in

УтгагүйУтгагүй

Нүднээс нулимс гарах нь ямар хор уршигтай вэ? Хэрвээ танд болон таны эргэн тойрны хүмүүсийн нүд нь өвдөж, нулимс нь гардаг бол дараах аргуудыг хэрэглээрэй!

Хүн бүрийн л нүднээс нулимс гардаг, харин та заримдаа яагаад жирийн үед нүднээс нулимс гараад байдаг талаар мэддэггүй байх. Зарим тохиолдолд нулимс гарах нь нүдний өвчинтэй ч холбоотой байдаг. Харин та нүднийхээ өвчинг тоохгүй яваад байвал маш олон сөрөг үр дүнг бий болгох аюултай.

#1 Нүднээс яагаад нулимс гардаг вэ?

Нүднээс байнга бага зэргийн нулимс гарч байдаг бөгөөд энэ нь нүдийг хамгаалах үүрэгтэй байдаг байна. Харин байнга нулимс гарах нь нүд өвдсөнтэй холбоотой байж болох юм.
Эрүүл хүний нүд өдөрт 1 мл нулимсыг ялгаруулдаг. Мэдээж, хэрвээ та уйлаагүй, эсвэл гадны биет нүдэнд тань ороогүй бол шүү дээ. Харин нүд өвчилсөн үед өдөрт ялгарах нулимсны хэмжээ 10 мл болон нэмэгддэг аж. Энэ нь дараах шалтгаантай:

  • Нүд улайх
  • Хараа бүрэлзэх
  • Өнгөний мэдрэмж буурах

#2 Шалтгаан:

  • С т р е с с (м э д р э л и й н систем хэт ачаалласнаар нүднээс нулимс гарах нь бий)
  • Харшил (харшлын үед нүд улайх, з а г а т н а х, нулимс г о о ж и х шинж тэмдэг илэрдэг)
  • Гадны биет орох (тоос шороо, ш а в ь ж)
  • Нүдний шил болон к о н т а к т л и н з нүдэнд тохироогүй бол
  • Хэт их айх
  • Толгой хүчтэй өвдөх
  • Хөгшрөлттэй холбоотой
  • А болон В2 витамины дутагдал
  • Ханиад хүрсэн үед нүднээс нулимс ихээр гарч болно.

Хэрвээ таны нүднээс байнга нулимс гараад байвал дараах шалтгаантай байж болох юм.

#3 Ядаргаанд орох

Хэрвээ та хэт их ядарч, түүнээсээ болоод нүднээс чинь нулимс гараад байгаа бол өдөрт унтах цагаа бага зэрэг ихэсгэж, мөн компьютер, зурагт, гар утас хэрэглэж байхдаа нүдээ 30 минут тутамд амрааж байх хэрэгтэй.

#4 Нүдэнд гадны биет орох

Хэрвээ нүдэнд тань гадны биет орсон бол хэзээ ч гараараа авч болохгүйг санаарай. Учир нь хүний гар таны төсөөлж байгаагаас ч илүү б о х и р. Түүнчлэн х у р ц юмаар авахыг оролдож болохгүй. Хэрвээ нүдэнд гадны биет орсон даруйд нулимсаар гадагшлахгүй бол шууд л эмчид хандах нь зүйтэй.

#5 Ц о х и у л а х, б э р т э э х

Хэрвээ та нүд рүүгээ цохиулж, эсвэл ямар нэгэн юманд нүдээ ц о х и ж гэмтээсэн бол нулимс гарч болох юм. Нүд бол хүний хамгийн э м з э г э р х т э н тул та гэмтээсэн даруйдаа эмчид хандаарай.

#6 Харшил

Х а р ш л ы н үед нүднээс нулимс гарах нь элбэг байдаг бөгөөд та эмнэлэгт үзүүлж, өөртөө тохирсон эм, нүдний дусаалгыг хэрэглэж байгаарай.

#7 Ханиад хүрэх

Амьсгалын з а м ы н өвчин, х а н и а д т о м у у н ы үед нүднээс нулимс гарах нь бий.

#8 Амин дэмийн дутагдал:

Хэрвээ дээр дурдагдсан шалтгаанууд танд байхгүй бөгөөд нүднээс чинь нулимс г о о ж с о н хэвээр бол таны биед амин дэм дутагдсан байж болох юм. Энэ үед та В2, А витаминаар баялаг хүнс буюу ногоон өнгөтэй хүнсний ногоо, элэг, улаан лооль, өндөг, загас, лууван, б я с л а г и й г өргөнөөр хэрэглээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Эмч Бямбабаатарын Түмэнбаяр нь aймшиrt ocлын дapaa ах дүү 2 т yxaaн aлдax тоолонд нь хиймэл амьcraa, цээж шaxaлт хийж сэхээн амьдpyyлсaap Түргэний машин ирэнгүүт шаардлагатай тapиaнyyдыг хийж, хүчил төрөгч залгаж амжжээ.

Эхнэр маань энэ аргыг хэрэглээд эрүүл намирсан үстэй болсон. Та хэрэглээд үз!