in

ДажгүйДажгүй УтгагүйУтгагүй ГайхалтайГайхалтай

Хүн бүрт өдөр тутам өмсөхөд хөлд эвтэйхэн пүүз, кет байдаг ч эдгээрийг хэрхэн яаж арчлах угаах аргыг тийм ч сайн мэддэггүй. Харин одоо та доорх аргаар пүүз, кетээ арчлаарай!

Хүн төрөлхтний хэрэглэж буй гутал, хувцас жилд нэг аравны долоо гаруй сая тонн хог болж хувирдаг байна. Гэхдээ бид хувцсаа зөв арчилж чадвал энэ тоо хэмжээг бууруулж чадна. Гутал, пүүзээ угаалгын машинд угаах нь тийм ч буруу биш. Харин ч хуурай цэвэрлэгээ хийснээс илүү амар хямд байдаг. Гол асуудал нь хүн бүр хэрхэн гутлаа угаалгын машинд зөв угаах талаар мэддэггүй юм. Тэгвэл гутал, пүүзээ угаалгын машинд угаахдаа дараах алхмыг мөрдөөрэй.

#1 Угааж болох болохгүйг шалгаарай

“Persil” компани гутлыг угаалгын машинд угааж болно гэж үзсэн. Гэхдээ угааж болохгүй гутал гэж бас бий. Гутлаа угаалгын машинд хийхээс өмнө та материалыг нь шалгах хэрэгтэй. Норгож болдоггүй арьсан гутлыг угаалгын машинд угааж болохгүй. Харин даавуун материалтай шаахай, пүүз, кетийг угааж болно. Мөн гутлынхаа эдэлгээг харах хэрэгтэй. Хэрэв ул нь цухуйгаад ил гарчихсан бол эхлээд улыг нь нөхөж, оёх гэх мэт гар аргыг ашиглах хэрэгтэй.

#2 Угаалгын машинд хийхийн өмнө цэвэрлэж, бэлдэх

  1. Хэрэв гутал дээр илүү шороо, тоос тогтсон байвал заавал арчиж цэвэрлэ. Энэ нь таны угаалгын машиныг заваартуулах, бөглөх аюулаас сэргийлнэ.
  2. Улыг нь сойзоор үрж угаа.
  3. Савангийн хөөс, үлдэгдлийг арилгаж цэвэр усаар зайлах хэрэгтэй.
  4. Үдээс, улавчийг нь салгаж угаах хэрэгтэй.

#3 Угаалгын нунтгаа зөв сонго

Угаалгын нунтгаас илүү угаалгын г е л ь-ээр угаахыг зөвлөж байна. Гутлыг тусгай горим ашиглан 86ºF-аас ихгүй т е м п е р а т у р т угаах нь зүйтэй.

#4 Сода ашиглан эвгүй үнэрийг арилгаж болдог

Хэрэв нэг гутлаа байнга өмсдөг, эсвэл үнэхээр тэр гутлаасаа салдаггүй бол хүссэн хүсээгүй эвгүй үнэр гардаг болно. Эвгүй үнэрээс салахын тулд гутал дотор сода хийж нэг хонуулаарай. Үүний дараа угаалгын машинд угааж болно.

#5 Угаах үедээ гутлаа хамгаалах

Угаалгын машинд гутлаа хийхдээ алчуур, цүнх эсвэл даавуунд ороож хийх хэрэгтэй. Гутлыг зөвхөн цагаан өнгөтэй даавуунд ороох ёстой ба ингэснээр гутлын өнгийг алдагдуулдаггүй. Мэдээж дараа нь даавуу, алчуураа хэрэглэж болохгүй учир гутал угаахад зориулсан алчууртай болоорой.

#6 Агаарт хатаа

Гутлаа хатаахдаа хатаагч, халаагч хэрэглэхийн оронд агаарт хатаагаарай. Учир нь цахилгаан хэрэгсэл ашигласнаар гуталны цавуу, оёдол хайлж болзошгүй. Илүү хурдан, хэлбэрийг нь алдагдуулахгүйгээр хатаахыг хүсвэл ариун цэврийн цаасаар арчиж болно.

#7 Хэдэн ч гутал хамтад нь угааж болно

Угаалгын машин хэр том бэ гэдгээс хамааран хэдэн ч хос гутал хамтад нь угааж болно. Харин нэг нэгээр нь хамгаалж гадуур нь даавуугаар ороохоо мартаж болохгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Энэхүү шидэт ундааг уугаад аавын минь холестерины хэмжээ итгэмээргүй үр дүнтэйгээр буур ч эхэлсэн. Та ч бас үүнийг хэрэглээд үз гайхалтай үр дүнтэй!

Эгч маань үүнийг хоёр 7 хоног түрхээд язралтыг үгүй хийсэн. Та ч мөн адил түрхээд үз маш үр дүнтэй!