in

ЗөвЗөв

Арьс цайруулах үйлчилгээтэй, гэрийн нөхцөлд бэлдэж болох аюулгүй 5 жор!

Гэрийн нөхцөлд арьсыг байгалийн цэвэр гаралтай бүтээгдэхүүнээр цайруулах боломж бий. Хиймэл аргаар гаргаж авсан арьс арчилгааны бүтээгдэхүүнийг бодвол гаж нөлөө үзүүлэх ямар нэгэн аюулгүй юм. Мэдээж гарах үр дүнг нь жоохон удаан хүлээнэ, гэхдээ эрүүл мэнддээ сөрөг нөлөө үзүүлэхгүй гэхээр сэтгэл амар байж болох нь.

#1 Нимбэгийн шүүс

Байгалийн цэвэр гаралтай энэ жимс ашиг шим ихтэй. С амин дэмийн агууламж нь меланины ялгаруулалтад сайнаар нөлөөлнө. Нимбэг нь арьс цайруулах үйлчилгээгээр олноо танигджээ. М е л а н и н арьсны өнгө зүсийг хариуцах бодис юм. Үүнээс гадна нимбэгт цитрусын хүчил агуулагддаг бөгөөд энэ нь арьсны эд эс нөхөн төлжихөд оролцоно. Та нимбэгийг зүсээд нүүрний эсвэл цайруулахыг хүсэж байгаа биеийн өөр хэсгийн арьсыг ч арчсан болно. Мөн нимбэгийн шүүсийг хөвөнд шингээгээд арчих арга бий. Энэ арчилгааны дараа наранд гарч болохгүйг анхаарах хэрэгтэй. Тиймээс оройн цагаар гэрээсээ гарахгүй үед эсвэл амралтын өдрүүдэд нимбэгийн шүүсээр арчилгаа хийгээрэй.

#2 Сонгино

Тодруулж хэлбэл, сонгины шүүс сера болон С амин дэм ихээр агуулагддаг. Сонгино нь үсний уутанцрыг бэхжүүлж үсний ургалтыг хурдасгадаг байна, мөн шарх ариутгана, тэр бүү хэл хагтай хүртэл тэмцэнэ. Сонгино нь бүтэн жилийн турш гоёмсог арьстай байхад туслах ажээ. Хэрвээ та үрчлээ, п и г м е н т и й н толбо багасгах эсвэл батганаас салмаар байгаа бол сонгины шүүсийг гадуур хэрэглээрэй. Үүний тулд улаан сонгиныг блендэрт хийж бутлаж нухаш бэлдээд хөвөнд шүүсийг нь шингээж арьсны асуудалтай хэсэг дээр тавина. Арьсан дээрээ 10 минут тавьсны дараа хүйтэн усаар угааж цэвэрлэнэ. Арьсанд хэрвээ шарх байгаа бол бага зэрэг хорсох мэдрэмж төрнө шүү.

#3 Уксус

Алимны уксус гоо сайхан, эрүүл мэндийг дэмжих шалгарсан бүтээгдэхүүн юм. Алимны уксусанд агуулагдах рН нь нүх агшаах, арьс цэвэрлэх мөн өнгийг сэргээх үйлчилгээ үзүүлэх ажээ. Гэрийн нөхцөлд алимны уксусыг гоо сайхны арчилгаанд хэрэглэхэд амархан. Хөвөнд алимны уксус шингээгээд пигментийн толбо дээр 20 минут тавина. Дараа нь бүлээн усаар угааж цэвэрлээрэй.

#4 Сүү

Эртний Египетийн хатан хаан Клеопатра гоо сайхнаа хадгалж үлдэхийн тулд сүүтэй ваннд ордог байсан гэж та сонссон л байх. Сүүтэй ванн нь үхэжсэн арьсыг нөхөн төлжүүлж өнгийг сэргээн зөөлрүүлдэг байна. Үүнээс гадна сүү нь цайруулах үйлчилгээ үзүүлдэг, арьсан дээрх п и г м е н т и й н толбуудыг багасгаж өнгө зүсийг жигдрүүлэх ажээ. Хөвөнд бүлээн сүүг дэвтээгээд нүүрэндээ пилинг хийж болно. Шөнөдөө хонуулаад өглөө босоод угааж цэвэрлэнэ.

#5 Өргөст хэмх

Гоо сайхны арчилгааны байдаг л арга нүдэн дээрээ зүсэм өргөст хэмх тавихад гайхаад байх зүйлгүй. Өргөст хэмхэнд их хэмжээний ус агуулагддаг бөгөөд өнгө зүсээ алдсан зовхи богино хугацаанд сэргэдэг. Үүний зэрэгцээ өргөст хэмхэнд Е амин дэм, э ф и р и й н тос ихээр агуулагддаг тул арьсны гоо сайхныг дэмждэг байна. Арьсыг зөөлрүүлж, толбо, тэр бүү хэл үрчлээг ч багасгах ажээ. Хальсалж, үрээс нь цэвэрлэсэн өргөст хэмхийг блендэрт хийж нухаш бэлдэнэ. Бэлдмэлийг нүүрэндээ 20 минут түрхээд угаана. Гарах үр дүн нь таныг удаан хүлээлгэхгүй ээ.

Leave a Reply

Your email address will not be published.

GIPHY App Key not set. Please check settings

Хүний биед хамгийн их ашиг тустай 6 төрлийн сүү ба тэдгээрийн зохистой хэрэглээ!

Би нэг ч удаа гоо сайхан орж үзээгүй ч үеийхнээсээ 15 насаар залуу харагддаг ганцхан нууцтай!