in

ДажгүйДажгүй УтгагүйУтгагүй ГунигтайГунигтай ЗөвЗөв ГайхалтайГайхалтай ХоосонХоосон УхаантайУхаантай БурууБуруу

Биеийн галбиртаа тохируулан жингээ хасах арга болон хоол тэжээлийн зохицуулалтыг хэрхэн зөв хийхээ сураад ав!

Хүн болгон адилгүй биеийн галбиртай. Жин чухал биш галбир чухал гэдэг нь үнэн. Адил 60кг жинтэй хэрнээ галбирлаг харагдах нэгэн байхад. Бүдүүн харагдах нэгэн бас байдаг. Тэгвэл хүн бүр адилгүй галбиртай тэрэндээ тохируулан турах хэрэгтэй байдаг билээ.

Хүний биеийн бүтэцийг дүрсийг маягтаар нь ангилах:

Алим хэлбэртэй:

Та өдөр бүр дор хаяж 1.5 литр ус уух хэрэгтэй болохыг анхаарна уу. Ийм хэлбэртэй биетэй хүмүүс ихэвчлэн бүсэлхий хавиараа тарган байдаг бөгөөд энэ нь инсулины хэмжээ ихэссэнтэй холбоотой байдаг. Түүнээс гадна бие дэх өөх тосны хэмжээ ихэссэн байдаг ба цээжнээс бэлхүүс хүртэлх хэсэгт хуралддаг байна. Ингэснээр таны эрүүл мэндэд ноцтой аюул учруулахад хүргэхээс гадна зүрхний хэм алдалт, ходоодны хорт хавдар тусах үндэс болж өгдөг ажээ. Энэ төрлийн биеийн галбиртай хүмүүс нь голцуу даралт ихсэх аюултай байна.

Хэрвээ та алим шиг хэлбэртэй биетэй бол нэг өдөрт хэрэглэж буй хоол хүнснээсээ хэр хэмжээтэй калори авч буйгаа мэдэж байх шаардлагатай. Өдөрт идэж буй хоолноосоо 30% нүүрс ус, 35% уураг авч байх ёстой байдаг ажээ. Үүний тулд өдөр тутмын амьдралдаа хүнсний ногоо, жимс, жимсгэнэ болон дараах хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж занших хэрэгтэй.

  • Овъёос
  • Оливын тос
  • Жимс
  • Самар
  • Тахианы цээж мах
  • Навчит ногоо

Хориглох зүйс:

Төрөл бүрийн амттан, чихэр, кофе, будаа, гоймон, цагаан талх, бялуу, жигнэмэг, хагас бэлэн боловсруулсан бүтээгдэхүүнүүд, гаазтай ундаа зэргийг хэрэглэж болохгүй бөгөөд эдгээр хүнсний бүтээгдэхүүнүүд нь таны бие дэх инсулины хэмжээг ихэсгэхээс гадна таргалахад хүргэдэг байна.

Лийр хэлбэртэй:

Ийм биеийн хэлбэртэй хүмүүс гуя болон ташаагаараа тарган байхаас гадна гар болон цээжээрээ махлагдуу хүмүүс байдаг байна. Бие дэх эстриолын хэмжээ ихэссэнээр шингэний дутагдалд орох, гуя, ташаагаар хавагнах болон бусад төрлийн өвчнүүдийг үүсэх голомт болдог ажээ. Гэвч энэ төрлийн биеийн хэлбэртэй хүмүүс нь жингээ барьж, турахдаа тэгтлээ их цаг зарцуулдаггүй байна. Биеийн дээд хэсэгт онцгой анхаарал хандуулсан дасгалууд нь лийр хэлбэртэй биетэй хүмүүсийн гол ажил юм.

Зөв хооллох нь энэ төрлийн биеийн хэлбэртэй хүмүүст ашиг тустай ажээ. Ямартай ч та нэг өдөрт хэрэглэж буй хоолноосоо 50% нүүрс ус, 25% уураг авах хэрэгтэй юм байна. Түүнчлэн дараах хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж занших хэрэгтэй аж.

  • Байцаан төрлийн ногоо
  • Өөхгүй хар мах
  • Үр тариа

Хориглох зүйс:

Кофейн агуулсан хүнсний бүтээгдэхүүнүүд хэрэглэх нь эстриолын хэмжээг ихэсгээд зогсохгүй чихрийн шижин өвчнөөр өвчлөхөд хүргэдэг аж. Түүнчлэн архи, дарсны төрлийн бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй юм.

Элсэн цаг хэлбэртэй:

Ийм хэлбэртэй биетэй хүмүүс нь турах тал дээр асуудалгүй бөгөөд угийн галбиртай биетэй хүмүүс байдаг байна. Түүнчлэн юу идэж байгаагаасаа шалтгаалан таргалах болон турахдаа амархан байдаг ажээ. Дараах бүтээгдэхүүнийг хэрэглэвэл таны биед ач тустай ажээ.

  • Далайн замаг, байцаа
  • Самар
  • Олив тос
  • Сүүн бүтээгдэхүүн
  • Өөхгүй мах

Хориглох зүйс:

Загасны мах тэр тусмаа илд загас болон туна загасны мах идэхгүй байх нь чухал юм. Түүнчлэн газрын самарны тосоор хийсэн хүнсний бүтээгдэхүүнүүдийг хүнснээсээ бүрмөсөн авч хаях хэрэгтэй ажээ.

Тэгш өнцөгт, Гурвалжин хэлбэртэй:

Ийм хэлбэр нь гуя болон хөлний булчингуудад онцгой анхаарал хандуулсан дасгалуудыг санал болгодог. Энэ галбир нь масстай болгохын тулд шаталсан дасгалжуулагч, налуу гүйлтийн замыг ашигладаг. Гурвалжин хэлбэртэй биеийн бүтэцтэй охидын хувьд squat, хөл сунгах болон бусад үйл ажиллагааны талаар бүү мартаарай. Дараах бүтээгдэхүүнийг хэрэглэвэл таны биед ач тустай ажээ.

  • Жимс
  • Өндөг

Үүний зэрэгцээ та “гурвалжин” -д тохирсон дасгалууд нь голцуу дасгалын төвүүд дээр хийвэл үр дүнтэй байдаг. Мөр, цээжний дасгалуудыг багшын хяналтан дор хийвэл гэрийн нөхцөлд хийсэнээс илүү үр дүнтэйх, түүнчлэн унадаг дугуй тохиромжтой. Гүйлтийн оронд явган алхалт илүү нөлөөтэй.

Leave a Reply

Your email address will not be published.

GIPHY App Key not set. Please check settings

Би нэг ч удаа гоо сайхан орж үзээгүй ч үеийхнээсээ 15 насаар залуу харагддаг ганцхан нууцтай!

Эдгээр 3 амин toc нь хөгшрөлтийн эсрэг бөгөөд таныг залуужуулах увьдастай!