Хааяа таний нүдний өмнүүр жижиг зүйлс хөвж байгаа харагддаг бөгөөд хаашаа ч харсан харж буй чиглэлийг дагаад бай юм шиг санагддаг байх. Энэ юу вэ гэдгийг та бодож үзэж байв уу?
Хааяа нүдний өмнө хөвж байгаа жижиг зүйлс харагддаг. Эдгээр үзэгдлийг м е о д о п и (m y o d e s c o p i e s) гэж нэрлэдэг юм. Танд харагдаж буй эдгээр жижиг тунгалаг зүйлсийг юу гэдгийг мэдэхийн тулд, нүдний дотор бүтцийг нарийн судлах шаардлагатай болдог. Нүдний гадна хэсэгт эвэрлэг бүрхэвч байдаг, үүний ард нарийн судаснууд байрлах ба энэ нь солонгон бүрхэвчийн бүрэлдэхүүнд багтдаг.
Нарийхан судасны ард нүдний болор байрладаг ба нүдний болор нь 2 талдаа гүдгэр, хүүхэн хараа болон солонгон бүрхэвчийн ард байрласан тунгалаг бүтэцтэй эд юм. Энэхүү оптик линз нь ижил хэлбэрээр дүрсийг нэвтрүүлэх хугарлын шинж чанартай байдаг.
Харин нүдний бүтцэд торлог бүрхэвч чухал үүрэг гүйцэтгэдэг ба энэ дотор харсан зүйлийн мэдээллийг тархинд дамжуулдаг конус байдаг бөгөөд нүдний болор, торлог бүрхэвчийн хооронд нүдний бүтцэд дийлэнх хувийг эзэлдэг г е л ь маягийн зүйл байдаг бөгөөд үүнийг шиллэг бие хэмээн нэрлэдэг юм. Зарим зүйлсийг харах үед цусны улаан эс болон, цагаан эс нь уг шиллэг биетэд ордог ба харж буй гэрлийн урд сүүдэрлэдэг. Энэ сүүдэр бол бидний хардаг агаарт хөвж байдаг жижиг зүйлс болох нь тогтоогдсон юм.
М е о д о п и үзэгдэл нь нүдэнд болон эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөөгүй тул та санаа зовох шаардлагагүй.
GIPHY App Key not set. Please check settings