in

УхаантайУхаантай ДажгүйДажгүй УтгагүйУтгагүй ЗөвЗөв ГайхалтайГайхалтай

Орд бүрт аз авчирдаг өнгө байдаг. Та өөрийн өнгөөрөө хувцаслах, гэрийнхээ дотоод засал чимэглэлийг хийвэл, амьдрал нь үргэлж гэрэл гэгээтэй байж, аз жаргалаар бялхдаг!

#1 Хонины орд /03.21-04.19/ – Улаан өнгө

Тус ордны хүмүүст улаан өнгө аз авчирдаг тул, та чухал үйл явдал тохиох мөчид тус өнгөөр хувцаслаарай. Энэ өнгө нь эрч хүч, зориг, хүч чадлыг бэлэгддэг. Мөн хүмүүсийн хараанд хамгийн эхэнд өртдөгөөрөө онцлогтой. Бүсгүйчүүдийн хувьд эсрэг хүйсийнхээ сэтгэлийг татахыг хүсвэл тус өнгийн даашинзаар гоёорой.

#2 Үхэр /04.20-05.20/ – Хөх өнгө

Үхрийн ордны хүмүүс хөх өнгө хамгаас их аз авчирдаг аж. Энэ нь тэдний биеэ даасан байдал, зөрүүд занд төгс таарах бөгөөд тус өнгийн ягаан эсвэл цагаан өнгөтэй хослуулах нь зохимжтой. Хөх өнгө нь тус ордныхонд илүү тав тухтай байдлыг мэдрүүлдэг аж.

#3 Ихэр /05.21-06.21/ – Шар өнгө

Хэрвээ та ихрийн орд бол шар өнгийн хувцсыг түлхүү хэрэглэж байгаарай. Гэр орны дотоод засал, хувцаслах хэв маягтаа ч мөн оруулах боломжтой. Эл өнгө нь бүхэлдээ эрч хүч, энергийг илтгэдэг учир, эзнээ золбоолог болгоно. Харин ногоон өнгөнөөс аль болох татгалзахыг хичээгээрэй. Энэ нь таны эрч хүчийг сорж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх болно.

#4 Мэлхий /06.22-07.22/ – Саарал өнгө

Мэлхийн ордныхны хамгийн ээлтэй, бас аз авчрах өнгө нь саарал гэнэ. Тус өнгө нь тэднийг тайвшруулж, сэтгэл санааг нь тогтворжуулахад ч мөн тусалдаг. Түүнчлэн мөнгөлөг өнгө ч мөн тохирох тул, та эдгээр өнгөнөөс өдөр тутамдаа хослуулах боломжтой.

#5 Арслан /07.23-08.22/ – Алтлаг өнгө

Тус өнгө нь тэдний гоо үзэсгэлэнг, дотоод сэтгэлийг илүүтэй тодотгож өгдөг. Тиймээс эсрэг хүйсний хүнтэйгээ уулзах, чухал үйл явдалд эл өнгийн хувцас өмсөхийг зөвлөж байна. Мөн улбар өнгийн хувцас тэдний эрч, энергийг нэмэгдүүлдэг. Иймд та дээрх өнгүүдийг хослуулан өмсөөрэй.

#6 Охины орд /08.23-09.22/ – Ногоон өнгө

Охины ордны хүмүүст ногоон болон бор өнгүүд нь аз авчирдаг аж. Мөн ухаан санааг саруул болгож, тайвшруулдаг. Байгалийн элемэнт агуулсан өнгө илүү ээлтэй тул, та тэдгээр өнгөөр дагнан хувцаслаж байгаарай.

#7 Жинлүүрийн орд /09.23-10.22/ – Ууссан өнгө

Энэ ордны хүмүүст уусалттай, аль болох цайвар өнгүүд ээлтэй байдаг. Усан цэнхэр, цайвар ногоон гэх мэт. Ингэснээр энергийн тэнцвэрт байдал хадгалагдаж, эрүүл мэнд болон сэтгэл санаа тогтворжиход тустай байдаг аж.

#8 Хилэнцийн орд /10.23-11.21/ – Үзмэн ягаан өнгө

Хилэнцийн ордныхон төрөлхийн эрч хүчтэй, өөдрөг, хичээнгүй хүмүүс байдаг. Харин тэдний энэ хүчирхэг зан чанарт үзмэн ягаан өнгө төгс тохирно. Түүнээс гадна улаан өнгийн хувцсыг өмсвөл, илүү дур булаам, халуухан харагдаж чадна.

#9 Нумын орд /11.22-12.21/ – Нил ягаан өнгө

Нил ягаан өнгө нь эл ордныхны хүчирхэг зан чанарт илүүтэй нөлөөлдөг. Нумын ордныхон хэдийгээр маш их нөөц бололцоотой, чадварлаг боловч, өөртөө итгэлгүй байдал нь тэдний хүчийг сулруулж байдаг аж. Иймд аль болох тод, бараан өнгийн хувцас, эдлэл хэрэглэлээр дагнах нь зүйтэй.

#10 Матар /12.22-01.19/ – Бор өнгө

Тус ордны хүмүүст бор өнгө хамгаас тохиромжтой байдаг. Эл ордныхон маш тогтвортой зан чанартай, төлөв хүмүүс тул завсрын болон бор өнгийн зүйлсээр хувцаслах, гэрээ тохижуулаарай. Учир нь эл өнгө тэдний оюун санаа, дотоод хүнтэй нь илүү таардаг.

#11 Хумх /01.20-02.18/ – Цэнхэр өнгө

Хумхын ордныхон аль болох зөөлөн өнгүүд тохиромжтой. Цэнхэр болон ногоон өнгүүд нь тэднийг тайвшруулж, чөлөөтэй сэтгэн бодоход нь тусалдаг. Мөн тус өнгүүдийг мөнгөлөг өнгөтэй хослуулах бүрэн боломжтой юм.

#12 Загас /02.19-03.20/ – Ягаан өнгө

Хэрвээ та загасны ордонд төрсөн бол ягаан өнгийн зүйлсээр түлхүү дагнаарай. Учир нь эл өнгө таныг бусадтай харилцах, ойлголцоход ихээхэн тустай. Мөн өөрийн мэдлэг, ур чадварыг бүрэн нээхэд тусалдаг аж.

Leave a Reply

Your email address will not be published.

GIPHY App Key not set. Please check settings

Хүрээлэн буй орчны, өдөр тутмын амьдралын хүчин зүйлсийг хайхарч үзэхгүй бол тийм их цаг хугацаа, эрч хүч, мөнгийг арьсандаа зарцуулсны хэрэг гарахгүй!

Ач, зээ үрсүүдээ хардаг эмээ, өвөө нар олон сайхан дурсамжуудтай болдгоос гадна илүү урт удаан насалж, аз жаргалтай өдрүүдийг туулдаг!