in

Энэ шидэт маскийг хэрэглэснээр эгчийн маань арьс 15 минутад толигор болдог!

Хямд өртгөөр, чанартай үйлчилгээ авахыг хүн болгон хүсдэггүй гэж үү? Бид нэртэй салон, гоо сайхны салоныг зорихоос илүү гарын доорх материалыг ашиглан өөртөө иллэг болон массаж хийх маск бэлддэг. Харин өнөөдөр 15-20 минутад арьсыг гэрэлтсэн, зөөлөн торгомсог болгох маскийг хэрхэн гарын доорх материалаар бэлтгэхийг зөвлөе. Та туршаад үзээрэй.

1. Юуны өмнө та, ногоон цайны навчийг авч, кофе бутлагчинд хийн жижиглээрэй. Ингэхдээ цэвэрхэн, х о г г ү й, сайн чанарын навчийг сонгох хэрэгтэй.

2. Үүнийхээ дараа, буталсан ногоон цайгаа халуун усанд хийж сайтар дэвтээнэ.

3. Дэвтээсэн ногоон цайгаа шүүж аваад, хөргөсний дараа багахан хэмжээний оливын тостой хольж, хонуулаарай. Ингэснээр м а ц е р а т буюу тосон түрхлэг бэлэн болно. Яаралтай үед, зуурмагаа халуун ууранд 3 цагийн турш жигнэж болдог.

4. Ингэснээр оливын тос болон ногоон цай нь хоорондоо сайтар уусч, арьсанд илүү их үйлчилгээг үзүүлдэг.

5. Зуурмагаа арьсанд түрхэцтэй болгохын тулд бага зэрэг эрдэнэшишийн ц а р д у у л ы г нэмж өгнө. Зуурмагийн өтгөн шингэнийг та өөрөө тохируулах бөгөөд өөртөө аль тухтай байдлаар бэлтгээрэй.

6. Маскаа тавихаасаа өмнө арьсаа сайтар цэвэрлэж, с к р а б а а р ү х э ж с э н арьсыг г у у ж у у л а х нь илүү үр дүнтэй.

7. Ингээд бэлтгэсэн маскаа бага зэргийн чийгтэй арьсан дээрээ түрхэж, 15-20 минут болсны дараа тойрог хэлбэрээр арчиж аваарай. Таны арьс урьдынхаасаа илүү залуу, өнгөлөг болсон байхыг та анзаарах болно.

8. Хамгийн сүүлд та өөрт тохирох тэжээлийн тосыг нүүрэндээ жигд, нимгэн түрхэж өгөөрэй.

9. Маскаа 7 хоногт 1-2 удаа тавихад тохиромжтой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Таний хуйх байнга загатнаад байна уу? Эдгээр эрүүл мэндийн зөвлөгөөг дагаж мөрдсөнөөр хуйх тань эрүүлжих болно!

Бидний дунд халуун ногоо идэх дуртай хүн хэр их байдаг вэ? Халуун ногоотой хоол идвэл таний биед юу болох бол!