Хэрэв та хуурай төрлийн арьстай бол бусад төрлийн арьснаас хамаагүй илүү арчилдаг байх. Мөн та үнэтэй бүтээгдэхүүнийг тэр болгон байнга аваад байж чадахгүй байвал танд гарын доорх материалаар хялбар тэжээлийн маск хийх аргыг хүргэе.
Зөгийн бал болон өндөгний маск:
- Өндөгний цагааныг нь ялгаж саванд хийгээд хутгаарай.
- Нэг цайны халбага зөгийн бал болон наран цэцгийн тос нэмж холино.
- Нүүрээ цэвэрлэсний дараа нь маскаа тавиад 15 минут болгох хэрэгтэй.
- Цаг болмогц бүлээн усаар угаагаарай.
Гадил болон тарагны маск:
- Холигчинд 2 гадил, нэг хоолны халбага зөгийн бал болон тал аяга тараг хийгээрэй.
- Ингээд бэлэн болмогц нь нүүрэн дээрээ тавиад хаттал нь буюу 20 минутын турш байлгах хэрэгтэй.
- Дараа нь бүлээн усаар угаагаарай.
Өргөст хэмх болон зуун настын маск:
- Өргөст хэмхээ хальслах хэрэгтэй.
- Доторх зөөлөн хэсгийг нь салгаарай.
- Дараа нь холигчин дотор 2 хоолны халбага зуун настын хамт хийгээрэй.
- Бэлэн болмогц нүүрэндээ түрхээп 30 минутын турш байлгаарай.
- Маск хатсаны дараа хүйтэн усаар угаах хэрэгтэй.
GIPHY App Key not set. Please check settings