in

Ээж маань эдгээр аргуудыг хэрэглэж илүүдэл үсээ авдаг. Ээжийн аргыг сураад аваарай Үнэхээр үр дүнтэй шүү!

Та бүхэнд гэрийн нөхцөлд байгаа энгийн материалаа ашиглан яаж нүүрний илүүдэл үсийг авах талаар мэдээллийг хүргэе. Эмэгтэйчүүд нүүрний илүүдэл үсээ арилгах гэж янз янзын арга хэрэглэж үзээд бүтэлгүйтэх эсвэл үнэтэй бүтээгдэхүүн худалдан авч цаг зав, мөнгөө маш их үрдэг. Харин одоо хүний биед хор хөнөөлгүй, байгалийн аргаар хэрхэн вакс бэлтгэх талаар мэдээллийг хүргэж байна.

#1 Турмерик

Турмерикийн нунтгаар нүүрний илүүдэл үсийг унагаж, түүнчлэн ургалтыг нь удаашруулдаг болохыг мэдэх үү? Үүнийг хийхийн тулд тус нунтгийг багахан тарагтай холиод илүүдэл үстэй хэсэгтээ түрхээд 5-7 минутын дараа бүлээн усаар угаагаарай. Ихэвчлэн Хятад, Энэтхэг бүсгүйчүүд энэхүү аргаар нүүрний үсээ гyyжyyлдаг байна. Түрхэх явцад нүүр т а т а л д а х, з а г а т н а х, х о р с о х мэдрэмж өгвөл харшил өгч байх магадлалтай тул нүүрээ даруй угаах хэрэгтэй. Эмзэг мэдрэмтгий арьсанд харшлах гээд байдаг талтай.

#2 Овьёосны гурил

Бас нэгэн үр дүнтэй аргуудын нэг бол овьёосны гурилны нухаш юм. Овьёосны гурил нь бapзгap найрлагатай тул гyyжyyлах үйлчилгээг үзүүлдэг. Түүнчлэн и с э л д ү ү л г и й н эсрэг үйлчилгээтэй учраас нүүрний улайлтыг багасгаж, нарны хэт ягаан туяанаас хамгаалах болно. Үүнийг бэлтгэхдээ, амны халбаганы тал хэмжээтэй овьёосны гурилан дээр 6-8 дусал лемоны шүүс, 1 цайны халбага зөгийн бал зэргийг хийгээд холигчинд холино. Ингээд бэлдсэн зуурмагаа нүүрэндээ жигд нимгэн түрхээд, бүрэн хатсаны дараа буюу 15 орчим минутын дараа бүлээн усаар угаах хэрэгтэй.

#3 Сахараар вакс хийх

Гоо сайхны салонуудаар энэхүү аргыг ашиглан илүүдэл үсийг арилгадаг. Үүний тулд 2 аяга элсэн чихэр, ¼ аяга ус, ¼ хэмжээтэй лемоны шүүс хэрэгтэй. Эдгээрийгээ холиод халуун гал дээр буцалгана. Буцалгаж байхдаа байнга хутгах хэрэгтэй. Ингээд сахар хайлж хөөсрөн, өтгөвтөр бор болох ёстой. Бэлдсэн зуурмагаа шилэн саванд хийгээд хөргөөрэй. Үүний дараа зуурмагаа илүүдэл үстэй хэсэг дээрээ түрхэж, хаттал нь хүлээх хэрэгтэй. Бүрэн хатсаны дараа үсний ургалтын эсрэг чиглэлд хуулж авах хэрэгтэй. Өвдөлтийг багасгахын тулд ваксаа түрхэхээс өмнө хүүхдийн тaльkийr жигд нимгэн түрхэж өгөөрэй.

#4 Уушгин чулуу

Уушгин чулуу буюу бидний хувцасныхаа илүүдэл хог, б ө ө с и й г түүдэг чулуугаар ийнхүү илүүдэл үсээ хуулах боломжтой ажээ. Тус чулуугаар илүүдэл үстэй хэсгээ үрэх нь үсний ургалтыг удаашруулж, түүнчлэн илүүдэл үсийг арилгадаг байна. Хэт чанга үрвэл арьсаа зyлraлax аюултай шүү бүсгүйчүүд ээ.

#5 Гаатай цай

Гаатай цайг өдөр тутамдаа ууж байх нь биеийн илүүдэл үсны ургалтыг багасгаж, удаашруулдаг байна. Түүнчлэн тухайн хэсэгтээ өтгөн цайны хандаар халуун бүлээн жин тавих нь үр дүнтэй байдаг ажээ.

#6 Өндөгний цагаантай маск

Үүний тулд эрдэнэшишийн гурил, өндөгний цагаан, сахар, хэрэгтэй. 1 халбага эрдэнэшишийн гурил, цайны халбаганы тал хэмжээтэй сахар, 1 ширхэг өндөгний цагааныг авч жигд сайн хольж өгнө. Ингээд бэлэн болсон зуурмагаа илүүдэл үстэй хэсэгтээ жигд нимгэн түрхэж өгөөрэй. Хатсаны дараа хуулах эсвэл, угааж цэвэрлэнэ. Энэ нь арьсыг гүн цэвэрлэх давхар үйлчилгээтэй.

#7 Ф и т о э с т о г е н ы дэглэм

Цaprac, roньд, маалинга, чихэр өвс зэргийг хүнсэндээ өдөр тутам хэрэглэвэл илүүдэл үс багасч, арьс илүү зөөлөн толигор зөөлөн болдог. Учир нь тэдгээр хүнсэнд эмэгтэйчүүдийн даавар ихээр агуулагддаг учир эрчүүд идэхдээ анхаарах нь зүйтэй.

#8 Папаяа

Папаяа жимс нь илүүдэл үс унагах, тэрчлэн арьсыг зөөлөн толигор гэрэлтсэн болгоход маш тустай ажээ. Тус жимсийг холигчид хийж жижиглээд дээр нь бага зэрэг лимоны шүүс, цайны халбага зөгийн бал хийгээд асуудалтай хэсэгтээ нимгэн жигд түрхэж өгнө. 15 минутын дараа бүлээн усаар угаагаарай.

#9 Төмс, шар м э ш и л

Шар м э ш и л, төмсний шүүсээр илүүдэл үстэй хэсгээ арчиж өгвөл ургалтыг багасгаж, үсний ширхгийг нарийсгадаг байна. 7 хоногт 2-3 удаагийн давтамжтай хийж байж үр дүнгээ өгдөг.

#10 Зөгийн балны маск

2 цайны халбага зөгийн бал, 1 цайны халбага хүүхдийн будааг (к а ш) холиод илүүдэл үстэй хэсэг дээрээ тавьж 15 минут болсны дараа бүлээн усаар угааж арилгана. Дараа нь заавал нүүрний тос түрхэх хэрэгтэй. Долоо хоногт 2-3 удаа энэхүү маскыг тавихад илүүдэл үс эрс багасч, царай өнгөлөг толигор болсон нь мэдэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Ээжийн ходоод гэдэс цэвэрлэдэг шидэт ундааг та хэрэглээд үзээрэй. Энэ бол үзэмний шүүс юм!

Эгч маань жингээ хасах гэж олон аргыг хэрэглэдэг болов ч үр дүнд хүрдэггүй байсан. Харин доорхи жингээ хасахад гаргадаг байсан 7 алдааг мэдсэнээс хойш эрчимтэй жингээ хасаж турж эхэлсэн!