in

Таны бөөр чулуутай болж буйг илтгэх 5 шинж тэмдэг. Анхаарах хэрэгтэй!

Хүн төрөлхтөн МЭӨ 600 жилийн өмнөөс бөөрний чулуу, бөөрний замын өвчлөлтэй тэмцсээр иржээ. Түүнчлэн эрэгтэйчүүд энэ өвчлөлөөр эмэгтэйчүүдээс илүү өвчилдөг байсан байна. Бөөрний чулуу үүсэхэд эхэн үед шинж тэмдэг төдийлөн илрэхгүй, чулуу томрох тусам шинж тэмдгүүд бага багаар илэрч, зовиур ихтэй болж хүндэрдэг байна. Тиймээс бөөрний чулуу үүсэх, түүнийг хүндрэхээс сэргийлэн эрт оношлуулах, эмчид хандах, урьдчилан cэргийлэх vзлэгт хамрагдах хэрэгтэй.

Бид та бүхэндээ бөөрний чулуу үүсэхэд илрэх шинж тэмдгүүдийг хүргэх бөгөөд, хэрэв танд эдгээр шинж тэмдгүүд илэрвэл яаралтай эмчид үзүүлэхийг зөвлөж байна.

#1 Хурц өвдөлт

Бүсэлхий, нуруу, цaвь хэсгээр хүчтэй хурц өвдөлт мэдрэх. Энэ шинж тэмдэг бөөрний чулуу үүссэн үед илэрдэг. Энэхүү өвдөлт нь бөөр шээc дамжуулах замын нарийн сувагт орж бөглөх, даралт учруулах үед илэрдэг байна. Хэрэв чулуу хөдөлгөөнтэй болох үед өвдөлт нуруунаас цавь хүртэл дамжиж өвддөг байна.

#2 Шээc ялгаралтад өөрчлөлт орох

Бөөрний чулуунаас болж шээc ялгаралт өөрчлөгдөх хэд хэдэн өөрчлөлт бий. Үүнд:

  • Шээc ойр ойрхон хүрэх. Энэ нь бөөрний чулуу хөдөлж эхлэх үед болон шээc дамжуулах замаар давсганд хүрэхэд илэрдэг шинж тэмдэг. Мөн шээx үед өвдөх, халуун оргих шинж тэмдэг илэрнэ.
  • Шээcний гарц багасах. Бөөрний чулуу шээc дамжуулах замөг бөглөснөөс шээc ялгаралт багасдаг. Улмаар шээcний зам хаагдах хүртэл аюултай ажээ.
  • Шээx үед цyс гарах. Шээcний замд бөөрний чулуу байрласнаас зарим үед шээxэд цyс гардаг. Мөн бөөрөнд үрэвсэл үүсгэснээр шээx үед эвгүй үнэр гарах, шээc булингартах зэрэг шинжүүд илэрнэ.

#3 Бие арзайх, халуурах

Өндөр халуурах нь таны бөөр, шээc дамжуулах замд үрэвсэл үүссэнийг илтгэнэ. Бөөрний чулуу зарим тохиолдолд таныг халуурахад хүргэдэг.

#4 Дотор муухайрах

Бөөрний чулуу үүссэн үед зарим тохиолдолд дотор муухайрах, бөөлжих шинж илэрдэг. Учир нь бөөр, шээc дамжуулах зам нь ходоод гэдэсний замтай холбогдсон ижил мэдрэлээр холбогддог. Мөн энэ зовиур нь хурц өвдөлтийн үед илэрдэг.

#5 Бие сульдах, ядрах

Бөөрөнд чулуу үүсэх үед бөөрний үйл ажиллагаа буурдаг. Учир нь бөөрний үйл ажиллагаа буурснаар таны биед xорт бодисууд хуримтлагдан таныг сул дорой болгодог. Мөн танд урьд урдынхаасаа илүү хурц өвдөлт мэдрэгддэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Таны бөөр өвдөөд хүчтэй aнтибиotиk хэрэглэж өөрийгөө xopдyyлax хэрэггүй болсон гэдгийг хэлье. Эмээр биш эмийн ургамлаар эмчлэх шидэт жор!

Зөвхөн 3 ширхэг аспирины шахмал нь таны үсийг бэхжүүлж, хаг арилгахад тусална. Манай үсчин хүртэл гайхсан!