохирдлыг яаж арилгах вэ

Хэрвээ танд дээрх шинж тэмдгүүдийн аль нэг мэдрэгдвэл гэр доторхоо яаралтай цэвэрлэж, дараах алхмуудыг хийх хэрэгтэйг анхааруулж байна.

Алхам 1: Гэртээ агаар цэвэршүүлэгч авах

Гэр доторх агаарыг цэвэршүүлж, агаарын чанарыг сайжруулах хямд бөгөөд хялбар арга нь агаар цэвэршүүлэгч. Агаар цэвэршүүлэгч нь дэгдэмхий органик нэгдэл, үнэр болон агаар дах бусад химийн бодисуудыг шүүж цэвэршүүлдэг.

Алхам 2: Гэрийн агааржуулалтын системийн шүүлтүүрийг солих

Танай гэр хувийн агааржуулалт болон агаар цэвэршүүлэгч системтэй байдаг бол. Ийм системүүд ихэвчлэн агаар шүүгчтэй байдаг ба хуучирч муудсан шүүлтүүр гэрт хортой, бохир агаар орж ирэх нөхцөл бүрдүүлдэг. Иймээс агааржуулалтын системийн шүүлтүүрийг шалгаж үзээд, шаардлагатай тохиолдолд сольж тавих хэрэгтэй.

Гал тогоо

Гал тогооны өрөөний олон нуугдмал газарт хөгц мөөгөнцөр үүссэн байх магадлалтай. Тэр тусмаа угаалтуурын ард, хөргөгчний хойно гэх мэт чийглэг, харанхуй, нүдэнд үл харагдах газруудад үүсэх өндөр магадлалтай. Иймд хөгц мөөгөнцрүүдэд ийм боломж үүсгэхгүйгээр гал тогоогоо тохижуулах эсвэл тогтмол цэвэрлэгээ хийх, цонх, тагтны хаалгаа сайн онгойлгож агаарын солилцоог сайжруулах гэх мэт арга хэмжээ авч байгаарай.

Ванны өрөө

Хөгц, мөөгөнцөр нь чийгтэй орчинд үүсдэг учраас ванн болон 00-ийн өрөөнд үүсэх нь элбэг. Хана болон шалны плитаны ард, доор тэр ч байтугай чийгтэй үлдээсэн биеийн алчуур дээр ч үүсдэг. Иймд усанд орох, юм угаасны дараа хаалгыг нь онгорхой орхих, саван, угаалгын нунтагтай цэвэрлэгээ хийх, удаж муудсан шалны алчуур, хөлийн модон гишгүүр гэх мэт муухай үнэртэй зүйлсийг хаяж хэвшээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Дүү минь энэ цацлагуудыг хэрэглээд нөсөө толбо, батraнaacaa салж чадсан. Маш үр дүнтэй шүү!!

Хөөрхөнүүд минь солонгос бүсгүйчүүдийн арьс арчилгааны ухаалаг аргуудыг хэрэглээрэй. Маш үр дүнтэй!