Таний өдөр тутамдаа уудаг цайнд эс сэргээх олон төрлийн а н т и о к с и д а н т байдаг бөгөөд хэрэглэсэн цайгаа хаяхгүйгээр ашиглаж болох сайхан санааг та бүхэндээ сонирхуулж байна.
#1 Наранд түлэгдсэн бол
Ууттай хүйтэн цайг наранд т ү л э г д с э н газраа тавиарай. Энэ нь өвчин намдаах үйлчилгээтэй.
#2 Тууралт болон амьтанд хазуулсан тохиолдолд
Хэрвээ загатнаад байвал, загатнаж буй газраа ууттай цайг тавиад хэсэг хугацаан боох эсвэл удаан тавиарай.
#3 Шарх эдгээх
Шархалсан газраа ууттай цайг тавьж боогоорой. Энэ нь хурдан эдгэхэд тусална.
#4 Үү арилгах
Үүн дээрээ өдөрт 2-3 удаа 10 минутын турш, ууттай бүлээхэн цайг тавиарай. Хэд хоногийн дараа үү жижгэрэх болно.
#5 Хаван буулгах
Цайгаа бүлээхэн усанд дэвтээж, дараа нь 20 минутын турш нүднийхээ доор тавиарай.
#6 Үс гялалзуулах
Хэрвээ та бараан үстэй бол, хандалсан цайгаар үсээ з а й л а а р а й. Энэ нь үсийг тань гялалзсан өнгөтэй болгоно.
#7 Үс будах
Харин цайвар үстэй бол цайгаар угаасны дараа таны үс өвөрмөц өнгөтэй болох болно.
#8 Хөлний эвгүй үнэр арилгах
Ө т г ө н хандалсан цайнд хөлөө дэвтээгээрэй. Үүний үр дүнд таны хөлийг эвгүй үнэртэй болгож буй н я н г устгана.
#9 Нүүрний арчилгаа
Нүүрээ цайгаар ш а в ш с а н ы дараа алчуураар арчаарай. Таны нүүр гайхалтай чийглэг байх болно.
#10 Модон тавилга арчих
Цайгаар норгосон даавуугаар модон тавилгыг арчиж болно. Дараа нь хуурай даавуугаар арчаарай.
#11 Тослог зүйл цэвэрлэх
Мөн цайгаар тостой шил, толь, хайруулын таваг гэх мэт зүйлсийг угааж болно.
#12 Хөргөгчний эвгүй үнэр дарах
Хэрэглэсэн цайтай уутыг хөргөгчинд хийснээр, цай эвгүй үнэрийг өөртөө шингээх болно.
#13 Ногоо тарих бордоо болгох
Бордоог түргэн хугацаанд боловсруулах болон түүнд нэмэлт болгон цайг хольж болно.
#14 Нүдний доорх хар хүрээг арилгах
Бүлээн усанд дэвтээсэн цайтай уутыг 15-20 минутын турш нүднийхээ доор тавиарай.
GIPHY App Key not set. Please check settings