Саяхан Victoria Beckham өөрийн охин болох Brooklyn-ийхээ уруул дээр үнсэж байгаа зургаа постолж, түүнд төрсөн өдрийн мэнд хүргэж байсан билээ. Сэтгэгдэл бичих хэсэг дээр нь хүмүүсийн дунд байж болох асуудал эсвэл байж боломгүй зүйл гэдэг тал дээр маргаан дэгдсэн юм. Эмч нар хүүхдүүдэд хайр халамж хэрэгтэйгээс гадна, гэр бүлийн аюулгүй орчинд өсч торних ёстой гэж үздэг. Гэхдээ хүүхдийн уруул дээр үнсэх нь хайрыг мэдрүүлэх оновчтой арга зам биш ажээ.
Манай хамт олон үүний учрыг олохоор шийдсэн бөгөөд хайраа илэрхийлэх энэ арга зам юуны учир хүмүүсийн дунд маргаан дэгдээх болсон шалтгаан, мөн сэтгэлзүйчдийн үзэл бодлыг та бүхэнд хүргэхээр бэлтгэлээ.
Энэ нь хүүхдийн хувийн хил хязгаарын талаарх ойлголтонд нөлөөлөх боломжтой
Уруул болон ам бол хүүхдийн биеийн хувийн хил хязгаар юм гэж сэтгэлзүйч Charlotte Rezcick тайлбарлажээ. Таныг хүүхдийнхээ уруул дээр үнсэхэд, та түүнд биеийн хил нь нээгдэж, хэн нэгэн түүний нутаг дэвсгэрт ямар ч асуудалгүй нэвтрэч болно гэсэн ойлголтыг төрүүлнэ.
Үүнд мөн чанга өлгийдөх, хүчээр хооллох, бас ширүүн гижигдэх багтана. Түүнчлэн түрэмгий эцэг эхчүүд хүүхдийг “хохирогчийн хам шинж” болох эрсдэлийг нэмэгдүүлэх бөгөөд “үгүй” гэж хэлж чадахгүй байх болон хувийн хил хязгаараа хянаж чадахгүй байхад хүргэдэг байна.
Энэ нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй үйлдэл
Эмч нар болон тэр тусмаа шүдний эмч нар аманд маш их хэмжээний м и к р о б у у д байдаг бөгөөд тэдгээр нь насанд хүрэгчдэд халдварлахгүй байж болох ч, хүүхдэд амархан халдварлаж, хор хөнөөл учруулдаг болохыг анхааруулж байна. Хүүхдийн дархлаа суларснаас хойш, зарим аюултай халдварууд шүлсээр дамжин хүүхдийн биед нэвтэрдэг болохыг Charlotte Reznick хэлжээ.
Хүүхэд магадгүй хайрын илэрхийлэл гэж үзэж, бусад хүмүүсийн уруул дээр хяналтгүй үнсэнэ
Хүүхэд магадгүй таны заасан зүйлсийг гэртээ сурч авч, даган дуурайж мэднэ. Тэр тусмаа гэр бүлийн тойргоос гадуур хэрэгжүүлнэ – бусад хүүхэд эсвэл насанд хүрэгчдийн уруул дээр хайрын илэрхийлэл гэж үзэж, үнсэх болно. Сэтгэлзүйч энэ тал дээр дараах тайлбарыг өгчээ. Хэдийгээр энэ нь эцэг эхчүүдийн хийдэг гэмгүй үйлдэл мэт боловч, хүүхдүүд даган дуурайх хандлагатай байдаг. Тэгэхээр хүүхдүүд эцэг эхээсээ сурч авсан зүйлээ бусад хүмүүс дээр гарах үр дагавар, утга учрыг нь үл харгалзан, дуурайж хийх эрсдэлтэй гэсэн үг. Энэ бол яагаад та хүүхдийнхээ зөвхөн хацар эсвэл духан дээр үнсэх ёстой шалтгаануудын нэг юм.

Таны бодлоор хүүхдийн уруул дээр үнсэх нь байж болох асуудал уу? Хэрэв тийм бол хэдэн наснаас нь эхлэн үнсэж болох вэ? Эцэг эх нь хүүхдийнхээ уруул дээр үнсэх нь байж болох асуудал юм байж, тэгвэл эцэг эх нь эсрэг хүйсийнхээ хүүхдийн уруул дээр үнсвэл яах уу? Эдгээр асуултанд хариулангаа та бидэнтэй үзэл бодлоо хуваалцаарай.
GIPHY App Key not set. Please check settings