in

Эгч маань жингээ хасах гэж олон аргыг хэрэглэдэг болов ч үр дүнд хүрдэггүй байсан. Харин доорхи жингээ хасахад гаргадаг байсан 7 алдааг мэдсэнээс хойш эрчимтэй жингээ хасаж турж эхэлсэн!

Та бүхэн минь хичнээн хичээсэн ч жингээ хасаж чадахгүй байгаа юу? Тэгвэл та эхлээд өөрийн амьдралын хэвшил, хооллолтын талаар анхаараах хэрэгтэй. Бидний хийдэг доорх хэвшлүүд жингээ хасах, хүссэн галбиртаа хүрэхэд саад болдог. Иймээс яг одооноос өөрийн алдааг залруулан, эрч хүчтэй амьдарч, хүссэн үр дүндээ хүрцгээе.

#1 К а л о р и тооцоолохгүй байх

Өдөрт та 1200-1600 к а л о р и й г хоол хүнснээс авах ёстой бөгөөд ингэснээр өөрт хэрэгтэй эрдэс б о д и с, уургыг олж авлаа гэсэн үг. Цаашлаад тус к а л о р и о ш а т а а ж, эрсдлээс өөрийгөө сэргийлэх нь турах нэгэн гарц болох юм. Ингэснээр та түргэн хугацаанд т а р г а л а л т а а с ангижирч, хүссэн жин, галбиртаа нэг алхам ойртох болно. Харин ихэнх бүсгүйчүүд идэж байгаа зүйлсийнхээ к а л о р и й г тооцдоггүй төдийгүй өдөрт авах хэмжээнээс хэтрүүлэн, турах гэж хийсэн дасгал, дэглэм зэргээ хэрэггүй зүйл болгож орхидог байна. Иймд та идэж, ууж байгаа бүхнийхээ к а л о р и й г тооцоолж байгаарай.

#2 Буруу дасгал

Ихэнх хүмүүс дасгал хөдөлгөөн их хийх тусмаа турж, гоё сайхан болно хэмээн эндүүрч боддог. Дасгал хөдөлгөөнийг удаан хийхдээ гол нь биш, хамгийн гол нь зөв техникээр, зөв дасгалыг сонгож хийх нь чухал байдаг. Өнөө үед цахим технологи өндөр хөгжсөн учир, дасгал олно гэдэг тийм ч хэцүү биш болсон. Гэрийн нөхцөлд дасгал хөдөлгөөн хийхээр шийдсэн бол хамгийн гол нь хэзээ амрах, үргэлжлүүлэн дасгалаа хийх, амьсгалаа зөв авч гаргах зэргүүд дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Гэрийн нөхцөлд хийх хамгийн тохиромжтой дасгал бол “Kapдиo” дасгалууд юм. Эдгээр дасгалыг хийхэд тоног төхөөрөмж огт хэрэг болохгүйн дээр өөрийнхөө биеийн жинг зөв хувиарлаж, ачаалал өгч, сурах төдийгүй хормын төдийд жингээ хасч эхэлдэг байна.

#3 Буруу хоол сонгох

Мах идэхгүй бол турна гэж ойлгож, хүнсний ногоог түлхүү хэрэглэдэг хүмүүс гэж байдаг. Гэхдээ хүнсний ногоон дотор ч мөн идэж болохгүй буюу таргалуулдаг ногоо гэж байна. Жишээлбэл төмс нь цардуул ихтэй тул эрүүл мэндэд с ө р ө г нөлөө үзүүлж, таргалалтанд хүргэдэг. Үүнээс гадна та зөвхөн цагаан хоол, ногоо идэх бус махыг ч мөн хэмжээг нь тааруулж идэх хэрэгтэй. Энэ нь биед хэрэгтэй амин дэмийг өгч, турах явцыг тань түргэсгэнэ.

#4 Гадуур хооллох

Тураах дэглэмийн хувьд хүмүүсийн хамгийн их сонгон иддэг хоол бол бүх төрлийн ногооны салат билээ. Мэдээж ямар нэг ө ө х, т о с, илчлэг гээд байх зүйлгүй учраас хүссэн хэмжээгээрээ хэдийд ч идэхэд тохиромжтой. Гэвч гадуур хооллох болж, хамгийн илчлэг багатай салатыг сонгох боловч ресторан, зоогийн газарт худалдаалагдах салат нь маш их т о с, амтлагч, хатаасан талх, авокадо жимс зэргийг ашигладаг тул харин ч эсрэгээрээ таныг маш ихээр таргалуулах талтай. Тиймээс аль болох гэртээ амттай салатыг хийж идээрэй.

#5 Өлсөх

Хүмүүс турахын тулд хоолоо сойж, өлсөх ёстой гэх ташаа ойлголтыг тээж явдаг. Иймдээ ч хоолноос гарч, биеэ зовоох боловч турах нь бүү хэл хавагнаж, улам л жин нэмж эхэлдэг. Цаашлаад бие сульдаж, ядаргаанд орохоос гадна элдэв өвчин тусч мэднэ. Харин та үүний оронд шим тэжээлтэй хоол идэж, өөрийгөө эмчилснээр турах боломж нээгдэх аж.

#6 Дасгал хийхдээ алддаг

Ө ө х ш а т а а х хүнд дасгалуудыг товлосон цаг, зааврын дагуу хийж хэвшсэн боловч турахгүй байна уу? Энэ нь к а р д и о дасгалтай шууд холбоотой юм шүү. Та дасгалуудаа хийж эхлэхээс өмнө заавал бие халаах к а р д и о дасгал хийх хэрэгтэй төдийгүй энэ нь таны биеийг бэлтгэж, халааж өгдөг билээ. Үүний дараа дасгалаа хийхэд илүүтэй биед нөлөөлж, үр дүн үзүүлдэг юм. Иймд та өнөөдрөөс к а р д и о дасгалтай нөхөрлөж, өдөр тутам хийж хэвшээрэй.

#7 Хөнгөн зууш идэх

Бид самар, ч и п с зэргийг т а р г а л у у л н а гэж үзэж, аль болох идэхгүй татгалзахыг хичээдэг. Гэхдээ та заримдаа багахан хэмжээний хөнгөн зууш буюу шарсан төмс, ч и п с зэргийг идэж байх ёстой. Гэхдээ хэмжээг нь тааруулахаа хэрхэвч мартаж болохгүй. Х о р х о й  г о о дарж багахан идэх нь таныг таргалуулж зовоохгүй тул санаа зовох шаардлагагүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Ээж маань эдгээр аргуудыг хэрэглэж илүүдэл үсээ авдаг. Ээжийн аргыг сураад аваарай Үнэхээр үр дүнтэй шүү!

Ахын хөлөөс үргэлж эвгүй үнэр гарч бусдад таагүй мэдрэмж төрүүлэн, маш хэцүү байдалд оруулдаг байсан. Ах маань эдгээр аргыг хэрэглээд эвгүй үнэр нь арилсан!