in

Хүрээлэн буй орчны, өдөр тутмын амьдралын хүчин зүйлсийг хайхарч үзэхгүй бол тийм их цаг хугацаа, эрч хүч, мөнгийг арьсандаа зарцуулсны хэрэг гарахгүй!

Эмэгтэйчүүдийн нэг өдөрт гүйцэтгэдэг арьсаа цэвэрлэх, гyyжyyлах, тослох, чийгшүүлэх гэх мэт үйлдэлд зарцуулах хугацааг тооцоолж үзвэл багагүй тоо гарах тодорхой. Гэвч арьсны эрүүл, үзэмжтэй байдалд нөлөөлдөг  шүү дээ.

#1 Орчин, ялангуяа агаар

Та ажил, сургууль руугаа машинтай эсвэл явган явдгаас үл хамаарч агаарын бохирдол арьсанд таны бодсоноос ч их хэмжээгээр нөлөөлж байдаг. Нарны хэт ягаан туяа, т а м х и н ы утаа, машины яндангийн утаа гээд арьсанд хортой зүйлс гадаах агаарт дүүрэн бий. Эдгээр хүчин зүйлс нь арьсны амьсгалах үйлд саад учруулж, улмаар хөгшрөх, ү р ч л э э үүсэх явцыг түргэсгэдэг байна. Иймд та арьсанд тэжээл өгч, нөхөн төлжүүлэх үйлчилгээ бүхий г и а л у р о н ы хүчил болон а н т и о к с и д а н т уу д а а р баялаг гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг түлхүү хэрэглэж арьсаа хамгаалаарай.

#2 Дэрний уут

Арьсны эсүүд хүнийг унтаж байх үед илүү идэвхэждэг гэдгийг та мэдэх үү? Өөрөөр хэлбэл шинэ эс үүсэх, хуучин эс ү х ж и х үйл явц шөнийн цагт илүү хурдацтай явагддаг гэнэ. Тэгэхээр тэр олон ү х с э н эсүүд таны ор хөнжил, ялангуяа дэрний уутанд шингэх нь ойлгомжтой. Иймд та арьсаа б а к т е р и а с хамгаалахын тулд дэрний уутаа дор хаяж долоо хоног бүр сольж байгаарай. Гэхдээ долоо хоног болгон дэрний уутаа угаах төвөгтэй учир нэг биш хэд хэдэн дэрний ууттай байхыг бид танд зөвлөж байна.

#3 Чихэр ихтэй хүнсний бүтээгдэхүүн

Сахрыг хэтрүүлж хэрэглэх нь аюултай гэдгийг бид бүгд мэднэ. Чихэрлэг хүнсний бүтээгдэхүүнд байх г л ю к о з, ф р у к т о з биед ихээр шингэснээр арьсан дахь уургийн молекулуудтай урвалд орж үр дүнд нь арьс суларч, ү р ч л э э үүсэж, өнгөө алдах аюулын эхлэл тавигддаг байна.

#4 Компьютерын гар

Компьютерынхоо гарыг та байнга цэвэрлээд байж чаддаг уу? Мөн та гараараа нүүрэндээ хүрэхгүйгээр хэр удаан байж чадах вэ? Cаяхны нэгэн судалгаагаар компьютерын гар нь суултуурнаас 20,000 дахин их бохирдолтой байдаг бөгөөд арьсны төрөл бүрийн ү р э в с л и й г үүсгэдэг “c o c c u s” гэдэг б а к т е р и й г мөн агуулдаг болох нь тогтоогдсон байна. Иймд та компьютерынхоо гар, товчлууруудыг байнга цэвэрлэж, ариутгаж байгаарай.

#5 Гар утасны дэлгэц

Гар утас, компьютер, зурагтын дэлгэцээс ялгарч байдаг “blue light” буюу цэнхэр туяа хүнийг ядрааж, биеийн байгалийн хэмнэлийг алдуулдаг байна. Үүнээс болж нойр хулжсанаар арьсыг ч мөн ядрааж, нөхөн төлжилтийг нь удаашруулдаг. Мөн дэлгэц удаан хугацаагаар ширтэх нь нүдний орчимд үрчлээ үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Дүүгийн маань хоолой маш ойр ойрхон өвддөг байсан. Эмээгийн хуучны жороор эмчлэхэд маш үр дүнтэй аргыг сураад аваарай!

Ач, зээ үрсүүдээ хардаг эмээ, өвөө нар олон сайхан дурсамжуудтай болдгоос гадна илүү урт удаан насалж, аз жаргалтай өдрүүдийг туулдаг!