in

УтгагүйУтгагүй

Хэрэв таны биед эдгээр 8 шинж тэмдэг илэрвэл, эрүүл мэндэд чинь ноцтой асуудал үүссэн байж болзошгүй тул анхаарна уу!

Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бие организм бидэнд бие дотор юу болж байгааг мэдэгдэх зорилгоор зарим шинж тэмдгүүдийг илгээдэг. Тэдгээрийн зарим нь тодорхой хугацаанд илрээд төд удалгүй алга болдог тул бид ихэнхдээ анзаарлгүй өнгөрдөг гэмтэй. Энэ нь буруу бөгөөд бид аль болох биеийнхээ илгээж буй дохиог анхааралтай ажиглаж, ач холбогдол өгөх ёстой.

Зарим шинж тэмдгүүд ноцтой өвчин тусах эрсдэлтэй байгааг урьдчилан анхааруулж байж болзошгүй. Тиймээс тэдгээр анхааруулгыг анзааралгүй өнгөрөөхгүйн тулд бид танд хүний биед илэрдэг түгээмэл 8 шинж тэмдгийг хүргэж байна.

#1 Гар салганах

40-өөс хойш насанд гар салганах шинж тэмдэг илрэх магадлалтай. Энэ нь цусан дахь сахарын хэмжээ багасч, танд уураг хэрэгтэй байгааг илтгэж байгаа юм. Гар салганаж байгаа нь стресс эсвэл сэтгэл зовнилтой холбоотой байж болохоос гадна хэтэрхий их өдөөгч хоол хүнс, тэр дундаа кафейн хэрэглэсний үр дүн байх магадлалтай. Хооллолтоо тогтворжуулж, өдөөгч хоол хүнсний хэрэглээгээ хянаснаар гар салганах шинж тэмдэг аяндаа хэвийн болдог.

#2 Нүд бүрэлзэж харах

Бидний нүд ус, к о л л а г е н болон гиалуроны хүчлийн давхаргуудаар бүрхэгдсэн байдаг. Зарим үед бидний амьдралд, тэр дундаа нас ахихад к о л л а г е н торлог бүрхэвчид бөөгнөрч, улмаар сүүдэр үүсгэдэг бөгөөд үр дүнд нь нүд эд юмсыг бүрэлзэж хардаг байна. Энэ бол тун таагүй нөхцөл байдал боловч, хор хөнөөлтэй биш. Гэсэн хэдий ч та энэ шинж тэмдгийг тоолгүй өнгөрч болохгүй. Эс бөгөөс нөхцөл байдал цааш улам хүндэрч мэднэ.

#3 Зовхи татах

Хүн бүрт энэ шинж тэмдэг дор хаяж нэг удаа илэрч байсан байх. Зовхи татах шинж тэмдэг давтамжтай илрэх нь зовхины булчингийн таталттай холбоотой байдаг. Энэ бол стресс, ядаргаа, маш их цагийг компьютерийн өмнө өнгөрөөх эсвэл кафейны хэт их хэрэглээний илрэл юм. Уг шинж тэмдэг нэг эсвэл хоёр өдөр илрэх нь хэвийн үзэгдэл. Харин 7 хоногоос багагүй хугацаанд илрэх юм бол, энэ нь нүдний гадаргуу цочирсон гэсэн үг. Тиймээс та мэргэжлийн эмчид хандаж, зөвлөгөө авах хэрэгтэй.

#4 Үе мөч хэврэгших

Нас ахихын хэрээр олон асуудал гарч ирдэг. Тэдний нэг нь үе мөч хэврэгших юм. Ихэвчлэн өвдөг, шагай, мөр түрүүлж хэврэгшинэ. Хэрэв танай удамд үе мөч, мөгөөрсний асуудалтай хүн байсан бол, та эртхэн эмчид үзүүлж, нөхцөл байдлыг хүндрэхээс өмнө урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Мөн шинж тэмдэг хэдийнээ илэрсэн үед эмчид үзүүлснээр үйл явцыг удаашруулах ач тустай. Хэрэв таны биеийн аль нэг хэсгийн үе хэврэгшиж, улмаар улайсан бол, энэ нь гэмтэл бэртэл байж болзошгүй тул холбогдох чиглэлийн эмчид хандаарай гэж зөвлөе.

#5 Зүрх дэлсэх

Үгүй ээ, та хэн нэгэнд дурлаагүй. Хуучин болон шинэ стресс, сэтгэл зовнил, кафейны хэт их хэрэглээ болон эмийн нөлөө (а н т и г и с т а м и н, хоргүйжүүлэгч бодис, тайвшруулах эм болон бамбай булчирхайн бэлдмэл) зүрх дэлсэхэд хүргэдэг. Хэрэв танд дээрх шинж тэмдэг амьсгал давхцахтай хамт илэрвэл, илүү анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Учир нь энэ тохиолдолд зүрхний хавхлагын өвчин эсвэл зүрхний хэм алдагдах өвчин байх магадлалтай.

#6 Улаан толбо гарах

Жижиг улаан толбонууд арьсан дээр гарч байгаа нь жижиг судаснууд нөхөн сэргээгдэж чадахгүй байгаагийн илрэл байдаг. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар энэ нь хэвийн үзэгдэл бөгөөд санаа зовох хэрэггүй гэнэ. Гэхдээ хэрэв толбонууд тэгш бус буюу хэлбэр, хэмжээ эсвэл өнгө нь харилцан адилгүй бол, энэ нь ноцтой асуудал байж болзошгүй юм. Дээрээс нь нэмж хэлэхэд загатнах эсвэл мэдээ алдсан юм шиг санагдвал, тухайн толбонууд хорт хавдраар өвчилсөн байж болзошгүйг илтгэдэг.

#7 Арьсан дээр гүвдрүү үүсэх

Гүвдрүү үүсэх нь хүмүүсийн удамшилтай холбоотой байх нь элбэг байдаг. Энэ нь яваандаа хувцсанд үрэгдэж томордог. Ихэвчлэн үе мөч, хүзүү, хөхний дунд үүснэ. Ихэнх тохиолдолд аюулгүй. Арьсны эмч нар гүвдрүүг маш амархан арилгаж чаддаг. Харин хатуу, авахад хүндрэлтэйгээс гадна, өнгө нь өөр бол (илүү улаан эсвэл бор хүрэн), энэ нь хорт хавдрын шинж байж болзошгүй.

#8 Биеийн бүх хэсгээр хөхрөх

Зарим хүмүүсийн бие маш амархан хөхөрдөг. Үүнд олон хүчин зүйл байдаг бөгөөд арьс “тод ягаан, хөх” өнгөтэй болж хувирдаг. Нөлөөлдөг гол хүчин зүйлсэд эм бэлдмэлүүд, тэр дундаа ибупрофен болон нарны хэт ягаан туяаг ч бас дурдаж болно. Асуудлын гол нь хөхрөлт товгор байж болохгүй. Энэ нөхцөлд цусны эмгэг, л е й к е м и буюу цус багадах өвчин байж болзошгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Хэрэв таны хөлийн ул хэсгээр өвдөж байвал, энэ нь эрүүл мэндийн дараах 5 асуудалтай холбоотой байж болзошгүй!

Ханиалга цэрэндээ баяртай гэж хэлээрэй. Мөн энэ бэлдмэлийн тусламжтайгаар уушгиа цэвэрлэж болно!