Авокадо жимс нь залуужуулах үйлчилгээтэй. Үүнээс гадна Е амин дэмээр баялаг, арьсыг чангаруулах, тэжээл өгөх тослогтой. Арьсныхаа залуу төрхийг хадгалж үлдэхийн тулд дараах жоруудыг ашиглана уу.
#1 Бүрэн болсон авокадо
Орц:
- Бүрэн болсон авокадо
Бэлдэх арга:
- Юуны түрүүнд жимсний зөөлөн эдийг авна.
- Дараа нь нухаад нухаш бэлдэнэ.
- Нухшийг нүүрэндээ маск болгон тавина.
- 15-30 минут байлгана.
- Усаар нүүрээ угааж цэвэрлэнэ.
#2 Авокадо, шинэхэн зөөхий, зөгийн бал болон маалингын үр
Орц:
- Авокадо – тал
- Маалингын үр – 2 ц.х
- Зөөхий – 2 х.х
- Зөгийн бал – 1 х.х
Бэлдэх арга:
- Нэгдүгээрт, жимсний зөөлөн эдийг авна.
- Маалингын үрээ нунтаглана.
- Дээрээс нь авокадогийн нухаш, зөөхий, зөгийн балаа нэмж сайтар холино.
- Сайтар хольж нэг зуурмаг болгоно.
- Нүүрэндээ түрхэнэ.
- 30 минут байлгаад Бүлээн усаар угааж цэвэрлэнэ.
- Энэ маск арьсыг чийгшүүлнэ.
GIPHY App Key not set. Please check settings