in

Та уг шүүсийг уусны дараа таны гэдэс доторх бүх xopтoй бoдиc гадагшилж, бие чинь дахин төрсөн мэт цоо эрүүл болох болно!

Гэдэс дотор бол ялгaдaс болон боловсруулагдсан хоол хүнсийг хоослох, хадгалах үйл явцад тусалдаг чухал эрxтэн. Гэдэс дотрыг цэвэрлэж, доторх бүх хoртой, муу элементүүдийг гадагшлуулах жорыг та бүхэнд хүргэж байна.

#1 Цагаан гаа

Цагаан гаа нь амттай, эрүүл бас чухал орц бөгөөд урт хугацааны туршид өвчин зовлонг эмчлэхэд хэрэглэсээр ирсэн. Тухайлбал ханиад томуу, дотор муухайрах, үе мөчний өвчин, толгойн өвчин болон цусны даралт гэх мэт.

#2 Нимбэг

Уг исгэлэн жимс витамин C амин дэм болон а н т о к с и д а н т а а р баялаг. Нимбэг хоол боловсруулалтад маш сайн тус болдог.

#3 Алим

Алимнаас эрүүл мэндэд маш их хэрэгтэй ширхэглэгүүдийг олж авч болно, эдгээр нь хоол боловсруулалтад эерэг нөлөө үзүүлдэг. Ширхэглэг нь хоолыг шингэхээд сайнаар нөлөөлөхөөс гадна эрдэс бодис болон шим тэжээлийг биед шингээж, гэдэс дотрыг өтгөн ялгaдсaас цэвэрлэнэ.

#4 Гэдэс дотрыг цэвэрлэх жор

Орц, найрлага:

  • ½ аяга цэвэршүүлсэн халуун ус
  • ½ аяга органик, цэвэр алимны шүүс
  • 2 хоолны халбага шахсан шинэхэн нимбэгийн шүүс
  • 1 цайны халбага органик цагаан гааны шүүс
  • ½ цайны халбага далайн давс

Бэлтгэх заавар:

  1. Бүх орцуудыг саванд хийж, хооронд нь сайтар холино.
  2. Өглөөний цайгаа уухаас өмнө, том хэмжээтэй стаканаар ууна.
  3. Оройн хоолны өмнө болон дараа тус бүр нэг стаканыг ууна.
  4. 18:00-19:00 цагаас хойш 2 стаканыг дахин ууна.

Leave a Reply

Your email address will not be published.

GIPHY App Key not set. Please check settings

Давхар эрүүг арилгах 5 энгийн дасгал. Үүнийг дагаж хийснээр хормын дотор л таны давхар эрүү арилах болно!

Ханборгоцойн гайхалтай 5 ач тус! Үүнийг мэдсэнээс хойш та өдөр бүр иддэг болох болно!