in

ДажгүйДажгүй УхаантайУхаантай ХоосонХоосон УтгагүйУтгагүй ЗөвЗөв ГайхалтайГайхалтай БурууБуруу ГунигтайГунигтай

Үүнийг хэрэглэснээр шүд цоорох гэмтэхээс маш сайн хамгаалж чадсан. Та ч бас хэрэглээд үзээрэй!

Таний бусад бие эрхтэндээ анхаарал хандуулдгийн адилаар та шүдэндээ ч гэсэн анхаарал хандуулах хэрэгтэйг санаарай. Хэрхэн энгийн хялбар аргаар шүдээ болон буйлаа хамгаалах  зөвлөгөөнд анхаарлаа хандуулаарай.

Хоолныхоо зуршлыг өөрчилөх

Идэж буй хоол хүнснийхээ хэрэглээг өөрчилж эрүүл зөв хооллодог болсноор таны хүсэж буй үр дүнгээс үл хамаарч эрүүл мэндийн байдал тань мэдэгдэхүйц сайжрах болно. Судалгаанаас үзэхэд эрүүл зөв хооллох нь шүд хорхойтохоос сэргийлдэг болох нь батлагдсан байдаг. Энэ нь нэг ёсондоо хэрвээ та хоолны зуршлаа өөрчилж чадах юм бол эрүүл шүдтэй болох ба шүдэндээ санаа зовох хэрэггүй болно гэсэн үг юм.

  • Илүү их кальци хэрэглэ: Кальци нь шүд болон ясны ерөнхий найрлагад багтдаг учир өдөр тутам сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байгаарай.
  • Чихэр агуулаагүй зүйл уух: Үүнээс гадна хийжүүлсэн ундаа, жүүснээс татгалзаарай. Цэвэр ус, цэвэр жимсний смүүти, чихэргүй цай уух хэрэгтэй.

Чихэргүй бохь зажлах

Хачирхалтай сонсогдож байгаа ч чихэргүй бохь зажлах нь шүд цоорохоос сэргийлж чаддаг. Ихэнх чихэр агуулагдаагүй бохинд к с и л и т хэмээх чихэр орлуулагч агуулагддаг бөгөөд энэ нь бусад чихэрлэг зүйлсийг бодвол аман дотор нян хуримтлагдахаас сэргийлдэг. Энэнээс гадна бохь зажлах үед шүлс ялгарч аман дотор үлдсэн хоолны үлдэгдлийг гадагшлуулдаг байна.

Шүдний сойзоо байнга цэвэрлэж, солих хэрэгтэй

Та бүхэн шүдний сойзоо хэрхэн зөв сонгох талаар ойлголт маш бага байдаг. Тэгвэл та шүдний сойзоо доорх аргаар сонгох хэрэгтэй.

  • Жижиг эсвэл дунд зэргийн хэмжээтэй шүдний сойзыг сонгох хэрэгтэй ба энэ нь шүдний завсрыг сайн цэвэрлэхэд тустай.
  • Шүдний сойзоо таглаж болохгүй. Ихэнх хүмүүс шүдний сойзон дээрээ нян хуримтлагдахаас сэргийлж сойзоо тагладаг. Үнэн хэрэгтээ энэ тохиолдолд шүдний сойзон дээр их хэмжээний нян хуримтлагддаг. Тиймээс шүдээ цэвэрлэснийхээ дараа сойзоо зайлаад, агаарт хатаах хэрэгтэй байдаг.
  • Шүдний сойзоо ойр ойрхон солих. Хэрэглээд хэсэг хугацаа өнгөрсний дараа шүдний сойзны үс нь мууддаг бөгөөд олон төрлийн нян, бактеритай болсон байдаг.

Шүдээ арчлах үндсэн дүрмийг дагах хэрэгтэй

Олон улсын шүдний эрүүл мэндийн холбооны хийсэн судалгаанаас үзэхэд насанд хүрсэн хүмүүсийн 42% нь шүдээ угаахаас өөр арчилгаа огт хийдэггүй болох нь тогтоогдсон. Хэрвээ та шүдээ эрүүл чигээр нь хадгалахыг хүсэж байвал дараах аргаар өглөө, орой цэвэрлэж байх хэрэгтэй.

  • Шүдээ өдөрт 2 удаа, 2 минутаар цэвэрлэх. Шүдний уг, арааг сайн цэвэх хэрэгтэй.
  • Шүдний утас ашиглаж, шүдний завсар зайг цэвэрлэнэ.
  • Ам зайлах шингэн ашиглаарай. Энэ төрлийн бүтээгдэхүүн нь бактерийн эсрэг үйлчилгээтэй байдаг ба ам зайлагчаар амаа зайлсны дараа дахин усаар зайлах хэрэггүй.

Эмнэлэгт шүдээ цэвэрлүүлж байгаарай

Ерөнхийдөө шүдний эмнэлэг орох тийм таатай биш ч асуудал үүсэхээс өмнө хамгаалах нь хамгийн зөв сонголт байдаг. Та шүдээ хичнээн сайн цэвэрлэдэг байсан ч таны цэвэрлэж чадахгүй газар гэж байдаг. Шүдний эмч буйлыг хойно, урдаас нь цэвэрлэж, шүдний өнгөрийг арилгаж, чулууг нь түүж чаддаг. Жилд 1-2 удаа шүдний эмнэлэгт очиж цэвэрлүүлэх нь шүд цоорохоос сэргийлнэ.

Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, амин дэм хэрэглэх

Нэмэлт амин дэм хэрэглэж, шүлс ялгарах явцыг нэмэгдүүлж болно.

  • Эслэгээр баялаг хүнс хэрэглэ: Жимс, самар, хүнсний ногоо. Ялангуяа алим, гадил, брюсселийн байцаа, вандуй нэн тустай.
  • Бүхэл үрийн хүнс хэрэглэ: Бүхэл үрийн хүнс нь өөртөө В амин дэм, төмөр, магни агуулсан байдаг бөгөөд магни нь кальцийг шингээхэд тустай.
  • Д амин дэмийг хангалттай хэмжээнд авахын тулд далайн гаралтай бүтээгдэхүүн хэрэглээрэй. Үүнд бүх төрлийн загас багтана.

Коконутын тосоор амаа зайлах хэрэгтэй

Наргил модны тос нь таны шүдийг цоорлоос сэргийлж чаддаг ба энэхүү тос нь нян бактерийн эсрэг үйлчилгээтэй байдаг. 1 цайны халбага наргил модны тосоор 20 минутын турш амаа зайлах. Залгиж болохгүй гэдгийг санаарай.

Өөрийн гараар шүдний оо бэлдэж сурах

Өөрийн гараар шүдний оо бэлтгэхэд дэлгүүрт зарагддаг энгийн бүтээгдэхүүнүүд байхад л хангалттай. Үүнд:

  • 4 хоолны халбага нунтаг кальци
  • 1 хоолны халбага далайн давс
  • 2 хоолны халбага хүнсний сода
  • 1 хоолны халбага “Stévia” ургамал
  • 1/4 стакан наргил модны тос
  • Бүх найрлагыг хольж сайн гэгч нь хутгана. Энгийн шүдний ооны оронд ашиглах.

Өөрийн гараар хийсэн шүдний оо нь фтор агуулаагүй учир нэг сарын турш л хэрэглээрэй.

Leave a Reply

Your email address will not be published.

GIPHY App Key not set. Please check settings

Хөөрхөнүүд минь солонгос бүсгүйчүүдийн арьс арчилгааны ухаалаг аргуудыг хэрэглээрэй. Маш үр дүнтэй!

Ээж минь энэ аргыг хэрэглээд унжсан хацарнаасаа маш хурдан салж чадсан. Танийг ч бас чадна гэдэгт итгэлтэй байна!