in

Гадил болон шанцайн ундааг бэлдэж ууснаар шөнийн турш бөх гэгч нь унтаж, давхар таны эрүүл мэнд ч сайжирна!

Гадил бол яах аргагүй эрүүл бас амттай жимс. Түүгээр ч зогсохгүй дэлхий даяар гадилыг өргөнөөр хэрэглэдэг бөгөөд олон талын ач тустай. Гадил нь астма, хорт хавдар, өндөр цусны даралт, чихрийн шижин, зүрх судасны өвчин болон хоол боловсруулах асуудлаас сэргийлнэ. Гадил ойролцоогоор 90 калорийг агуулдаг бөгөөд ихэнх хувийг нь ус болон нүүрс ус бүрдүүлдэг. Бага хэмжээний уураг болон ямар ч тос агуулдаггүй гэдгээрээ онцлогтой.

Ихэнх хүмүүс шөнө унтаж чадахгүй үедээ, янз бүрийн эм бэлдмэл хэрэглэдэг боловч энэ нь сөрөг нөлөөтэй гэдгийг тэр бүр мэддэггүй. Тэгвэл гадилны цай ямар үр дүнтэй вэ? Гадил, тэр тусмаа гадилны хальс найрлагандаа к а л и болон м а г н и агуулдаг бөгөөд эдгээр нь булчинг амраах, нойр хүргэх ач тустай. Орондоо орохын өмнө энэ цайг ууснаар ямар ч эм, бэлдмэл хэрэглэснээс илүү эрүүл бөгөөд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй.

Дараах жорын тусламжтай гадилны цайг бэлтгэж ууснаар, хальсанд нь агуулагдах к а л и болон м а г н и биед эерэгээр нөлөөлж, та шөнийн турш бөх гэгч нь унтаж амарна.

Орц:

  • 1 ширхэг гадил
  • 1 жижиг савтай ус
  • Бага зэрэг шанцай

Бэлтгэх болон хэрэглэх заавар:

  1. Гадилны хоёр үзүүр хэсгийг хэрчиж авна – орой хэсэг болон ёроол
  2. Гадилыг хальстай чигээр нь шанцайн хамтаар усанд хийж буцалгана. Ойролцоогоор 10 минут буцалгахад болно.
  3. Гадилны цайг аяганд хийж, орондоо орохоос 1 цагийн өмнө ууна.

Сайн унтаж амрах нь маш чухал зүйл, үүнтэй маргах арга байхгүй. Эрүүл байхын тулд байгалийн гаралтай аргуудыг хэрэглэж, эрүүл мэндийн асуудалтай тэмцэх хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published.

GIPHY App Key not set. Please check settings

Ханборгоцойн гайхалтай 5 ач тус! Үүнийг мэдсэнээс хойш та өдөр бүр иддэг болох болно!

Та байгалийн гаралтай энэхүү 3 аргаар суган дахь илүүдэл үсээ хусаарай!Дахиж нэг хэсэгтээ л илүүдэл үс ургахгүй!