in

УтгагүйУтгагүй

Таний үс салаалаад үсчин ороход төвөгтэй байна уу? Тэгвэл та ганцхан удаагийн угаалтаар үсний салааг эмчлэх шидэт маскийг хэрэглээд үз!

Урт үстэй бүсгүйчүүдэд нийтлэг тохиолддог үс салаалалтын талаарх маш их хэрэгтэй аргыг хүргэе. Энгийн нэг тэжээлийн тос түрхээд эмэгтэйчүүд маань үс салаалахаас сэргийлж чададгүй. Харин та бүхэн энэхүү шидэт маскуудын ачаар үсээ арчилвал үс салаалах ба гэмтэх бэрхшээл ахин тулгарахгүй.

Самартай маск

Орц:

  • 20 гр самар
  • 1 цайны халбага оливийн тос

Бэлдэх арга: Самраа нухаж, оливын тостой холино.

Бэлдсэн маскаа үсэндээ түрхсэний дараа 20-30 минут байлгасны дараа усаар зайлж угаах хэрэгтэй.

Зөгийн бал, өндөгтэй маск

Орц:

  • 1 өндөгний шар
  • 1 цайны халбага зөгийн бал
  • 2 хоолны халбага оливын тос

Бэлтгэх арга: Өндөгний шарыг зөгийн балтай хольсны дараа оливын тосоо нэмнэ.

Бэлдсэн маскаа үснийхээ бүх хэсэгт түрхэнэ.
Үснийхээ уганд 3-5 минут орчим массаж хийнэ.
Үсээ дээш шууж, алчуураар битүү орооно.
30 минутын дараа бүлээн усаар угаана.

Ногоон маскаар эмчлэх нь:

Орц:

  • 25 гр Энэтхэг х е н н а будаг
  • 1 цайны халбага оливын тос

Бэлтгэх арга: Х е н а будгийг буцалж буй усанд 1:3 харьцаатайгаар хийж буцалгаад, оливын тосыг нэмнэ. 15 минут сайтар хандалсны дараа хэрэглэхэд бэлэн болно. Маскийг үсэндээ түрхэж, 30 минут болсны дараа савандахгүйгээр угаана.

Тарагтай маск

Орц:

  • 100 мл тараг
  • 1 өндөгний шар
  • 1 хоолны халбага нимбэгний шүүс

Бэлтгэх арга:

  • Таргандаа өндөгний шар, нимбэгний шүүсийг хийгээд сайтар хутгана.
  • Маскыг үсэндээ түрхэж, алчуураар битүү боон, 30-40 минутын дараа савандаж угаана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Өдөр бүр ямар нэгэн байдлаар та өөрийгөө толинд хардаг бол нүднийхээ өнгийг ажиглаж байгаарай. Нүднийхээ өнгөөр ямар эрхтэн өвчилсөн байгааг мэдэх арга!

Сүүлийн үед даралт залуужиж түгээмэл өвчин болж буй учир та бүхэнд даралт чухам юунаас болж ихэсдгийг хүргэе!