in

Өвөөгийн минь идсэн хоол шингэхгүй хэсэгтээ хүндрэл учруулж байсан! Харин одоо эдгээр аргыг хэрэглэж хэвшсэнээр урьдын адил хэвийн болсон

Хүний гэдэс дотор нь хоол боловсруулах тогтолцооны нэгээхэн том хэсэг байдаг. Эдгээр нь хоолыг боловсруулж, шим тэжээл, усыг өөртөө шингээдэг юм. Гэдэс дотрыг нарийн болон бүдүүн гэж хоёр хэсэгт ангилдаг. Нарийн гэдэс 5-6 метр, бүдүүн гэдэс 1.5 метр үргэлжилдэг. Мөн гэдэс дотрыг бүрэн гүйцэт ажиллуулахын тулд хангалттай шим тэжээлийг өгч байх хэрэгтэй юм. Тэгвэл чухамдаа яаж гэдэс дотрын хэвийн үйл ажиллагааг хангах, хоол шингээлтийг сайжруулах тухай хэрэгтэй мэдээллийг хүргэе.

Таний идсэн хоол яагаад шингэхгүй байна вэ?

Хамгийн түрүүнд та гэдсээ цэвэрлэх шаардлагатайг анхаар. Ингэхдээ өглөө сэрсэн даруйдаа буюу өлөн дээрээ 1 аяга ус уух. Энэ нь гэдэс дотрын үйл ажиллагааг сэргээж, бүхэл өдрийн турш эрч хүчтэй байхад тусладаг. Таны идэж байгаа хоол хүнс 1:1:4 эслэг, өөх тос, нүүрс усны харьцаатай байх ёстой төдийгүй өдөрт 4-5 удаа хооллох хэрэгтэй болдог. Хоолоо маш сайн зажилж идэх хэрэгтэй гэдгийг мартваа! Эмч нар гэдэс дотрыг өвдөж, үйл ажиллагаагаа алдахаас сэргийлэх үүднээс, хэт их мах, гурилан бүтээгдэхүүн, чанасан өндөг зэргийг хэрэглэхээс татгалзахыг зөвлөдөг. Харин үүний оронд хааяа ч боловч ногоотой шөл ууж, цагаан хоол идэж байх хэрэгтэй аж. Энэ нь хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжиж, эрүүл байх нөхцлийг бүрдүүлдэг.

Ходоод гэдсэнд маш их тустай хүнс:

  • Хивэг – Ходоод гэдэсний улайлтыг тогтворжуулж, шархалж, өвдөхөөс урьдчилан сэргийлнэ.
  • Лууван – Хамгийн хэрэгтэй хүнсний нэг бөгөөд их хэмжээний эслэг агуулдаг тул гэдэс дотрыг цэвэрлэж, бактерийг устгадаг.
  • Хүрэн манжин, байцаа – Эслэгний өндөр агууламжтай эдгээр хүнсний ногоо нь гэдэс дотрыг цэвэрлэж, ариутгадаг аж.
  • Сармис – Фтинкид агуулсан сармис нь ходоодонд байгаа бичил биетнүүдийг устгаж, цэвэрлэнэ. Та сармистай талх идэхэд л өдөрт идэх ёстой сармисны хэрэгцээ хангах болно.
  • Зөгийн бал – Гэдэсний үйл ажиллагааг эрчимжүүлж, шим тэжээлийг өгнө.
  • Лийр – Дархлааг сайжруулахад шаардлагатай цайрыг өөртөө агуулдаг.
  • Артишок – Энэ нь хоол боловсруулах системийг дэмжиж, элэг өөхлөх аюулаас сэргийлэх төдийгүй үрэвслийг намдаадаг. Үүнээс гадна биен дэх хорт бодисыг гадагшлуулдаг байна.
  • Шош – Хорт бодисуудыг биеэс гадагшлуулж, цэвэрлэх үйлчилгээтэй.

Гэдэс дотрыг эмчлэх уламжлалт арга:

Гэдэс дотрыг эмчлэх маш олон уламжлалт арга ухаан байдаг ба үүний дундаас хамгийн энгийн болоод үр дүнтэйг нь та бүхэндээ танилцуулж байна.

  • Хүрэн манжингаар цэвэрлэх: Хүрэн манжингаа жижиглэн хэрчиж, зөөлөртөл нь буцалгаарай. Дараа нь үүнийгээ блендэрт хийж, шүүс бэлтгээд өдөрт 3 аягыг уух хэрэгтэй.
  • Жүүсээр гэдэс цэвэрлэх: Гэдэс дотрыг цэвэрлэхэд алим хамгийн тустай бүтээгдэхүүн юм. Алимны шүүсийг өдөр тутамдаа ууж, гэдсээ цэвэрлэж болох юм. Та 2:1:1 харьцаатай лууван, өргөст хэмх болон хүрэн манжингийн шүүсийг ууж байгаарай.
  • Зөгийн жилий: Үүнийг нянгийн үрэвсэл, өвдөлт намдаах зорилгоор хэрэглэдэг. Энэ нь ходоод гэдэсний замын өвчнийг эмчлэх тустай аж.
  • E c h i n a c e a, E l e u t h e r o c o c c u s, L e u z e a” г ү р г э м и й н хандмал: Биеийн дархлааг сайжруулж, улмаар гэдэсний үйл ажиллагааг дэмжинэ.
  • Жимс, ногоо хэрэглэх: Та бууцай, б р у с с е л ь буюу одой байцаа, сармис, жимс, нимбэг, алимны цуу, авокадо, брокколи, ногоон цай зэргийг өдөр тутамдаа хэрэглэж, гэдсээ цэвэрлээрэй.
  • Чавганы шүүсээр гэдсээ цэвэрлэх: Хар чавганы эслэг чанар нь маш сайн. Нэг литр усанд 100 гр хатаасан чавга хийж шөнийн турш хандална. Хандалсан шүүснээсээ 7 хоногийн турш өглөө болон орой 1 аягыг уух хэрэгтэй. Чавганы шүүс нь, чавга идсэнээс үйлчилгээний хувьд хэд дахин илүү учир, шингэн хэлбэрээр уугаарай.

Ходоод гэдсэнд сөргөөр нөлөөлдөг хоол хүнс:

  • Мах – Их хэмжээгээр мах идсэнээр, ходоод гэдэс, хоол боловсруулах үйл ажиллагаа алдагддаг.
  • Вандуй – Энэ нь өөрөөсөө хэт их хэмжээний хий ялгаруулдаг тул, хоол шингээлтийн явцыг алдагдуулдаг.
  • Сүү – Зарим хүмүүсийн бие сүүнд агуулагдах л а к т о з и й г хүлээж авч чадаагүйн улмаас, ходоодны х о р т х а в д а р т а й болдог.

Leave a Reply

Your email address will not be published.

GIPHY App Key not set. Please check settings

Таний хамрын угаар шархирч, толгой тань өвдөөд байвал энэ аргыг хэрэглээд үзэх үү? Гайхалтай үр дүнтэй!

Хосуудад мөнгөө хэрхэн зарцуулах хүссэн ертөнцөө бүтээхийн тулд хэрхэн алсын хараатай шийдвэр гаргах талаар амьдралд тань хэрэг болохуйц 10 аргыг танилцуулъя!