in

ГунигтайГунигтай

Өдөр бүр ямар нэгэн байдлаар та өөрийгөө толинд хардаг бол нүднийхээ өнгийг ажиглаж байгаарай. Нүднийхээ өнгөөр ямар эрхтэн өвчилсөн байгааг мэдэх арга!

Таний нүд бол сэтгэлийн тань толь юм. Яагад гэвэл таний нүдээр гаргаж байгаа сэтгэл хөдлөл, дотоод сэтгэл зүйг тань тольдож болдог. Энэ нь эмнэлгийн байгууллагын талаас үзэхэд нүд нь зөвхөн таний дотоод сэтгэл зүй бус, бие организм, ямар эрхтэн тань өвчилсөнийг хүртэл шинжэж харуулж болдог байна. Анагаах ухааны төрөл бүрийн салбарын мэргэжилтнүүд таний нүдээр эрүүл мэндийг хэрхэн шинждэг тухай мэдээллийг хүргэе.

1. Хөмсөгний үс унаж, шингэрэх нь, таны хувьд аймшигтай санагдаж болох юм. Гэвч энэ нь төдийлөн санаагаа чилээх асуудлын нэг биш. Хөмсөг унах нь ихэвчлэн, шим тэжээлийн дутагдал, стресс, насжилтаас болдог. Харин зарим тохиолдолд бамбайн булчирхайн даавар дутагдсанаас үс шингэрэх, халцрах шинжүүд илэрдэг байна. Иймд хэрэв таны үсний ширхэг нарийсаж их хэмжээгээр унаж, шингэрч байгаа бол бамбайн булчирхайн дааврын хэмжээгээ шалгуулах хэрэгтэй.

2. Зовхин дээр арвайн хэмжээтэй бөндгөр зүйл гарах нь, тийм ч аюултай зүйлийн нэг биш ч гэлээ, гарах давтамж нь ихсэх, хөндүүрлэж өвдвөл даруй эмчид хандах хэрэгтэй. Энэ нь булчирхайн бөглөрөл (sebaceous),-аас болдог бөгөөд удаан хугацаанд эмчлүүлэхгүй явж хэрхэвч болохгүйг анхаар. Мөн эдгэрэлт удаан, зовиур ихтэй байвал, булчирхайн хорт хавдрын шинж байж болно.

3. Хараа бүрэлзэх нь, ихэвчлэн компьютерийн ард удаан сууснаас, нүд чилэх үзэгдэл. Мөн тухайн үед нүд загатнах, аргах шинжүүд илэрдэг. Үүнийг шинжлэх ухаанд “нүд хуурайших синдром” хэмээн нэрлэдэг. Иймд та аль болох тэдгээр зүйлсээс хол байж, шаардлагатай тохиолдолд эмчид үзүүлэх хэрэгтэй.

4. Нүдэнд шар туяа татах нь, бүхий л насны хүмүүст илэрч болдог. Нярай хүүхдийн шарлалтаас үүдэж, нүдэнд шар туяа татдаг бол, нас биед хүрсэн хүмүүсийн хувьд, цөсний хүүдий болон суваг, элэгний үйл ажиллагаа алдагдсантай холбоотой. Энэ нь аюултай тул, ямар ч тохиолдолд тоолгүй орхиж болохгүйг анхаар.

5. Нүдний алим бүлтрэх нь, мөн л бамбай булчирхайтай холбоотой байдаг. Тус өвчний 30 хувьд л, ийнхүү нүдний алим бүлтрэх шинж тэмдэг илэрдэг байна. Хэрэв та нүдээ анивчихад хүндрэл учирч байвал, даруй эмчид үзүүлэх хэрэгтэй.

6. Нүдэн дээр цагаан толбо гарах, нүд бүрэлзэх, холын зүйлс цэхийх, цагаан толбо үзэгдэж байгаа бол, та маш хурдан эмчид хандаарай. Энэ нь аюултай шинж бөгөөд цаашлаад нүдний хараагаа үүрд алдаж мэдэх юм.

7. Нүд булингартах нь, чихрийн шижин өвчний шинж бөгөөд, таны нүдний торлог эдэд, цусны судасны гэмтэл учирсан үед илэрдэг. Иймд заавал мэргэжлийн нүдний эмчид үзүүлээрэй.

8. Хараа муудах, үе үе толгой эргэх нь, цус харвалтын шинж байж мэдэх тул, та даруй эмнэлгийн тусламж авах хэрэгтэй. Хэрэв дээрх шинжийг тоолгүй явбал, амь насаа ч алдах эрсдэлтэйг санах хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published.

GIPHY App Key not set. Please check settings

Хуурай арьсанд маш сайн тохирох нүүрний маскийг таний гэрт элбэг байдаг хүнсний бүтээгдэхүүнээр хялбар хийх арга: Үнэхээр үр дүнтэй!

Таний үс салаалаад үсчин ороход төвөгтэй байна уу? Тэгвэл та ганцхан удаагийн угаалтаар үсний салааг эмчлэх шидэт маскийг хэрэглээд үз!