in

Ханборгоцойн гайхалтай 5 ач тус! Үүнийг мэдсэнээс хойш та өдөр бүр иддэг болох болно!

Ханборгоцой бол хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй, ширхэглэг, витамин A болон C амин дэм, т и а м и н, к а л ь ц и, к а л и, ф о с ф о р, м а н г а н болон ф о л а т зэрэг эрдэс бодисоор баялаг жимс юм. Энэ шүүслэг жимсийг олон төрлийн хоол хүнсэнд хэрэглэж болно. Жимсний салат, кебаб, шарсан хуурсан хоол, хавай пицца эсвэл зүгээр хөнгөн зуушинд хүртэл хэрэглэдэг. Мөн та шинэхэн ханборгоцойн шүүсийг ууж болохоос гадна амттай мөхөөлдөс хийж идсэн ч болно.

Ханборгоцойн эрүүл мэндэд үзүүлэх гайхалтай 5 ач тус:

#1 Хоол боловсруулах үйл ажиллагаанд тусална

Ханборгоцой бол хоол боловсруулах үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөхөөс гадна ходоод болон гэдэсний салст бүрхэвчийг тайвшруулна. Ханборгоцой гэдэсний үрэвслийг эмчлэхэд тусална. Дээрээс нь ханборгоцойн шүүс байгалийн гаралтай туулгах үйлчилгээтэй бөгөөд түүнчлэн өтгөн хаталтыг эмчилнэ.

#2 Дархлааг дэмжинэ

Ханборгоцой витамин C амин дэмээр баялаг буюу дархлааны системийн хэвийн үйл ажиллагааг дэмждэг. Биеийг вирусээс хамгаалж, ханиад, томуу, чихний үрэвсэл болон бусад үрэвслийн гаралтай өвчнүүдээс сэргийлэхэд тусална. Витамин C амин дэм биеийн эсүүдийг чөлөөт радикалуудаас хамгаалах антиоксидантын үүргийг гүйцэтгэдэг. Чөлөөт радикалууд хуримтлагдсанаар артерын бөглөрөл үүсэж, үр дүнд нь а т е р о с к л е р о з бий болох бөгөөд энэ нь зүрх судасны өвчин бий болоход нөлөөлдөг гол хүчин зүйл юм.

#3 Өглөөний өвдөлтийг намдаана

Судалгаагаар өглөө ханборгоцой идэх нь хордлогод орсноос болж дотор муухайрах болон бөөлжихөөс сэргийлдэг болохыг олж тогтоожээ. Ардын уламжлалт эмчилгээнд ханборгоцойн шүүсийг өглөөний өвдөлтийг намдаах зорилгоор уухыг санал болгодог байна. Өглөөний өвдөлтөөс болж хэцүү, зовиуртай байгаа бол шинэхэн ханборгоцой идэх эсвэл шүүсийг нь уухад болно.

#4 Жин хасахад эерэг нөлөө үзүүлнэ

Тал аяга шинэхэн ханборгоцой найрлагандаа 60-аас ихгүй к а л о р и агуулдаг. Энэ жимс нь мөн ширхэглэгээр баялаг тул урт хугацааны турш цатгалан мэдрэмжийг төрүүлнэ.

#5 Цусны даралт ихсэхээс сэргийлнэ

Тогтмол ханборгоцой хэрэглэх нь цусны даралт ихсэхээс сэргийлж, ургийг к а л и г а а р хангаж, ураг дахь содын хэмжээг тэнцвэржүүлдэг. Нэг аяга ханборгоцойн найрлаганд 1 мг н а т р и, 195 мг к а л и агуулагддаг. Их хэмжээний к а л и цусны даралтыг бууруулдаг бол содны түвшин их байснаар цусны даралт ихэсдэг байна.

Leave a Reply

Your email address will not be published.

GIPHY App Key not set. Please check settings

Та уг шүүсийг уусны дараа таны гэдэс доторх бүх xopтoй бoдиc гадагшилж, бие чинь дахин төрсөн мэт цоо эрүүл болох болно!

Гадил болон шанцайн ундааг бэлдэж ууснаар шөнийн турш бөх гэгч нь унтаж, давхар таны эрүүл мэнд ч сайжирна!