in

Сүүлийн үед даралт залуужиж түгээмэл өвчин болж буй учир та бүхэнд даралт чухам юунаас болж ихэсдгийг хүргэе!

Дэлхий дээр хүн бүрийн биеийн онцлог өөр байдаг ч гэлээ цусны даралт ихсэх өвчин түгээмэл болж байгаа өнөө үед бид өөрсдийгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг үргэлж авч байх хэрэгтэйг та анхаарах хэрэгтэй. АНУ-д гэхэд 70 сая орчим буюу 25-аас дээш насны хүмүүсийн 40% нь энэ өвчнөөр шаналж байна. Өнөөдрийн байдлаар нас баралтын гол шалтгаануудад цусны даралт ихсэх ба үүнээс үүдэлтэй өвчлөлүүд орж байгаа бөгөөд 2025 он гэхэд дэлхий дээр нийт 1,56 тэрбум хүн энэ өвчнөөр өвдөнө гэсэн судалгаа гарсан байна. Даралтаас сэргийлэхийн тулд доорх зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй.

#1 Цусны даралт ихсэх гэдэг юу болох талаар

Цусны даралт нь в е н и й н судасны ханаар өнгөрөх цусны урсгал хүчтэй болох үед үүсдэг бөгөөд энэ нь зүрхэнд сөргөөр нөлөөлж, ү х э л д ч хүргэж болно.

Цусны даралт ихсэх өвчин нь ихэнхдээ ө ө х т о с болон н а т р и й н агууламж ихтэй хоол хүнс хэрэглэснээс үүдэлтэй боловч нас, хүйс, гэр бүлийн онцлог, биеийн жин, хоол хүнс, амьдралын хэв маяг гэх мэт зүйлс ч мөн нөлөөлдөг байна.

Цусны даралт ихсэхэд нөлөөлөх бусад хүчин зүйлс:

  • Бөөрний өвчлөл
  • Хурхирах, унтаж байх үед амьсгал тасалдах
  • Нойр булчирхайн х а в д а р
  • Төрөлхийн зүрхний г а ж и г
  • Бамбайн булчирхайн ү р э в с э л
  • Жирэмснээс хамгаалах эм, гуурсан хоолой тэлэх эм (d e c o n g e s t a n t) болон зарим төрлийн өвчин намдаах эмийн хэрэглээ
  • А р х и хэтрүүлэн хэрэглэх
  • Х а р т а м х и, м а н с у у р у у л а х б о д и с ы н хэрэглээ


#2 Цусны даралт ихсэх шинж тэмдэг илрээд удсан тохиолдолд, дараах өвчнүүдийг үүсгэдэг байна

  • М е т а б о л и к с и н д р о м буюу бодисын солилцооны хам шинж
  • Зүрхний архаг дутагдал
  • Нүдний өвчин
  • Зүрхний шигдээс
  • Ой санамжаа алдах
  • Ц у с х а р в а л т
  • А н е в р и з м

#3 Цусны даралт ихсэх өвчнийг дараах шинж тэмдгүүдээр эрт илрүүлж болно

Цусны даралт ихсэх өвчнийг хүнд үедээ ортол нь илрүүлэхэд төвөгтэй боловч доорх шинж тэмдгүүд үе үе илэрч байгаа бол уг өвчнөөр өвдсөн байх магадлалтай.

  • Цээжээр өвдөх
  • Ухаан балартах
  • Нүдний асуудал, харааны бэрхшээл
  • Зүрхний хэм алдагдал
  • Чих шуугих
  • Уруул хатаж, омголтох
  • Ш э э с н и й өнгө хувирах, үнэртэй болох
  • Мөн толгой өвдөх, хамраас цус гоожих, амьсгал давхцах, сэтгэл түгших, тайван бус байх, бие сулрах, хөлрөх, нүүр улайх гэх мэт шинжүүд илэрч болно.

#4 Цусны даралт хэт бага байх нь сайн зүйл биш

Цусны даралт багасах нь нас ахих үед элдэв өвчний суурь болох талтай ба зүрх, тархи болон бусад амин чухал эрхтнүүд дэх цусны урсгалын дутагдал үүсгэх аюултай. Гэвч энэ өвчнийг таньж, илрүүлэх шинж тэмдгүүд нь тийм ч тодорхой биш учраас ихэнх тохиолдолд хүмүүс бие м а х б о д и о шим тэжээлээр дутагдаж, өвчилж эхэлснийх нь дараа л мэддэг. Энэ үед дараах шинж тэмдгүүд илэрч болно:

  • Ухаан алдах
  • Толгой эргэх
  • Дотор муухайрах
  • Анхаарал төвлөрөхгүй байх
  • Нүд бүрэлзэх
  • Арьс цонхийх
  • Ядрах, сульдах
  • Амьсгал давхцах
  • Ам цангах
  • Сэтгэл санаагаар унах

#5 Цусны даралтаа хэрхэн хэмжих вэ?

Цусны даралтыг хэмжих хамгийн нийтлэг арга бол цусны урсгалын даралтыг хэмжих а п п а р а т а а р гэртээ эсвэл эмнэлэг дээр очиж хэмжүүлэх юм. Эрүүл мэндийн үндэсний төвөөс цусны даралтын тухай дараах мэдэгдлийг хүргэсэн байна.

  • Хэвийн: 120/80
  • Урьдчилан сэргийлүүштэй: 120-139 / 80-89
  • 1-р шатны өндөр даралттай: 140-159 / 90-99
  • 2-р шатны өндөр даралттай: 160/100-аас дээш.

#6 Цусны даралтаа хэрхэн хянах вэ?

Уг өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн арга бол уураг, м а г н и, к а л ь ц и, к а л и, ф о л и й н хүчил, о м е г а 3-аар баялаг хоол хүнс хэрэглэж, цусны эргэлтийн үйл ажиллагааг сайжруулах юм. Мөн судасны ханыг тэлэх к а к а о, к о э н з и м Q 1 0 (тосонд уусдаг б о д и с), Л-А р г и н и н буюу үл орлуулах амин хүчил болон сармис гэх мэт судсыг өргөсгөж, цусны эргэлтийг сайжруулах б о д и с у у д орсон хоол хүнсийг хэрэглэх хэрэгтэй. Цусны даралт ихэссэн үед хоолны дэглэмийг маш сайн барьж, элсэн чихэр, т р а н с-ө ө х, к о ф е й н, н а т р и ихээр агуулсан бүтээгдэхүүн, а р х и, т а м х и н а а с татгалзаарай.

Leave a Reply

Your email address will not be published.

GIPHY App Key not set. Please check settings

Таний үс салаалаад үсчин ороход төвөгтэй байна уу? Тэгвэл та ганцхан удаагийн угаалтаар үсний салааг эмчлэх шидэт маскийг хэрэглээд үз!

Ээж маань Хятадуудын нүүрний арьсаа хэрхэн арчлах нууц жорыг хэрэглэснээр арьс нь илүү толигор болсон. Та ч бас энэ аргыг хэрэглээд үз!