in

УтгагүйУтгагүй ЗөвЗөв ДажгүйДажгүй ГайхалтайГайхалтай ГунигтайГунигтай УхаантайУхаантай ХоосонХоосон

Би нэг ч удаа гоо сайхан орж үзээгүй ч үеийхнээсээ 15 насаар залуу харагддаг ганцхан нууцтай!

Би нэг ч удаа гоо сайхан орж үзээгүй ч үеийхнээсээ 5 насаар залуу харагддаг ганцхан нууцтай. Энэ нь желатин гэдгийг таньд өнөөдөр би хэлэхдээ таатай байна, түүний чангаруулах нөлөөгөөр гоо сайхны салонууд маскуудад ашиглагддаг.

Мөн желатиныг шампунь, уургийн нэмэлт болгон, хумсны бэхэлгээ, мэдээжийн хэрэг гоо сайхны маск болгон ашигладаг. Мөн сайн үр нөлөөтэй. Энэ нь арьсны уураг, амин хүчлийн солилцоонд эерэг нөлөө үзүүлж, түүний нөхцөл байдлыг сайжруулдаг. Желатин нь жижиг үрчлээг толигор болгож, арьсыг зөөлрүүлж, цайруулж, цусны эргэлтийг сайжруулдаг. кологен л гэсэн үг.

#1 Үрчлээний эсрэг желатин агуулсан тос

  • 1 цайны халбага желатин, 0,5 аяга ус, 3 хоолны халбага зөгийн бал, 0,5 аяга глицерин, 1 гр лимоны шүүс хийж хутгана.
  • Бүгдийг нэг саванд хийж, халуун устай саван дээр хутгана. Холимог бүхий савыг уснаас аваад хөртөл нь байнга хутгаж, желатин царцаамаг үүснэ. Бэлэн болсон тосыг өдөр бүр унтахаас 2 цагийн өмнө 20 минутын турш түрхээрэй. Арьсанд шингээгүй цөцгийн үлдэгдлийг салфеткааар арилгана.
  • Бидний бэлдсэн хэмжээ нь ихэвчлэн 1 сарын хэрэглээнд хангалттай байдаг. Энэ бүх хугацаанд тосыг хөргөгчийн дээд тавиур дээр хадгалж болно. Нийт тосноосоо нэг түрхэхэд шаардагдах хэмжээний тосыг авч (бүх тосыг халааж болохгүй), бага зэрэг дулаацуулж, түрхээрэй.

#2 Арьсыг залуужуулах зориулалттай желатинтай маск

Желатин маск нь хүчтэй нөхөн төлжих шинж чанартай, цусны эргэлт, арьсны өнгийг сайжруулж, чангалах үйлчилгээтэй: арьс толигор болж, зөөлөн, уян хатан болж, үрчлээс, хөгшрөлтийн толбо, сэвх арилдаг. Желатин маск нь уураг, амин хүчлийн солилцоонд сайнаар нөлөөлдөг.

#3 Залуужуулах үйлчилгээтэй желатинтай гадил жимсний маск

  • 1 халбага желатин, 2 халбага бүлээн устай холино.
  • Дараа нь шингэрүүлсэн желатин дээрээ 2 цайны халбага нухсан гадил жимсийг хийж хутгаад цэвэрлэсэн арьсан дээрээ түрхэнэ.
  • Маскийг нүүрэндээ 20 минут байлгаад дараа нь бүлээн усаар зайлна.

#4 Глицерин, зөгийн балтай желатинаас үрчлээстэй маск

  • Глицерин 1 халбага , зөгийн бал 2 халбага, желатин 2 халбага, 4 халбага ус. Үүссэн хольцыг бага гал дээр тавьж, хутгаж, бүх найрлагыг бүрэн уусгах хүртэл хутгана.
  • Дараа нь дахиад 4 халбага буцалсан ус хольж, таглаатай ариутгасан саванд хийнэ.
  • Маскийг нүүрэндээ 20 минутын турш хэрэглэнэ. Угаалгын дараа нүүрээ тосоор тослохыг зөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published.

GIPHY App Key not set. Please check settings

Арьс цайруулах үйлчилгээтэй, гэрийн нөхцөлд бэлдэж болох аюулгүй 5 жор!

Биеийн галбиртаа тохируулан жингээ хасах арга болон хоол тэжээлийн зохицуулалтыг хэрхэн зөв хийхээ сураад ав!