Нас ахих тусам хүн болгонд тэр тусмаа эмэгтэйчүүдэд маань он цагийн эрхээр нүүрний арьс суларч, үрчлээс, нөсөө толбо үүсэх магадлал нэмэгддэг нь харамсалтай. Арьсандаа илүүтэй анхаарлаа хандуулж, арчлах хэрэгтэйг сануулж байна. Нас ахих тусам мөрдөх ёстой арьс арчилгааны дүрмүүд гэж байдаг ба үүний үр дүнд та үеийнхнээсээ залуу, толигор арьстай харагдаж чаддаг.
#1 Нүүрээ тогтмол угаах
Нүүрээ тогтмол угаахаас татгалзаарай. Энэ нь арьсыг хэт хуурайшуулж, ү р ч л э э с үүсэх гол шалтгаан болох нь бий. Тиймээс зарим тохиолдолд нүүр цэвэрлэгч сүүн шингэн хэрэглэхээс гадна арьсаа сайтар чийгшүүлж байх хэрэгтэй.
#2 Стресстэх
Стресс бухимдал нь таныг улам бүр хөгшрүүлж, овортой харагдуулах сөрөг талтай. Арьсыг гундааж, ү р ч л э э с нэмэгдүүлэх төдийгүй эрүүл мэндэд ч м у у г а а р нөлөөлж байдаг. Иймд нас ахих тусам сэтгэл санаагаа тайван байлгах нь чухал бөгөөд энэ нь таныг үзэсгэлэнтэй, залуухан харагдахад туслана.
#3 Нарны тос түрхэхгүй байх
Нарны хэт ягаан туяа нь арьсыг т ү л ж, цаашлаад хөгшрөлтөнд нөлөөлөн үрчлээс тогтоож байдаг. Та зуны улиралд гадагш гарахдаа нарны тос түрхэж, саравчтай малгай өмсөхөө хэрхэвч мартаж болохгүй. Үүнээс гадна нарны тосыг зөвхөн зун биш, намар өвөл ч гэсэн нүүрэндээ түрхэж, арьсаа хамгаалаарай.
#4 Сэтгэл хөдлөлөө ил гаргах
Хэт их сэтгэлийн хөдлөл гаргаж, нүүрэндээ өөрчлөлт гаргах нь үрчлээс үүсэх нөхцлийг бүрдүүлж байдаг. Том а н г а й ж инээх, хамаг арьсаа ү р ч и й л г э ж орилох, нар руу харж нүдээ онийлгох зэрэг нь таныг үрчлээстэй болгоно. Тиймээс гадагш гарахдаа нүдний шил зүүж, болж өгвөл хэт б у х и м д а ж, нүүрэндээ өөрчлөлт гаргах хэрэггүй.
#5 Гоо сайхны салонд ордоггүй
Та гоо сайхны салонд тогтмол очиж, нүүрэндээ иллэг хийлгэж, тэжээл өгч байгаарай. Ялангуяа 35 нас давсан бол үрчлээсгүй, элдэв толбогүй арьстай байхыг хүсвэл эргэлзэх зүйлгүй гоо сайхны салонд очих шаардлагатай. Ингэхдээ зөвхөн нүүрний арьсандаа анхаарах биш, бүх биеийн арьсандаа адил үйлчилгээ хийлгэж байгаарай.
#6 Буруу хооллодог
Чихэр бол арьсанд х о р л гэсэн үг. Аль болох эрүүл хооллож, чихэр, нүүрс устай хоол хүнснээс татгалзаарай. Мөн ус сайн ууж, “омега 3”, “омега 6”-аар баялаг хоол хүнсийг түлхүү хэрэглээрэй. Энэ нь таны арьсыг эрүүл бөгөөд чанга байлгахад тустай.
GIPHY App Key not set. Please check settings