in

Энэ дасгал миний хувьд ажил дээрээ байнгын хэрэгжүүлдэг зүйлүүдийн маань нэг. Хүзүү болон нурууны өвдөлтийг хэдхэн минутад л намдаах болно!

Оффис болон суугаа ажилтай компьютерийн ард удаан суудаг хүний нуруу болон хүзүү байнга хөшиж тавгүй байдал үүсдэг. Тухайн үед нь та ажилаа түр завсарлаад маш үр дүнтэй тохирсон дасгал хөдөлгөөн хийснээр чилээгээ гаргах боломжтой ба өвдөлтийг намдааж, тав тухай байдлыг мэдрэх болно. Та ямар дасгал хийхээ мэдэхгүй байгаа юм биш биз? Хүзүү болон мөр, нурууны өвдөлтийг намдаах дасгалыг сураад аваарай.

#1 Мөрөө хойш эргүүлэх

Цэх сууж эсвэл зогсож тус дасгалыг хийнэ. Ингэхдээ хоёр мөрөө арагш түлхэн, тойрог маягаар эргүүлэх бөгөөд 10 удаа давтаж хийгээрэй.

#2 Гараа эргүүлэх

Хоёр гараа дэлгэж, тэнийлгэх бөгөөд алгаа дээш харуулсан байх ёстойг анхаараарай. Тус байрлалаас гараа арагш эргүүлж, дасгалаа хийнэ. 10 удаа давтаж хийхэд хангалттай.

#3 Тохойгоор эргүүлэх

Тохойгоо нугалж, гараа дээш болгоно. Ингэхдээ таны тохой болон мөр нэг шугамд байх ёстой. Энэхүү байрлалаас гараа доош болгох бөгөөд тохойгоо хөдөлгөхгүй. Мөн л 10 удаа давтаж хийнэ.

#4 Хүзүүгээ сунгах

Шилэн хүзүүн дээрээ гараа байрлуулж, доош дарна. Таны эрүү цээжинд хүрэх ёстой бөгөөд энэ нь хүзүүний өвдөлтийг намдаах аж.

#5 Нуруугаа сунгах

Сандал дээр цэх сууж, хоёр гараа ардаа барина. Тус байрлалаас доош тонгойж, гараа өргөнө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Шинэ гутал авахаар заавал холгох асуудал гардаг биздээ Би үүнийг хэрэглээд холгосон цэврүүгээ хормын дотор цэвэрлэж сурсан!

Эгч минь үүнийг хэрэглээд гуравхан хоногийн дотор итгэмээргүй үр дүнтэй турсан байсан. Эгчийн маань гэдэс дотор цэвэрлэж турах хялбар аргыг хэрэглээрэй!