Өглөө сэрсний дараа болон орноосоо босох үед хөлийн ул хэсгээр өвдөх нь түгээмэл тохиолдож болно. Энэ нь хөлдөө таарахгүй гутал өмссөнтэй холбоотой – тэр тусмаа эмэгтэйчүүд. Гэсэн хэдий ч хөлийн ул хэсгээр өвдөлт мэдрэгдэх нь өөр бусад эрүүл мэндийн асуудлуудтай холбоотой байх магадлалтай. Хамгийн түгээмэл асуудлуудаас дурдъя:
1. М е т а т а р с а л ь г и а
Энэ өвдөлт ихэнхдээ м е т а т а р с а л ы н ясанд (хөлийн хуруунуудтай ойролцоох хэсэг) мэдрэгддэг боловч, гол төлөв хөлийн уланд илэрдэг. Уг тааламжгүй нөхцөл байдал тухайн хэсэгт даралт учруулах гутал өмссөний дараа эсвэл дасгал хөдөлгөөнийг хэтрүүлэн хийсэнтэй холбоотойгоор үүсдэг. Хүчтэй өвдөх, үрэвсэх үр дагаварт хүргэж болзошгүй бөгөөд эм хэрэглэх эсвэл физик эмчилгээ хийлгэж байж өвдөлтийг багасгах боломжтой.
2. П л а н т а р
ф а с ц и т и т Энэ бол хөлийн өсгийд эхэлж мэдрэгддэг ф и б р о з эдийн үрэвсэл гэж хэлж болох бөгөөд яваандаа хөлийн хуруунуудад илэрнэ. Олон цагаар зогсдог эсвэл хүчтэй ачаалал авдаг спортоор хичээллэдэг хүмүүст ихэвчлэн тохиолддог байна. Хамгийн тав тухгүй нь, ихэнх тохиолдолд өглөө сэрсний дараа өвчин мэдрэгддэг. Хөлийн плантар фасцитит (ул) хэсэг шөнийн цагт сунадаггүй учир, маргааш өглөө эхний алхмыг гишгэхээс авахуулаад өвчин мэдрэгдэнэ.
3. С е с а м о и д и т
С е с а м о й д яс хөлийн эрхийн хуруутай ойролцоо оршдог бөгөөд зөвхөн эдээр хоорондоо холбогддог. Ихэнхдээ эд хавагнах үед уг өвдөлт мэдрэгдэх бөгөөд тухайн хүний хөлийн ул хэсгээр хүчтэй өвддөг.
4. Хөлийн нуман хэсэг өвдөх
Хөлийн дотор талд мэдрэгдэхээс гадна ул хэсэгт ч гэсэн өвдөлт мэдрэгдэнэ. Хэрэв танд ийм асуудал илэрч байгаа бол, та о р т о п е д и с т эсвэл физик эмчилгээний эмчид хандаарай.
5. Өсгийн яс өвдөх
К а л к а н у с бол хөлийн хамгийн том яс бөгөөд арын хэсэгт байрладаг. Заримдаа өсгийнд яс ургаснаас болж, хөлөө тэгшхэн газар тавьж гишгэх үед өвддөг байна.
Хөл өвдөхөөс урьдчилан сэргийлэхийн тулд физик эмчилгээний эмчийн заавар зөвлөгөөг сайтар дагах хэрэгтэй. Түүнчлэн хэтэрхий уян хатан эсвэл хэт хатуу ултай гутал бүү өмсөөрэй. Болж өгвөл тогтмол өндөр өсгийт өмсөхөөс зайлсхийж, хөлдөө заавал иллэг хийж байгаарай.
GIPHY App Key not set. Please check settings