in

Ургамлын тосыг зөвхөн хүнсэнд хэрэглэдэг гэж боддог уу? Та ахуйн нөхцөлд хэрэглээд үзээрэй үнэхээр гайхалтай!

Гэрийн эзэгтэй гэр бүрийн гал тогоонд байдаг хүнсний бүтээгдэхүүний нэг бол яахын аргагүй ургамлын тос. Үүний хэрэглээ хязгааргүй их бөгөөд та хуурга хийх, салат амтлах, гуриланд хийх гэх мэт гал тогоонд хүссэнээрээ хэрэглэдэг. Гэвч ургамлын тос зөвхөн гал тогооны хэрэглээнд ба ахуйн хэрэглээнд ч хэрэгтэй юм байна гэдгий та бүхэндээ дуулгахад таатай байна.

#1 Зөөлөн бяслаг үрэх

Зөөлөн бяслагийг үрэхэд наалдах гэх мэтчилэн асуудалтай байдаг. Зүгээр л үрэгч дээр наалдаад үлддэг. Энэ тохиолдолд үрэгчээ ургамлын тосоор тослоход л хангалттай байдаг байна. Бяслаг тосон дээр гулгаж, үрэгч дээр наалдахгүй маш цэвэрхэн үрэгддэг.

#2 Сонгины үнэрийг яаж арилгах вэ?

Сармис эсвэл сонгинотой хоол хийсний дараа гамбанзан дээр үнэр нь үлдэж, хичнээн угаасан ч арилдаггүй. Энэ тохиолдолд ганбанзаа тостой салфеткагаар арчаад угаахад л хангалттай.

#3 Савны наалтыг хуулах

Шилэн савнаас наалтыг нь хуулах гэтэл салж өгдөггүй. Эхлээд наана байгаа цаасыг нь хуулаад харин дараа нь цавуутай хэсгийг нь ургамлын тос шингээсэн цаасаар арчих хэрэгтэй. Хэрвээ энэ нь үр дүнгээ өгөхгүй бол тосондоо бага зэрэг хүнсний сода хийхэд хангалттай байдаг.

#4 Ургамлын тосны тусламжтайгаар хэрхэн нүүрнийхээ будгийг арилгах вэ?

Ургамлын тос нь нүүрний будаг арилгагчийг гайхалтайгаар орлож чаддаг аж. Үүний тулд нүүр цэвэрлэгч хөвөн дээр хэдэн дусал ургамлын тосыг дусаахад л болно. Будгаа арилгасныхаа дараа үлдсэн тосоо бүлээн усаар угаахад хангалттай.

#5 Тавилга өнгөлөх

Хэрвээ тавилган дээр тань ямар нэгэн толбо, зурагдсан зүйл байвал жамц давсыг даавуунд ороож тавилгаа үрээд, дээрээс нь тос шингээсэн даавуугаар арчихад л гайхалтай өнгө орно.

#6 Гуталныхаа зураасыг арилгах

Арьсан гутлан дээр цагаан зураас татах нь энгийн үзэгдэл байдаг бөгөөд үүнд төдийлөн онцгой арчилгаа шаардлаггүй . Та зүгээр л даавуунд шингээсэн ургамлын тосоор гутлаа арчихад гутал тань шинэ мэт харагдана гэдэгт итгэлэй байна.

#7 Угаалгын өрөө, гал тогооны өрөөний усны цоргоны өнгөрийг цэвэрлэх

Төрөл бүрийн угаалтгын нунтаг ашиглаж байснаас даавуунд шингээсэн ургамлын тосоор усны цоргоо арчихад л хангалттай байдаг. Хачирхалтай сонсогдож байгаа ч туршаад үзвэл та итгэмээргүй зүйлийг харах болно.

Leave a Reply

Your email address will not be published.

GIPHY App Key not set. Please check settings

Ээж минь энэ аргыг хэрэглээд унжсан хацарнаасаа маш хурдан салж чадсан. Танийг ч бас чадна гэдэгт итгэлтэй байна!

Таний хамрын угаар шархирч, толгой тань өвдөөд байвал энэ аргыг хэрэглээд үзэх үү? Гайхалтай үр дүнтэй!