in

Давхар эрүүг арилгах 5 энгийн дасгал. Үүнийг дагаж хийснээр хормын дотор л таны давхар эрүү арилах болно!

Мэдээж унжсан давхар эрүүтэй хүмүүст хамгийн түрүүнд турахыг зөвлөдөг. Гэхдээ хүн 50 кг жин хассан ч давхар эрүү нь арилдаггүй. Гэхдээ найдвараа бүү алдаарай, мэс заслын талаар бүү бодоорой! Үнэн хэрэгтээ нэлээд энгийн таван дасгал байдаг. Хэрэв та үүнийг хэдэн долоо хоногийн турш өдөр бүр хийвэл хүзүүний булчинг бэхжүүлж, давхар эрүүг арилгаж болно.

Дасгал:

#1 Хэлээ сунгах

Амаа том ангайж, хэлээ гарга. Чадахаараа урагш нь сунгана. Хамгийн тохиромжтой сунгалт нь та өөрийн сонгосон цэгтээ хэлээ хүрэхийг хичээх хэрэгтэй. Хэлийг дээд зэргээр сунгасан гэж үзвэл тэр байрлалд 10 секунд барина. Арван удаа давтана.

#2 Толгойгоо өргөх

Толгойгоо доош унжуулан орон дээр дээш харан хэвтэнэ. Дараа нь толгоогой дээш өргөж бүх биеээ харах оролдлого хийнэ. Толгойгоо биеийн дээгүүр гарах үед 10 секунд байлгаад дараа нь аажмаар биеийг анхны байрлалд оруулна. Дасгалыг 2-3 удаа давтан хийнэ.

#3 Таазны үнсэлт

Хоёр хөл дээрээ босож зогсоно. Тааз руу дээшээ харж зогсоод эрүүгээ дээш болгож үсэх гэж байгаа мэт эрүүгээ сунгана. Энэ байрлалд таваас арван секундын турш байгаарай. Дараа нь тайвширч, анхны байрлал руугаа буцна. Дасгалыг 15 удаа давталт хийнэ.

#4 Толгой эргэх

Нуруугаа эгцлэн сууна. Одоо толгоогой урагш эгц суугаад баруун тийш толгойгоо гилжийлгэж баруун чихээ баруун мөрөндөө хүргэнэ. Энэ байрлалаар 5-10секунд бариад. Дахин зүүн тиймээ мөн адил давтамжаар хийнэ. Дасгалаа хийхдээ мөрөө өргөхгүй, нуруугаа шулуун байлгана. Баруун, зүүн талдаа арав арван удаа хийнэ.

#5 Эрүүний дасгал

Дасгалыг сандал дээр сууж хийж болно мөн шалан дээр улаараа бүрэн зогсож хийж болно. Дасгалаа хийхдээ аль ч тохиолдолд нуруу шулуун байлгана.

Одоо амаа хааж эрүүгээ хүчтэй зажлах хөдөлгөөн хийнэ. Уруулыг салгахгүйгээр зажилаж байна. Амьсгаагаа хамраараа гүнзгий авч, гаргана. Амьсгаагаа нэг авахдаа амаа томоор нээнэ, энэ үед хэлний үзүүрийг доод урд шүдэнд наасан байна. Амьсгалаа “аааа” гэсэн авиатай цуг гаргана. Дасгалыг 2 удаа тус бүр 90 секундын турш хийхийг хичээгээрэй.

Дээрх дасгалыг бүтэн хийхэд таниас ердөө 10-20 минут л зарцуулагдана. Дасгалыг байнга тогтмол хийснээр үр дүнд хүрнэ гэдгийг мартаж болохгүй: өглөөдөө хэдэн долоо хоног хийсний дараа та өөрийгөө өөрчлөгдөж байгааг мэдэрнэ.

Leave a Reply

Your email address will not be published.

GIPHY App Key not set. Please check settings

Хэрэв та шампуньдаа үүнийг нэмээд угаавал үс уналтаас хурдан ангижрах болно!

Та уг шүүсийг уусны дараа таны гэдэс доторх бүх xopтoй бoдиc гадагшилж, бие чинь дахин төрсөн мэт цоо эрүүл болох болно!