in

УтгагүйУтгагүй ГайхалтайГайхалтай ДажгүйДажгүй

Уламжлалт аргаар биеийнхээ эрүүл мэндийг хэрхэн шинжих вэ? Энэ нь маш амархан та гараараа эрүүл мэндээ шинжээрэй!

Таний гар бол дотоод эрхтний тань толь гэдгийг та мэдэх үү? Гараараа эрүүл мэндээ шинжиж, бие дотор тань юу болж байгааг харж, мэдэж болно гэж бодохоор гайхалтай биш гэж үү. Харин таны гарт эдгээр шинж тэмдэг илэрвэл, яаралтай эмчид хандан, заавар зөвлөгөө авах хэрэгтэй сануулж байна. Үгүй гэвэл эрүүл мэндээ эрсдэлд оруулж байгаа л гэж ойлгоорой. Харин одоо хамтдаа гарын алган дээр илрэх шинж тэмдгүүдийг мэдэж авъя.

#1 Витамины дутагдал

Хэрвээ гар тань чичирч, загатнаад байвал, энэ нь биед В1, В6, В12 болон Е витамин дутагдаж байгаагийн илрэл юм. Та үүнийг үнэн эсэхийг шалгахыг хүсвэл, цусны шинжилгээ өгөөд үзээрэй. Хариу нь эерэг гарвал эмчид хандаж, нэмэлт витаминыг жорын дагуу уух хэрэгтэй.

#2 Цусны эргэлт муудах

Баруун гарны хуруунууд хөшиж, заримдаа мэдээ алдах нь цусны эргэлттэй холбоотой бөгөөд зүрх судасны өвчтэй болох аюул ойртож байгааг илтгэж байгаа юм. Иймд та байдлыг ажиглаад суух биш, шинжилгээ өгч, бүх зүйл зүгээр эсэхийг шалгаж үзээрэй.

#3 Чихрийн шижин

Хөл болон гар жирвэгнэж, загатнах нь чихрийн шижин өвчтэй холбоотой. Энэ нь цусны эргэлт буурснаас болж, биеийн төгсгөл хэсэг дэх мэдрэлийн системийн алдагдаж байгаагийн шинж юм.

#4 Ядарч, сульдах

Хүнд юм өргөхөд гар тань цуцаж, салганаад байна уу? Цаашлаад гарын хуруунууд загатнаж, жирвэгнэж хүндхэн байдал үүссэн бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Гар салганаж, хүнд юм өргөж чадахаа болих нь нойр дутагдсан, ядаргаанд орсон болохыг илэрхийлж байгаа юм. Мөн стресс бухимдал ч үүнд нөлөөлж болно.

#5 Нурууны өвчин

Нуруу өвдөж, гэмтэх үед шинж тэмдэг нь таны гарт илэрдэг байна. Гарын хуруунууд хөшиж, хөндүүрлэж эхлэх бөгөөд үүнийг та нуруутай холбон ойлгож болох юм. Та нурууны өвдөлтөө намдааж, эмчлэхийн тулд йогоор хичээллэж, усанд сэлэлтээр хичээллээрэй. Мөн удаан суухаас аль болох татгалзаарай.

#6 Бугуйн сувгийн х а м шинж

Бугуйн сувгийн х а м шинж нь м э д р э л гэмтсэнтэй холбоотой бугуй, сарвуунд гардаг эмгэг юм. Энэхүү өвчлөлийн шинж тэмдэг нь гаранд илрэх бөгөөд хөшиж, өвддөг байна. Мөн эрхий хурууны нугалах хөдөлгөөн саатаж, булчингуудын сулрал үүсдэг аж. Хэрэв танд энэхүү шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандаарай.

#7 Б ь е р г е р и й н өвчин

Хэрвээ таны гар хөшиж, хуруунууд тань цагаан, цэнхэр өнгөтэй болж, өөрчлөгдөж байвал, энийг Б ь е р г е р и й н өвчний шинж гэж ойлгож болно. Тус өвчин нь ихэвчлэн т а м х и их хэмжээгээр татдаг хүмүүст түгээмэл тохиолддог байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Энгийн 9 аргыг дагаж мөрдсөнөөс хойш би биеийнхээ хөлсний эвгүй үнэрээс ангижирсан!

Үүнийг хийснээр та нарийхан бэлхүүстэй болох болно. Эгч маань энэ дасгалыг хийснээр хүссэн үр дүндээ хүрсэн!