in

Нимгэн хэрчсэн төмсөөр биеэ арчаад арьсан дээр үүссэн толбо болон үрчлээнээсээ салаарай!

Гоо сайхны арчилгаанд өндөр үр нөлөө үзүүлдэг хүнсний бүтээгдэхүүн маш их байдаг. Өргөст хэмх нүдний доорх хөхрөлтийг багасгана, тарагаар маск тавих нь ямар их алдартай билээ дээ батгыг хатааж, арьсны өнгийг сэргээдэг.

Үүнээс гадна бoxиp гэж тооцогдох хүнсний бүтээгдэхүүнийг арьс арчилгаанд хэрэглэх боломжгүй гэж та боддог уу? Төмсний хувьд бол маш буруу ойлголт юм шүү. Төмсний арьсанд үзүүлэх үйлчилгээг та сонсоод гайхах биз ээ. Төмс нь арьсанд нэн хэрэгтэй шим тэжээлтэй бодис агуулдаг. Төмснөөс авах шим тэжээлийг илүү дэлгэрэнгүй авч үзэцгээе.

Ямар нөлөө үзүүлдэг вэ?

Төмсөнд бараг бүх эрдэс бодис болон амин дэм агуулагддаг бөгөөд арьсны эрүүл мэндийг бүрэн дэмжих чадалтай. Төмсийг арьсанд түрхэхээс гадна байнга хүнсэндээ хэрэглэнэ. Ингэснээр та төмсний шим тэжээлийг бүрэн авч чадна.

С амин дэм: К о л л а г е н ялгаруулалтад идэвхтэй оролцдог бөгөөд арьс болон үе мөчний эрүүл мэндийг дэмжинэ. Мөн арьсыг чөлөөт радикалаас хамгаалах ажээ. Арьсан дээр гарсан батгыг эмчилж, шарх эдгэрэх явцыг богиносгодог. Мөн өдрийн турш арьсны чийгшлийг хадгалахад ч нөлөөлдөг байна.

Төмөр: цонхигор арьс – төмрийн дутагдлын шинж тэмдэг. Дутагдсан төмрийг нөхсөнөөр арьсны эрүүл өнгө төрхийг сэргээж чадна.

Ф о с ф о р: уг б о д и с нь өсөлтөнд нэн хэрэгтэй б о д и с. Мөн бие махбодийн эд эсийг нөхөн төлжүүлэхэд идэвхтэй оролцдог. Арьсны нөхөн төлжих үйл явцад оролцох тул арьсны залуу төрхийг хадгалахад тусална.

К а л ь ц и: Бие махбодид к а л ь ц и дутагдсанаар хөгшрөх үйл явц хурдацтай явагддаг. К а л ь ц и й н дутагдал нь арьсны өвчлөлд өртөмтгий болгох ажээ. Уг б о д и с нь арсьны эрүүл мэндийг хадгалахад маш чухал үүрэг гүйцэтгэдэг байна.

К а л и: К а л и нь батгыг эмчлэх, гэмтэлтэй арьсыг нөхөн төлжүүлэх үйлчилгээ үзүүлнэ. Эрт хөгшрөх үйл явцыг зогсоох хүртэл нөлөөтэй.

Зэс: Арьсны уян хатан чанарыг хадгалмаар байна уу? Тэгвэл зэс – бусдаас шалгарсан арга. К о л л а г е н ы ялгаруулалтад нөлөөлнө, арьсны уян хатан чанарыг хангана, арьс унжихаас ч урьдчилан сэргийлнэ. Зэс нь арьсыг чангалах үйлчилгээ үзүүлдэг байна.

Хэрхэн ашиглах вэ?

Нимгэн зүссэн төмсөөр арьсаа арчиж болно. Шүүс байдлаар ч мөн ашиглах боломжтой. Ямар дэс дараалалтай ашиглахыг та бүхэнд танилцуулъя.

Бэлдэх арга:

  • Дунд зэргийн 2 төмс аваад хальсалж цэвэрлэнэ.
  • Хэрчээд шүүс шахагчид хийж өтгөн шүүсийг нь аваарай.
  • Одоо шүүсийг хөвөнд шингээж эсвэл хурууныхаа өндгөөр аваад арьсандаа жигд түрхэнэ. 5-10 минут байлгах юм.
  • Цаг дуусангуут бүлээн усаар нүүрээ угаагаад хаттал нь арчаарай.

Энэ арчилгааг өдөрт нэг удаа арьс эрүүл болтол хийнэ.

Хүлээх юу байх вэ, өнөөдрөөс эхэл. Таны арьс тун удахгүй өвчингүй эрүүл болно, удаан хугацааны туршид шүү. Эрүүл арьс таны илүү залуу бөгөөд үзэсгэлэнтэй харагдуулах нь мэдээж. Заавал туршиж үзээрэй.

Leave a Reply

Your email address will not be published.

GIPHY App Key not set. Please check settings

Та сүүлийн үед гэдсээрээ тapraлaaд гүзээ суугаад байгаа юм биш биз? Тэгвэл эдгээр тapraлaлтaд хамгийн их нөлөөлдөг 5 зypшлaac салах хэрэгтэй!

Хүний биед хамгийн их ашиг тустай 6 төрлийн сүү ба тэдгээрийн зохистой хэрэглээ!