Бараг бүх хүн нүдэн дээр өвдөг гарах үед загатнасан, төвөгтэй мэдрэмж төрдгийг мэдэх бөгөөд аль болох хурдхан шиг энэ зовиураас салахыг хүсдэг.
Өвдөг бол овоорсон гүвдрүү шиг зүйл бөгөөд зовхины доод эсвэл дээд хэсэгт булчирхай бөглөрснөөс болж үүсдэг.
Зовхин дээр өвдөг гарахад ямар хүчин зүйлс нөлөөлдөг вэ?
Хэрэв булчирхайн нээлттэй байдал гадны бодисоос болж бөглөрөх юм бол зовхин дээр өвдөг гарна. Булчирхай бөглөрөхөд, б а к т е р и дотор нь орно. Ингэснээр өвдөг гарахад хүргэх бөгөөд дараах хүчин зүйлс мөн давхар нөлөөлнө:
- Гараа угаалгүй нүдэндээ хүрэх
- Шөнө унтахдаа нүднийхээ будгийг арилгахгүй байх
- Хуучирсан нүүрний будаг хэрэглэх, тухайлбал сормуусны будаг болон нүдний харандаа гэх мэт
Хэрхэн өвдөгнөөс салах вэ?
Олон хүмүүс өвдгийг хэрхэн эмчлэх талаар мэдэхгүй гайхширцгаадаг. Тэгэхээр, хариулт нь супер энгийн! Хүмүүсийн туршиж үзсэн, найдвартай зарим нэг аргуудыг та бүхэнд дуулгая.
Халуун жин
Халуун жин зөвхөн үрэвслийн шатан дээрээ явж байгаа үед үр дүнтэй байдаг. Тэгэхээр та энэ аргыг идээ бээр ажиглагдаж эхлэх үед ашиглавал тохирно. Үүнээс өмнө эмчид үзүүлж, зөвлөгөө авч болно.
- Шүүсэн цэвэр усыг плитка эсвэл ус буцалгагчний тусламжтай халаана
- Цэвэрхэн алчуурыг буцалсан усанд дэвтээж, усыг нь сайтар шавхана
- Бага зэрэг бүлээсгэсний дараа алчуурыг нүдэн дээрээ тавьж, хэдэн минут байлгана
- Үр дүн гартал нь хэдэн ч удаа энэ аргыг хэрэглэж болно
Цайны ханд
- Зовхин дээрх өвдгийг эмчлэхийн тулд та ногоон эсвэл хар цайны хандыг ашиглаж болно.
- Гадуур гарч өөр ямар нэгэн зүйл худалдаж авах шаардлагагүй.
- Ус буцалгаж, хөргөсний дараа арьсан дээрээ тавихад бэлдэнэ.
- Цайны хандыг усанд сойж, өвдөг гарсан хэсэгтээ тавина.
- Цайны хандыг зовхин дээрээ 10 минутын хугацаанд тавиарай.
- Өдөрт 5 удаа энэ аргыг ашиглана.
Таныг эдгээр аргуудын тусламжтай нүдэн дээр гарсан өвдөгнөөс бүрмөсөн сална гэдэгт итгэлтэй байна!
Тодорхой нөхцөлд нүдэн дээр гарсан өвдөг аюулгүй гэдгийг санаарай. Харин өвдгийг эмчлэлгүй 7 хоног хүртэлх хугацаанд байлгах юм бол, зарим нэг таагүй шинж тэмдгүүд илэрч, өвчтөн эм хэрэглэхээс өөр аргагүйд хүрдэг байна. Хэрэв таны нүдэн дээр өвдөг гараад 48 цагийн дотор хэвийн болохгүй байвал, зүгээр болно гэж найдаж суулгүй эмчид хандаарай!
GIPHY App Key not set. Please check settings