in

Дараах аргыг хэрэглэснээр нүдэн дээр гарсан өвдөгөө хурдан хугацаанд эмчлээрэй. Үнэхээр үр дүнтэй!

Та бүхэндээ өвдөг гэх өвчиний тодорхойлолтыг хүргэх нь зөв байх. Өвдөг нь сормуусны уутанцар болон сормуусны уутанцрын ойролцоо байрладаг цейсийн тосны булчирхайн хурц идээт үрэвсэл юм. Энэ үрэвслийг гаднах ч гэж нэрлэдэг. Дархлаа сулрах ба нүдэнд боххир орох зэргээс шалтгаалж өвдөг гардаг. Харин манай монголчууд өвдөг гармагц эмчийн зөвлөгөө бус домын аргаар эдгэрдэг гэдэгт илүү итгэдэг. Энэ нь анагаах ухаан талаас тийм ч оновчтой эмчилгээ биш юм. Та доорх аргаар өвдөгийг илүү хурдан хугацаанд зөв бөгөөд оновчтой эмчилээрэй.

#1 Бүлээн жин тавих

Өвдгийг гарахаас өмнө урьдчилж мэдэж болох бөгөөд нүдний эргэн тойронд таталдах, өвдөх, загатнах гэх мэт шинж тэмдгүүд илэрнэ. Тиймээс өвдөг гарах гэж байгаа мэт дээрх шинж тэмдэг илэрч эхэлмэгц халуун жин тавих хэрэгтэй. Халуун жинг 10-15 минутаар өдөрт дөрвөн удаа тавиарай.

#2 Нүдний будаг бүү хэрэглэ

Сормуусны будаг, нүдний харандаа мэтийн нүүрний будгууд нь бактери үржихэд таатай орчин болдог. Тиймээс шаардлагагүй бол нүдээ будах гэсний хэрэггүй.

#3 Зовхио цэвэрлэх

Та зовхио байнга цэвэрлэснээр тэнд хуримтлагдсан нянгийн хэмжээг бууруулахаас гадна өвдөг гарсан газрыг түргэн эдгэрэхэд тусална.

#4 Линз зүүж болохгүй

Өвдөг гарсан үед контакт линзэнд халдвар дамжих эрсдэлтэй байдаг. Тиймээс эдгэрэх хүртлээ линз зүүхээс татгалзаарай.

#5 Өвдгөө хөндөж болохгүй

Хэдий зовуурь их байсан ч өвдгөө битгий хөндөөрэй. Хэрвээ та өвдгөө хагалах юм бол шарх нь удаан эдгэхээс гадна арьсны төрөл бүрийн өвчин тусах магадлал өндөр.

#6 Өвчин намдаагч хэрэглэх

Өвчин намдаагч хэрэглэж өвдөгнөөс үүдэх зовууриа түр ч болов намдаах хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Та бүхэндээ зуун д а м ж с а а р ирсэн гоо сайхнаа а р ч л а х шилдэг аргуудыг хүргэе. Эдгээр арга нь маш үр дүнтэй!

Ах минь энэ зөвлөгөөг уншаад биеийн булчин нь зангирч өвддөг байсан учир яаралтай эмчид хандаж эдгэсэн. Үүнийг заавал уншаарай!