in

ДажгүйДажгүй УтгагүйУтгагүй УхаантайУхаантай ГайхалтайГайхалтай ЗөвЗөв

Хөөрхөнүүд минь солонгос бүсгүйчүүдийн арьс арчилгааны ухаалаг аргуудыг хэрэглээрэй. Маш үр дүнтэй!

Өнөөдөр солонгосын гоо сайхны чиг хандлага нь Азиас давж дэлхийн бүх улс орнуудын арьс арчилгааны зах зээлийг эзлээд байна. Бүх гоо сайхны мэргэжилтэн, блоггерууд Солонгосын арьс арчилгааг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд өнгөрсөн жилээс эхлэн барууны орнуудад цахиур хагалсан “K – b e a u t y” нь түрхэн зуур шууруулаад өнгөрөхгүй байнга оршин тогтнохоор гарч ирсэн нь тодорхой байна. Солонгос арьс арчилгаа Монгол бүсгүйчүүдэд ч сайн тохирдог бөгөөд дэлхий нийтэд тренд болж буй тэдний гоо сайхны арга барилууд.

Үсний хавчаар

Уруулаа будахдаа үсний хавчаар ашиглаж мөр гаргах. Ингэснээр уруулаа илүү гаргалгүй будаж чадна гэдэгт итгэлтэй байна.

Нойтон хөвөн

Энэ аргыг үнэтэй салонд орохоос залхсан эмэгтэйчүүд сэдсэн бөгөөд нүүрний хөвөнгөө бүлээн усанд чийглэж, цэвэрлэсэн арьсан дээр тавина. Ингэснээр та нүүрнийхээ арьсыг амархан чийгшүүлж, амраана.

Сахлын хөөс

Солонгос охид нүүрэн дээрх тууралт, батгатайгаа тэмцэхэд сахлын хөөс ашигладаг байна. Учир нь гэвэл энэ нь халдварын эсрэг бодисуудтай адилхан бөгөөд сахлын хөөсөө сонгохдоо зөвхөн эмзэг арьсны хөөс сонгох хэрэгтэй. Цэвэрлэсэн нүүрэндээ сахлын хөөс түрхэж хуруугаараа зөөлөн үрж 5-10 минут байлгаад угаана. Долоо хоногт 1-2 удаа хэрэглээрэй.

Жамсу

Жамсу нь нүүрний будгийг тогтоцтой байлгаж, арьсыг тослог биш, эрүүл харагдуулдаг онцгой арга гэдгийг хэлье. Эхлээд суурь кремээ түрхээд дараа нь хүүхдийн цацлага (тальк) давхарлаж түрхээрэй. Үүний дараа савтай хүйтэн усанд нүүрээ 15-30 секунд дүрнэ.

Хөвөнтэй мод

Нүүрний будалтын багс нян үржих төгс газар болдог учраас Солонгос бүсгүйчүүд чих ухагч хөвөнгөөр энгэсгээ түрхэх болжээ. Үүгээр та зовхи, сормуус гээд хүссэн газраа будаж болно.

BB болон СС

Солонгос эмэгтэйчүүд “BB” болон “СС” крем хэрэглэдэг нь тэдний төгс арьстай байдгийн нууц юм. BB гэдэг нь B l e m i s h, B a l m буюу Өө дарах бальзам гэсэн утгатай нэршил юм. Энэ крем нь Герман Улсаас гаралтай бөгөөд Ази бүсгүйчүүдийн арьсны онцлогт илүү тохирдог болох нь тогтоогдсон. BB кремийн онцлог нь F o u n d a t i o n аас илүү шингэн, хөнгөн бүтэцтэй, үрэвслийн эсрэг болон зөөлрүүлэх үйлчилгээтэй.

СС крем гэдэг нь “C o m p l e t e c o r r e c t i o n cream” гэсэн үгний товчлол бөгөөд BB кремний бүх давуу талыг агуулсан байдаг. Мөн арьсны өө сэвийг маш сайн далдалж чаддаг ба тэжээл өгөх нэмэлт найрлагатай. Уг крем нь арьсны өнгийг жигд болгож, сэвх, нөсөө толбыг бүдгэрүүлж, харагдуулдаг.

Туузан цавуу

Солонгос бүсгүйчүүд нүүрний төгс хэлбэртэй болохын тулд нүүрээ туузан цавуугаар хэлбэрт оруулдагыг та мэдэх үү? Энэ аргыг тэд өдөр бүр хэрэглэж нүүрээ хүссэн хэлбэртээ оруулж чаддаг.

Leave a Reply

Your email address will not be published.

GIPHY App Key not set. Please check settings

Та гэртээ нэг л тухгүй байна уу? Танай гэрт хөгц мөөгөнцөр үүрлэснийг илтгэх 10 шинж тэмдэг!

Үүнийг хэрэглэснээр шүд цоорох гэмтэхээс маш сайн хамгаалж чадсан. Та ч бас хэрэглээд үзээрэй!