Булчингийн сулрал нь ихэнхдээ генийн өөрчлөлтөөс болдог бөгөөд энэ нь булчингийн масс алдагдахад нөлөөлдөг юм. Энэ нь дотроо 150 орчим өвчнийг багтаадаг ч бид төдийлөн анзаарч хардаггүй билээ. Бид тэд бүгдээс хамгийн түгээмэл тохиолддог 8 төрлийн булчингийн өвчний мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Тиймээс хэрвээ танд дараах шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй эмчид хандаарай.
# 1Булчин өвдөх
Булчингийн масс алдагдах нь ихэнх тохиолдолд булчингийн сулралаар илэрдэг. Тиймээс хэрвээ танд сандлаас босоход хэцүү болж, үс самнахад хэцүү байх, байнга ямар нэг зүйлийг унагаж байвал таны булчингийн масс алдагдаж байх магадлалтай. Үүнээс гадна таны булчин з а н г и р ч, та өөрийн уян хатан байдлаа алдсан байж болох юм. Мөн булчин зангирах, өвдөх, таталдах зэрэг нь м и о т о н и хэмээх булчингийн хүнд өвчний нэг шинж тэмдэг учир яаралтай эмчид хандаарай.
#2 Шилбэ томрох
Шилбэний булчин томрох нь “Д ю ш е н н ы” булчингийн масс алдагдаж буй нэг илрэл юм. Энэ нь эрэгтэй хүүхдүүдэд ихэнхдээ тохиолддог бөгөөд маш хурдан өрнөдөг. Хэрвээ та “Д ю ш е н н ы” булчингийн масс алдагдах өвчнийг туссан бол нэн түрүүнд шилбэний булчин өртдөг байна. Харин булчингийн оронд ө ө х, ш а р х үүсэж томордог юм.
#3 Бөгтөр нуруу
Булчин султай хүн толгойгоо дийлэхгүй бөгөөд бөгтөр нуруутай мэт харагддаг. Хэсэг хугацааны дараа энэ нь “с к о л и о з” хэмээх өвчинд шилжиж, таны нуруу зүүн эсвэл баруун тал руугаа хазайж, дотор эрхтнийг холилдоход нөлөөлдөг байна. С к о л и о з ихэнхдээ хүүхдүүдэд тохиолддог. Энэ өвчнийг туссан тохиолдолд толгой өвдөх, хөл өвдөх гэх мэт шинж тэмдэг илэрдэг юм.
#4 Амьсгалахад хүндрэлтэй болох
С к о л и о з хүндэрсэн үедээ амьсгалын системтэй холбоотой цээжний булчинд нөлөөлдөг. Хэдийгээр танд амьсгалахад бэрх санагдахгүй байх магадлалтай ч толгой өвдөх, аливаад төвлөрч чадахгүй болох, хар дарах гэх мэт шинж тэмдэг илэрнэ. Цээжний булчин сулрах нь амьсгалын замын хүнд өвчин тусах эхлэлийг тавьдаг. Энгийн ханиадыг ч эмчлэхгүй орхивол тэр нь уушгины х а т г а а болох магадлалтай.
#5 Ярих, залгих, зажлахад хэцүү болох
Хоол идэхэд хэцүү болох, хоолны дуршилгүй болох, хоол идсэний дараа ярьж чадахгүй болох зэрэг нь “К е н н е д и г и й н” өвчин туссан байх магадлалтайг илэрхийлнэ. Энэ өвчин бүх насныхан тохиолдох ч ялангуяа дунд насныхны дунд элбэг байдаг. Хоолны асуудлаас гадна нүүр, эрүү, хэлний булчин бүхэлдээ хатуурах гэх мэт шинж тэмдэг илэрнэ.
#6 Зүрх өвдөх
Зарим төрлийн булчингийн масс алдагдах өвчин нь зүрхний үйл ажиллагаанд муугаар нөлөөлөх магадлалтай. Энэ өвчнийг к а р д и о м и о п а т и хэмээн нэрлэдэг бөгөөд эхэн үедээ ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй. Зарим тохиолдолд амьсгаадах, ядрах, хөл хавантах гэх мэт шинж тэмдэг илэрнэ. Харамсалтай нь энэ өвчнөөс болж зүрхний булчин хэвийн ажиллаж чадахгүйд хүрдэг. Тиймээс заримдаа зүрх өвдөх, у х а а н а л д а х, толгой эргэх шинж тэмдэг илрэх магадлалтай.
#7 К а т а р а к т а
Булчингийн массын алдагдалтай хүмүүс төрөл бүрийн нүдний өвчнөөр шаналдаг. Үүнд нүдний булчингийн сулрал, нүд нулимстай болох, нүдний даралт багасах болон “к а т а р а к т а” зэрэг өвчнүүд багтана. К а т а р а к т а туссан тохиолдолд нүдний болор өнгөө алдаж, муу харах, тод гэрэл хүлээж авч чадахгүй болох гэх мэт шинж тэмдэг илэрдэг байна.
#8 Х а л з р а х, ү р г ү й д э л д хүрэх
Булчингийн массны алдагдалтай эрчүүд улмаар дааврын өөрчлөлттэй тулгардаг. Энэхүү дааврын өөрчлөлтөд хамгийн түрүүнд 20-30 насны үед үс халзрах шинж тэмдэг илэрнэ. Үүнээс гадна ү р г ү й д э л д хүрэх аюултай.
#9 Булчингийн масс алдагдлыг хэрхэн эмчлэх вэ?
Хэдийгээр тодорхой заасан эмчилгээ байдаггүй ч хэд хэдэн хялбар аргыг ашигласнаар энэ төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой:
- Тогтмол дасгал хий. Булчин маш хурдан сулардаг учир өдөр бүр бага хэмжээний биеийн хөдөлгөөн хийх нь зүйтэй. Ачаалал багатай дасгал хийж, сунгалтын дасгал хийх үед булчингийн масс нэмэгдэх болно.
- Е болон Д амин дэмээр баялаг хүнс хэрэглэ. Хэрвээ та булчингийн сулралтай бол загас, бяслаг, өндөг, бүйлс, авокадо, б р о к к о л и болон о л и в ы н т о с идэх хэрэгтэй.
- Хоол хийх үедээ к у р к у м а хэрэглэ. Энэтхэгийн хоол амтлагч болох к у р к у м а нь булчингийн сулрал үүсэхээс сэргийлдэг.
- Ногоон цай уух. Зарим судалгаанаас харахад өдөрт 7 аяга ногоон цай уух нь булчингийн сулрал үүсэхээс сэргийлж, булчингийн и с э л д л э э с урьдчилан сэргийлнэ.
- Усанд орохдоо хүнсний сода хэрэглэ. Гуужуулах үйлчилгээтэй энэхүү бүтээгдэхүүн нь таны булчинг хамгаалж, булчингийн өвдөлт, ү р э в с л и й г намдаана.
GIPHY App Key not set. Please check settings