Ханиад т о м у у буюу амьсгалын дээд замын виpycын халдвар нь олон төрлийн виpycын шалтгаантай. Хөхүүл болон бага насны хүүхэд жилдээ дунджаар 6-аас 10 удаа ханиад т о м у у г а а р өвчилдөг гэсэн судалгаа байдаг. Хүүхэд даарснаас болж ханиад тoмyy, хатгалгаагаар өвчилдөггүй. Харин өвчтэй хүний нyс, шүлc, ц э р э э р дамжин халдварладаг юм.
Илрэх шинж тэмдгүүд:
- Хамар битүүрэх, н у с гоожих
- Нойрондоо муудах (ялангуяа нярай, хөхүүл насныхан)
- Хоолой сөөх
- Ханиах
- Халуурах
- Хөхөндөө/хоолондоо муудах
- Арьсаар т у у р а л т гарах
Хүүхдээ хэрхэн сэргийлэх вэ?
- Ханиад тoмyyraaр өвчилсөн хүнээс хол байлгах, намар, өвөл, хаврын цагаар (9-р сараас 4-р сар) олон хүнтэй газраар (дэлгүүр, автобус, зах) хүүхдээ авч явахгүй байх.
- Гараа байнга угаах, гараа угаагаагүй хүнийг хүүхэддээ хүргэхгүй байх.
- Ханиах, найтаахдаа нэг удаагийн цаасан алчуураар амаа таглах хэрэгтэй. Учир нь ханиах найтаах үед виpyc агаарт цацагдаж түүгээр нь хүүхэд амьсгалдаг.
- Гэртээ байнга чийгтэй цэвэрлэгээ хийж тоос тоосонцоргүй орчин бүрдүүлэх, т а м х и татахгүй байх.
- Хоол хүнсээ амнаас аманд хийхгүй байх, хүүхдийн аяга халбага тусдаа байх.
#1 Шингэн зүйл ихээр уух:
Халуун бүлээн цай, кофе байнга уухаас гадна буцалсан усыг өдөр бүр уугаарай.
#2 Нүүрээ утах:
Хамар чинь битүүрсэн бол, буцалсан ус эсвэл лемонтой халуун усан дээр нүүрээ утаарай. Утлага хийхдээ толгой дээрээ алчуур тавьж тонгойх хэрэгтэй. Харин хэт устайгаа ойртож нүүрээ түлж болохгүй шүү.
#3 Н у с а а нийх:
Н у с а а байнга татах сүүлдээ толгой өвдөхөд хүргэдэг тул н у с а а нийгээрэй. Харин н у с а а нийхдээ хамрынхаа нүхний нэг талыг дарж байгаад ээлжилж нийх хэрэгтэй шүү.
#4 Амрах:
Ханиад т о м у у н ы үед хамгийн гол нь гэртээ дулаан хөнжилдөө амрах бөгөөд эдгэхээс өмнө нь гадуур гарах хэрэггүй.
#5 Жин тавих:
С и н у с буюу хамар дух ч а м а р х а й н х а в и й г хэлнэ. Тэр хэсэгтээ халаасан алчуур тавиарай.
#6 Давхар дэртэй унтах:
Ханиад т о м у у т а й үедээ хоёр давхар дэрийг дэрлэж унтаарай.
GIPHY App Key not set. Please check settings