in

ДажгүйДажгүй УтгагүйУтгагүй УхаантайУхаантай ЗөвЗөв ГайхалтайГайхалтай

Хүүхдээ уйлуулахгүйгээр маш амархан унтуулах аргыг эрдэмтэд зөвлөж байна. Эдгээр аргыг сураад бяцхан үрсээ амар тайван унтуулаарай!

“Cry It Out” гэж нэрлэгддэг тусгай арга нь хүүхдийг тодорхой дэглэмд оруулж унтуулахад тусалдаг арга юм. Энэ арга нь хүүхдээ уйлж байсан ч хамаагүй ганцааранг нь эсвэл хөндлөнгөөс ажиглах байдлаар унттал нь хүлээх ёстой гэсэн дүрмийг дагадаг. Хэдийгээр гэр бүлийн мэргэжилтнүүд болон эмч нар энэ аргыг ямар ч аюулгүй бас үр дүнтэй гэдгийг баталж байгаа ч эцэг эхчүүд хүүхдээ уйлаад байхад тайван байж чадахгүй нь ойлгомжтой. Азаар хүүхдийг тань нус нулимстай нь хутгахгүйгээр тайван унтуулж болох хэд хэдэн арга байдаг. Ингээд мэргэжилтнүүдийн зөвлөж буй аргуудыг хүргэж байна.

#1 Унттал нь чимээгүй болох арга

  1. Энэ арга нь хүүхдээ маш аажмаар унтуулахад зориулсан арга юм. Хүүхдээ 9 цагт оронд нь оруулах ёстой байсан ч хүүхэд уйлсаар байгаад аль хэдийн 45 минут өнгөрсөн байх нь энүүхэнд. Тиймээс цагаа 45 минутаар урагшлуул. Энэ техник нь хүүхдийг хүчлэхгүйгээр өөрөөр нь хурдан унтуулахад тусална.
  2. Хүүхэд аажмаар эрт унтдаг болоод ирэх үед унтах цагийг нь эрт болгож занших хэрэгтэй. Мэргэжилтнүүд унтах хугацааг 2 өдөр тутамд 15 минутаар урагшлуулахыг зөвлөж байна. Хэрэв та энэ аргыг сонгохоор шийдсэн бол хүүхэд өглөө хэтрүүлж унтах болон үд дунд нойрмоглоод байдаг асуудлыг давхар шийдэх болно.

#2 Эерэг зуршлуудтай хослуулан унтуулах арга

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хүүхдэд унтах ёстой гэсэн командыг урьдчилж өгч болохоор үйлдлүүдийг зуршил болгон хэвшүүлж чадвал хүүхдээ амархан унтуулахад тусалдаг гэнэ. Дээр дурдсан аргын нэгэн адил та хүүхдийнхээ унтах цагийг олох хэрэгтэй бөгөөд унтахаас нь 20 минутын өмнө ямар нэг тайвшруулах зан үйл хийж хүүхдээ аажмаар унтуулах хэрэгтэй. Хүүхдэд хамгийн тохиромжтой усанд орох, үлгэр унших гэх мэт зүйлсийг туршаад үзээрэй.

#3 Зайтай тусдаа унтуулах арга

  • Энэ бол унтах үеэр нь хүүхдээ аажмаар ганцааранг нь орхих арга бөгөөд маш стресс багатай арга юм. Хүүхдийг арай унтаагүй нойрмог байх үе нь өөрөө унтаг гээд орхих ёстой гэсэн үг. Шөнө болгон аажим аажмаар хүүхэдтэйгээ унтдаг зайгаа холдуулж эхэл. Ингээд хүүхэд тань нэг л мэдэхэд танд наалдахгүйгээр тусдаа унтаад сурсан байх болно.
  • Унтах сургалтын мэргэжилтэн Крэйг Канапари, MD та бүхэнд хүүхдийнхээ өрөөнөөс гарах дараах теникийг санал болгож байна. Хүүхдээ унтаж эхлэх үед нурууг нь аажмаар илнэ, ингээд аажмаар орноос холдож, дараа нь өрөөний хаалгаар гарах гэх мэтээр бага багаар холдоно. Шинэ алхам бүрийг 1-3 шөнийн зайтай хийх хэрэгтэй.

#4 Хүүхдээ унтуулж сургахад анхаарах ёстой зүйлс

  1. Гэр бүлдээ тохирсон арга сонго. Мэргэжилтнүүд таныг болон таны хамтрагчийг энэхүү үйлд сэтгэлээсээ хандах хүсэлтэй мөн завтай байх ёстойг сануулж байна. Учир нь эхний хэдэн шөнө бага зэрэг хэцүү, төвөгтэй байж магадгүй юм. Та болон таны хамтрагч хоёулаа юу хийх гэж байгаагаа, мөн ямар зүйлийг хийх гэж байгаагаа сайн ойлгоорой.
  2. Тууштай бай. Төлөвлөгөө боловсруулж үзээд үүнийхээ дагуу ажилла. Унтах бэлтгэлийн дэглэмийг дор хаяж хэдэн өдөр тууштай дагаж мөрдөж байгаагаа шалга. Хүүхдүүдэд ч мөн өөрчлөлтөд дасахад цаг хугацаа хэрэгтэй гэдгийг санаарай.
  3. Хуучин зүйлс давтагдах тул бэлтгэлтэй бай. Мэргэжилтнүүд эцэг, эхчүүдэд хүүхэд хэзээ ч хамаагүй унтлагын хуваариа зөрчиж магадгүй гэдгийг сануулж байна. Энэ нь хоолны дэглэм, эрүүл мэндийн асуудал эсвэл шинэ зүйл сурсантай нь ч холбоотой байж болно. Тэвчээртэй байгаарай.

Leave a Reply

Your email address will not be published.

GIPHY App Key not set. Please check settings

Сүүлийн үед байрны айлуудад улаан шоргоолж ихээр үзэгдэх болсон учир үүнээс хэрхэн хялбар салах аргыг сураад хэрэгжүүлээрэй!

Эмээ минь эртний уламжлалт аргаар биднийг ханиалгах төдийд л найруулж өгөөд эдгээдэг байсан аргуудыг сураад ав. Үнэхээр хэрэгтэй аргууд шүү!