Танийг ажилдаа явах гадуур ажил амжуулах мөн гадуур зугаалах гэх мэт алхаж явахад хамгийн их төвөг уддаг зүйл юу вэ? Харин алхаснаар, гутал холгож, хөлөнд цэврүү үүсэх нь маш их стресстүүлж чаддаг. Энийг богино хугацаанд эмчлэхгүй бол, гутал өмсөхөд таагүй мэдрэмж төрж, төвөгтэй байдал бий болж бухимддаг. Цэврүүтсэн хөлийг хялбархан эмчлэх аргуудыг хүргэе.
#1 Усархаг цэврүүг эмчлэх
Хэрвээ таны хөлөн дээр үсэрсэн цэврүү жижиг хэмжээтэй бол, хагалалгүй, ус төрөгчийн хэт ислээр арчихад хангалттай. Жижиг цэврүү нь 1-2 өдрийн дараа гэхэд эдгэж, арилна.
Харин цэврүү том хэмжээтэй бол, хагалж, шүүсийг нь гаргах хэрэгтэй. Үүнийгээ цэвэрлэсний дараа, шархны лент наагаарай.
#2 Цэврүүг богино хугацаанд эмчлэх
- Марганцтай ус: Та марганцтай усанд хөлөө хэсэг байлгаж, цэврүүг эмчилж болох юм.
Давс: 1 литр буцалсан усанд, 1 халбага далайн давс хийж хутгаад, хөлөө байлгаарай. - Балжингарав цэцэг: Тус цэцэг нь бактерийн эсрэг үйлчилгээтэй билээ. Та хатаасан цэцгийг усанд хийж, үүндээ хөлөө дүрж хэсэг байлгах хэрэгтэй.
- Өндөг: Судлаачдын үзэж байгаагаар, өндөг нь гэмтсэн арьсыг эмчилдэг байна. Та түүхий өндгийг хагалж, дотрох нимгэн хальсыг нь цэврүүн дээр тавьж, гадуур нь бинт эсвэл шархны лентээр боох хэрэгтэй .
#3 Хөлийн эврийг эмчлэх
Хөлийн эврийг эмчлэх маш олон аргууд байдаг. Тэр дундаас хамгийн үр дүнтэйг нь танд дуулгая. Энэ нь хөлийн эврийг зөөлрүүлж, арьсыг хэвийн байдалд оруулдаг байна.
- Цагаан цуу буюу уксус: Та 1:3 хэмжээтэй уксус болон усыг хольж, үүнийгээ “бинт”-д шингээж, хөлөө боогоорой. Орой унтахдаа ингэж боох бөгөөд өглөө нь боолтоо авч, эвэр үрэгчээр үрнэ.
- Нимбэг: Та хөлийнхөө эвэртэй хэсгийг нимбэгний хальсаар үрээд үзээрэй. Дараа нь бүлээн усанд хэсэг байлгаж, ахин үрээд дахин үрвэл үр дүнгтэй байх болно.
- Зуун наст: Зуун настын навчийг голоор нь хувааж, гелийг нь цэврүүн дээрээ түрхэнэ. Орой унтахдаа энэхүү аргыг хэрэглэж байгаарай.
Ургамлын тос: Орой орондоо орохоос өмнө, багахан ургамлын тосыг хөлөндөө ялангуяа эвэршсэн хэсэгтээ түрхээрэй. Энэ нь эвэршиж хатуурсан хэсгийг зөөлрүүлж, арьсыг хэвийн болгодог.
Хүнсний сода: Энэ нь таны хөлийн үхэжсэн арьсыг гуужуулж, зөөлрүүлэх болно. Та бүлээн усанд 2 цайны халбага хүнсний содыг хийж, хутгаад хөлөө дүрээрэй. Ойролцоогоор 15 минут байлгахад хангалттай бөгөөд дараа нь асуудалтай хэсгээ хөлийн эвэр үрэгч ашиглан сайтар үрнэ.
GIPHY App Key not set. Please check settings