in

Унтахынхаа өмнө уг хольцыг хэлнийхээ доор тавиарай! Та дахин хэзээ ч ядарсан байдалтай өглөө сэрэхгүй!

Нойр гэдэг бол хүний амьдралын хамгийн чухал зүйл гэдэгтэй хэн ч маргахгүй нь тодорхой. Хэт их унтах, эсвэл сайн унтаж амарч чадахгүй байх зэрэг нь таны эрүүл мэндэд, ажиллах чадварт тань нөлөөлөх нь ойлгомжтой.

Нойр хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Нойр дутуу байх нь таны эрүүл мэндэд олон бэрхшээл үүсгэж болох ба та бүрэн амарч чадахгүй байгаа учир ийм байдалд хүрэх нь ойлгомжтой юм. Нойр дутсанаар зүрхний судас нарийсах өвчин 48%-иар нэмэгддэг ба энэ бол цагаасаа эрт нас барах нэг том нөхцөл билээ. Мөн дээрх нөхцлөөс шалтгаалан цус харвалтаас болж нас барах эрсдэл 15%-иар нэмэгддэг гэсэн байна.

Нойр – энэ бол хүний бие эргэн сэргэх, стресс түгшүүрээс салах тэр хэсэг хугацаа юм. Та хангалттай нойр авч чадсанаар доорх давуу байдлыг олж авч чадна:

  • Өвчин намдах
  • Бэлгийн амьдралын чанар сайжрах
  • Гэмтэл авах эрсдэл багасах
  • Биеийн жинг хэвийн хэмжээнд барих
  • Сэтгэл санаа сэргэх
  • Ой тогтоолт сайжрах
  • Илүү эмх цэгцтэй сэтгэлгээтэй болох
  • Сайн дархлаа

Хэрхэн зөв унтах вэ?

Сайн унтаж амрах нь таны эрүүл мэнд, амьдралын хэв хэмжээнээс ихээхэн шалтгаална. Нойр хангалттай авахад саад болдог зүйлс нь компьютер, гар утас, зурагт зэрэг болно. Иймэрхүү цахилгаан хэрэгсэл хэрэглэх нь таны нойрны чанарт ихээхэн муу нөлөө үзүүлэх билээ.

Хэрвээ та тайван, сайн амарч авахыг бодож байгаа бол унтахын өмнө 30 минут өөрийгөө сайхан тайвшруулах хэрэгтэй. Йогын дасгал хийх, бүлээн усанд орох, ном унших гэх мэт. Эдгээр нь таныг тайван, бөх унтахад тус болох болно.

Нойронд сайн болоход тус болох байгалийн гаралтай хэрэгслүүд

Сайн унтаж амрахад тань тус болох хоёр зүйлээс бүрдсэн нэгэн жор бий. Энэ нь таныг тайвширч, хангалттай нойр авахад тус болно. Та маргааш өглөө нь ажилдаа гарах бүрэн эрч хүчтэй босох билээ.

Танд хэрэгтэй зүйлс:

  • Органик, түүхий зөгийн бал – 5 цайны халбага
  • Гималайн давс – 1 цайны халбага

Хийх арга:

  • 5 цайны халбага органик, түүхий зөгийн балаа гималайн давстайгаа хольж уусгана.
  • Сайтар хутгаад шилэн саванд хийж харанхуй сэрүүн газар хадгална.
  • Уг холимгоос унтахынхаа өмнө нэг халбагыг хэлэн доороо тавьж байгаарай.
  • Холимог маань аманд өөрөө уусаж шингэх болно.

Гималайн давс нь бараг 80 гаруй эрдсээс тогтох ба эдгээр нь таны биеийг эргэн сэргэх, стресс тайлахад тань ихээхэн хэрэгтэй зүйлс юм. Зөгийн бал, давсны холимог нь с е р о т о н и н ы түвшинг нэмэгдүүлэх ба хүн амрах, аз жаргалтай байхад чухам ийм түвшин хамгийн их нөлөөтэй юм шүү.

Leave a Reply

Your email address will not be published.

GIPHY App Key not set. Please check settings

Энэ эмчилгээний аргаар та хэдхэн хоногийн дотор нуруу, хөл болон үе мөчний бусад өвчнөөсөө салах болно!

Таны үс бууралтаад байн байн будуулах хэрэг гарж байгаа бол дараах мэдээллийг уншиж өөрт хэрэгтэй зүйлийг хэрэглээрэй!