Та гоо сайхны салон ба дэлгүүрээс ВAKС худалдан авч биеийн илүүдэл үсээ авдаг уу? Харин энэ нь үнэтэй дээр нь байнга хэрэглээд байх боломжгүй. Тэгвэл айл бүрт өргөн хэрэглэгддэг саахар ашиглаж ВAKС хийх боломжтойг та мэдэх болов уу!
Хэрэгтэй зүйлс:
- 1 аяга зөгийн бал
- 1 аяга элсэн чихэр
- ½ аяга нимбэгний хүчил
Хийх заавар:
- Хайруулын тавгаа бүлээсгээд элсэн чихэрээ хайлуулаарай. Шингэн зуурмаг болтол нь хутгах хэрэгтэй.
- Зөгийн бал болон нимбэгний хүчлээ нэмээрэй. Гол нь модон халбагаар хутгах хэрэгтэй шүү. Хэрвээ хатуу болоод байвал 1 аяга нэмж болно.
- Хэрэглэхийнхээ өмнө хөргөгчинд хийж хөргөөрэй.
- Биеийнхээ 3 мм-ээс урт үс ургасан хэсгийн үсийг авах хэрэгтэй.
- Танд хэрэггүй даавуун алчуур байдаг бол хайчилж бэлтгээрэй.
- Өвдөлт бага мэдрэхийн тулд “b a b y p o w d e r” түрхэж болно.
- Модон халбагаар “BAKC”-аа түрхэх хэрэгтэй.
- Даавуугаа дээр нь тавь.
- Хатах хүртэл нь хүлээгээрэй.
- Авахдаа үсний ургалтын эсрэг 90 градусын өнцгөөр маш хурдан татаж авах хэрэгтэй. Хэрвээ өөрөө чадахгүй бол хүнээр авахуулахыг зөвлөж байна.
- Илүү гарсан “BAKC”-аа хөргөгчинд хадгалаад дараа хэрэглэх боломжтой.
GIPHY App Key not set. Please check settings