in

Дүүгийн минь хараа сүүлийн үед ихээхэн муудсан учир нь контакт линз байсан юм. Контакт линзний таний мэдэхгүй 10 хор нөлөөг хүргэе!

Өнөө цагт шинжлэх ухаан маш хурдацтай хөгжиж, хараа муутай хүмүүс харааны линз, залуус, бүсгүйчүүд маань гоёлын линз зүүж гангарах болсон. Линз таний амьдралыг хөнгөлж өгдөг нь тодорхой. Харин линзийг зааврын дагуу хэрэглэхгүй бол бидний харааны эрхтнийг өвчлүүлдэг нь батлагдсан. 2021 онд “Эмгэг судлалын төв”-өөс гаргасан линзний тухай 10 хортой нөлөөг мэдээд авахад илүүдэхгүй.

#1 Линзийг удаан хугацаагаар зүүх

Линзийг хэтэрхий удаан хугацаагаар зүүвэл нүдэн дээр г ү в д р ү ү үүсэхээс гадна, хараанд муугаар нөлөөлдөг. Учир нь линз хүчилтөрөгч дамжуулах судасгүй хэсэг буюу нүдний торлог бүрхэвчин дээр байрладаг. Ердийн үед энэ үүргийг нулимс гүйцэтгэдэг боловч линз нь бамбай болчихдог. Харин үе үе линзээ авч байснаар нүдээ хүчилтөрөгчөөр хангах үндсийг нь тавьж өгдөг юм. Мөн хэтэрхий удаан хугацаанд линз зүүхээр нүд нян эсэргүүцэх чадваргүй болдог. Тиймээс ямар ч төрлийн линз зүүсэн бай, та ойр ойрхон авч, нүдээ амрааж байгаарай.

#2 Линзтэйгээ унтах

Линзтэйгээ унтах нь олон хүний гаргадаг алдаа юм. Ингэснээр нүдэнд хүчилтөрөгч дутагдаж, үүнээс үүдэн нүд загатнаж, халдвар орох нь бий. Тиймээс линзтэйгээ унтсан хүмүүс өглөө нүд нь хуурайшсан, харц нь бүдгэрч, юм харахдаа муу болж сэрдэг байна. Дээрээс нь хүн унтаж байхдаа нүдээ аньдаг учраас линзээ алга болгож мэдэх юм. 2009 онд “J o u r n a l of O p t o m e t r y” сэтгүүл линзтэй унтах нь “б а к т е р и й н к е р а т и т” тусах гол шалтгаан болдог гэж бичсэн байна. Мөн 2021 онд “Эмгэг судлалын төв” хүний нүдний өвчлөх шалтгааны 25%-ийг хувиран өөрчлөгдөх хүчин зүйл эзэлдэг гэсэн судалгаа гаргасан ба энэ хүчин зүйлд линзтэйгээ унтах багтдаг ажээ.

#3 Усанд линзтэйгээ орох

Усан сан, шүршүүр болон усанд орохдоо линзтэй байж хэрхэвч болохгүй. Усанд элдэв н я н б а к т е р и маш их агуулагддаг учраас нүдийг үрэвсүүлж, бүр хараагүй болгож ч мэднэ. Мөн линзийг хуурайшуулдаг. Тиймээс ус руу орохоосоо өмнө заавал линзээ авч занших хэрэгтэйн зэрэгцээ усанд хийж огт болохгүй. Мөн зориулалтын шингэнд хийх хэрэгтэй болохыг анхаараарай.

#4 К р а н т н ы усанд линзээ цэвэрлэх

Олон хүн линзээ к р а н т н ы усанд угааж, алдаа гаргадаг. К р а н т н ы ус линзийг огтхон ч цэвэрлэдэггүй бөгөөд харин ч бүр элдэв хортой нян наалдуулдаг ажээ. Тэгээд ч к р а н т н ы усанд “а м ё б” ихээр агуулагддаг ба энэ нь нүдийг өвчлүүлдэг. Мөн зурагдах аюултай юм. Тиймээс линзээ заавал тусгай шингэнд нь цэвэрлэх ёстой биедээ хайрцаг сав болон линзний шингэнээ байнга авч явах нь зүйтэй юм.

#5 Хугацаа нь дууссан линз зүүх

Бүх юм хугацаатай. Линз ч мөн адил. Хугацаа нь дуусч, хуучирсан линз нян тээгч болж хувирдаг. Ийм линзийг зүүхэд тухгүй байдгаар тогтохгүй, нүдийг өвчлүүлдэг байна. Та хугацаа дууссан линз зүүснээрээ мөнгөө хэмнэж байгаа бус, харин ч эрүүл мэндээрээ хохирч байгаа хэрэг юм шүү.

#6 Бохир гараар линзээ барих

Хүмүүс ихэвчлэн линзээ зүүж, авахаасаа өмнө гараа угаахаа мартчихдаг. Харин нүдэндээ нян оруулахгүйн тулд линзнийхээ саванд хүрэхээсээ өмнө гараа савандаж угаах хэрэгтэй. Мөн гараа бүрэн хатаах ёстой. Учир нь дээр дурдсанчлан усанд их хэмжээний нян агуулагддаг билээ.

#7 Нүд өвдсөн үед линз зүүх

Нүд загатнах, улайх, хавдах юм уу, халуу оргих үед линзээ авч байгаарай. Үгүй бол нүдэнд халдвар ордог. Заримдаа линзэнд ямар нэг асуудал тулгарснаас болж нүдэнд дээрх шинж тэмдэг илэрдэг ба энэ тохиолдолд даруйхан гаргаж ирээд, зурагдсан эсэхийг нь шалгах нь зүйтэй. Харин линз зүгээр байвал та яаралтай нүдний эмчид хандах хэрэгтэй юм.

#8 Линзийг буруу хадгалах

Линз болон линзний хайрцаг савыг ном журмын дагуу хадгалах ёстой. Үнэндээ хайрцгийг нь зааврын дагуу бус, буруу хадгалснаас болж ихээхэн асуудал үүсдэг. Ингэснээр линз г э м т д э г э э р зогсохгүй, нүдэндээ халдвар оруулж болзошгүй юм.

  1. Өдөр болгон тусгай шингэнд нь хийж, линзээ цэвэрлэх хэрэгтэй. Гэхдээ линзэндээ хүрэхээс өмнө гараа угаах ёстой.
  2. Хайрцаг савыг нь бас цэвэрлэж байх нь зүйтэй.
  3. Б о х и р саванд хийсэн линз мөн л б о х и р д д о г. Саваа сайтар цэвэрлэснийхээ дараа мөн л хуурай болтол нь арчих хэрэгтэй юм.
  4. Линзний хайрцгийг хамгийн ихдээ 3 сар болоод сольж байх нь зөв.

#9 Хуучин шингэн дээрээ шинэ шингэн хийх

Энэ бол линз хэрэглэгчдийн гаргадаг бас нэгэн түгээмэл алдаа юм. Олон хүмүүс линзнийхээ шингэнийг шууд савандаа хийж, ажлаа амарчилдаг. Гэвч ингэснээр шингэний чанар мууддаг төдийгүй нүд өвдөх а ю у л т а й болдог. Харин үүний оронд линз хадгалдаг саваа сайтар угааж, хуурай болтол арчсаны дараа шингэнээ хийх нь зүйтэй. Үгүй бол савны ёроолд хуучин шингэн үлдэж, нян үржих аюултай юм.

#10 Нүдний эмчид үзүүлэхгүй байх

Линз зүүдэг ч бай, нүдний шил зүүдэг ч бай, ялгаагүй нүдээ тогтмол үзүүлж байх шаардлагатай. Мөн үл ялиг ч гэлээ ямар нэг зүйл биш санагдаж байвал шуудхан эмчид хандах хэрэгтэй юм. Ямар ч өвчнийг эхэн үе дээр нь эмчлэх хамаагүй үр дүнтэй байдаг шүү дээ. Удах тусмаа а ю у л т а й. Тиймээс ялангуяа линзээ авсны дараа нүд улайж, халуу шатаж, эсвэл харц бүрэлзэж байвал хэзээ ч тоохгүй орхиж болохгүй. Дээрээс нь нүдээ тогтмол үзүүлж байвал хараандаа таарсан линзээ тэр дор нь сольж байхад тустай билээ.

Линз хэрэглэгчид анхаараад аваарай:

  • Унтах, эсвэл усанд орж, сэлэхийнхээ өмнө заавал линзээ авч байх
  • Линзээ авах бүртээ зориулалтын шингэнд хийж, цэвэрлэх
  • Хэрэглэх бүртээ линзнийхээ савыг угааж байх
  • Ямар нэг тохиолдлоор линзээ авах хэрэгтэй болох үед бэлэн байх үүднээс нүдний шилтэй явж байх
  • Линзээ зүүснийхээ дараа нүүрээ будаж байх
  • Линзтэй байхдаа нүднийхээ будгийг арилгаж болохгүй
  • Нүд загатнаж байх үед линз зүүж болохгүй
  • Линз зүүсэн үедээ нүдээ нухаж болохгүй
  • Жил бүр нүдээ үзүүлж байх
  • Найдвартай газраас линзээ худалдаж авах
  • Өөр хүнтэй линзээ сольж хэрхэвч болохгүй

Leave a Reply

Your email address will not be published.

GIPHY App Key not set. Please check settings

Эмэгтэй хүн төрсний дараа их ядарч, сульддаг. Нярайлаад удаагүй шинэхэн ээжүүддээ зориулан, хэрхэн ядаргаагаа тайлах аргыг хүргэе!

Эмээ минь энэхүү үxэжcэн арьсыг үгүй хийдэг үр дүнтэй шидэт маскийг хэрэглэснээр гайхалтай үр дүнд хүрсэн!