Олон хүний толгойн өвчин болдог зүйл бол хар батга. Үсний нүх бохирдож харлаад агаартай холилдож хар батга үүсдэг байна. Үсний нүх болгон тосны ба үсний булчирхайтай байдаг бөгөөд арьсны үхэжсэн эсээр дүүрч харладаг болох нь батлагдсан байдаг.
Дараах шалтгааны улмаас батга үрэвсэнэ:
- Арьсны буруу арчилгаа
- Нас
- Гормоны өөрчлөлт
- Удамшил
- Эм тариа
Хар батганаас өвчин мэдрэгдэхгүй, ихэнхдээ хамар, нуруу, мөр, хүзүүн дээгүүр гарна. Хэрвээ та хар батганаасаа салахыг хүсэж байгаа бол өдөр болгон арьсаа цэвэрлэх хэрэгтэй. Арьсаа зөв арчлах цаг өөртөө гаргаж сурахыг зөвлөж байна. Өдөрт хоёр удаа нүүрээ угаах бөгөөд с п и р т и й н орцтой, х и м и й н гаралтай цэвэрлэх б о д и с о о с татгалз.
Хар батгыг эмчлэх маскний Орц:
- 2 хоолны халбага сүү
- 1 хоолны халбага задь
Бэлдэх арга:
Орцуудаа холиод шүдний оо шиг зуурмаг бэлдэх хэрэгтэй. Хар батгатай хэсэг дээрээ түрхээд 20-30 минут байлга. Нүүрээ усаар угаагаад, уг арчилгааг долоо хоногтоо хоёр удаа хийнэ. Хэрэглэж эхэлснээс хойш танд өөрчлөлт мэдрэгдэнэ. Богино хугацаанд таны арьс зөөлөрч, хамаагүй цэвэрхэн болно.
GIPHY App Key not set. Please check settings