in

ГунигтайГунигтай ЗөвЗөв УтгагүйУтгагүй ДажгүйДажгүй ГайхалтайГайхалтай УхаантайУхаантай БурууБуруу ХоосонХоосон

Нэгэн эмэгтэй хумсаа мэрснээс болж Yxлийн aюyлтaй xaлдвap авчээ!

Саяхан Karen Peat гэх эмэгтэй өөрийнхөө нэрээ нууцалсан найзынхаа хурууны аймшигтай зургийг олон нийтэд хуваалцжээ – илт харагдахуйц хавдаж, шар өнгөтэй цэврүү үүссэн байв. Энэ нөхцөл байдлаас болж Глазгоу Рояаль Халдварын Төвийг зорих шаардлага гарсан ба хумсаа мэрснийхээ дараа, халдварыг биедээ авсан байна.

Хамгийн аймшигтай нь, эмч нар түүний хуруунд яаралтай мэс ажилбар хийж, халдварыг дээш гар луу нь тархахаас урьдчилан сэргийлж чаджээ. Хэрэв халдвар авсан хүн бага зэрэг удсан л бол, амь насаа алдах эрсдэлтэй байсан гэнэ.

Харин Karen найзынхаа хурууны зургийг хумсаа мэрдэг зуршилтай хүмүүст ямар аюултай болохыг анхааруулах зорилгоор 01/07-ны өдөр Фэйсбүүктээ постолжээ.

Найзынхаа хурууны зургийг постолсон Karen гэх эмэгтэйн хэлж буйгаар:

“Хумсаа мэрдэг хүмүүст энэ үйлдлээ нэн даруй зогсоох хэрэгтэй гэж хэлэхийг хүсэж байна! Миний сайн мэддэг нэг найз маань хумсаа мэрснээс болж, яаралтай мэс ажилбар хийлгүүлэхдээ туллаа. Яагаад гэвэл тэр хумсаа мэрж, улмаар халдвар авсан байна.”

“Найз маань сүүлийн 2 өдрийн турш эмийн санчийн зөвлөгөөг дагаж, м а г н и й н с у л ь ф а т а а р хуруугаа боож хоносон ч, нөхцөл байдал улам дордсоор байсан тул, бид өнөө өглөө Глазгоу дахь Халдварын Төвийг зорихоос өөр арга байсангүй. Хэрэв бид жаахан л удсан бол, найз маань амь насаа алдах байлаа!”

“Гуйя, гуйж байна. Одооноос эхлэн хумсаа хазаж, мэрэхээ больцгооё!”

Найзынх нь хуруунд хийсэн мэс ажилбарын талаар Karen ингэж хэлжээ:

“Мэс ажилбар дууссан. Хэдэн өдөр а н т и б и о т и к хэрэглэхээр болсон. Хумсных нь зарим хэсэг дахин хэзээ ч ургахгүй байж магадгүйг эмч нар хэлсэн. Дахиж л хумсаа хазаж, мэрж болохгүйг тэр ойлгосон байх!”

“Healthline” эх сурвалжийн мэдээлж байгаагаар хумсаа хазах, мэрэх нь халдвар авах, эдийн гэмтэл болох болон хумсны хэвийн ургалтанд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй болохыг хэлжээ.

Мөн энэ буруу зуршил нь хумсны харагдах байдалд сөргөөр нөлөөлж, ханиад тусах, бусад өвчнөөр өвчлөх, хазсанаас болж шүдээ гэмтээх ч аюултай гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.

GIPHY App Key not set. Please check settings

Цээжинд их хэмжээний цэp үүcэxэд хүргэдэг 6 гол хүчин зүйл!

Таны хүүхэд тархины даралтаас болоод уйлах, нойр хоолонд муу байна уу? Дараах тархины даралттай хүүхдийг эдгээх ардын уламжлалт аргыг сураад ав!