in

ДажгүйДажгүй УтгагүйУтгагүй ГайхалтайГайхалтай ЗөвЗөв УхаантайУхаантай ХоосонХоосон БурууБуруу ГунигтайГунигтай

Эмэгтэй хүний ​​​​биед гайхамшгийг бүтээж чадах долоон ашигтай дасгалыг та заавал хийж байх хэрэгтэй!

Японы ангаагч Кацузо Нишигийн “Эрүүл мэндийн системи” номондоо өөрийн туршлага дээрээ үндэслэж бичсэн учираас дэлхий дахинаа алдаршаад байна. 20 настай япон залуу Кацузо Нишинийд эмч нар үхлийн онош тавьсан бөгөөд үхлээ хүлээхээс өөр аргагүй гэж хэлжээ. Харин тэр амьдралын төлөө тэмцсэн байна. Тэр зорилгодоо ч хүрч чадсан, өөрийгөө эмчилж урт удаан насалж чадажээ.

Тэрээр өөрийн үлдсэн цаг хугацаагаа амьдралаа сонирхолтойгоор хөгжүүлэх, сайжруулахад зориулжээ. Энэ нь Грекийн анагаах ухаан, Төвд, Хятадын дадал зуршил, йог болон бусад олон эх сурвалжийг агуулдаг. Кацузо Нишигийн эрүүл мэнд маш их сайжирсан бөгөөд энэ нь зөвхөн дасгал, зөв хооллолт биш, бүхэл бүтэн философи юм. Япончуудын урт наслалтыг эртнээс сонирхож байсан хүмүүст Кацузо Нишигийн философи илүү урам зориг өгсөн. Эхлээд япончуудын эрүүл мэндийг сэргээх, биеийг эдгээх зорилгоор боловсруулсан дасгалын багцыг туршиж үзэх нь зүйтэй. Үргэлж сайн сайхны төлөө тэмүүлдэг эмэгтэйчүүдийн хувьд энэ нь юугаар ч орлуулашгүй байх болно. Эдгээр дасгалууд нь хийхэд хялбар бөгөөд биеийг эрч хүчээр дүүргэхээс гадна илүүдэл өөх тосыг арилгаж, үзэсгэлэнтэй дүр төрхийг бий болгоход тусалдаг. Үүнээс гадна тэд үе мөчийг бэхжүүлж, дархлааны системийг сэргээдэг.

Оролдоод үзээрэй, та өдөрт ердөө 15 минут хийхэд үр дүн таньд мэдэгдэхүйц байх болно.

Эмэгтэйчүүдэд зориулсан дасгалын багц

Дасгалаа хийхдээ та дасгал хийх тохиромжтой цагийг сонгох нь чухал юм. Хамгийн гол нь оройн цагаар дасгал хийж болохгүй, учир нь та нойрны хэмнэлээ эвдэж мэднэ. Эерэг энерги, эрч хүчээр цэнэглэхийн тулд дасгалаа өглөө хийх нь хамгийн сайн үр дүнтэй арга юм. Бас нэг зүйл бол дасгал нь танд таашаал авчрах ёстой бөгөөд ингэснээр үр дүн нь таны бодсоноос илүү байна.

Хөдөлгөөнд саад болохгүй чөлөөтэй хувцас өмс. Хүйтэн усаар нүүрээ угаа, инээмсэглээрэй Ингээд дасгалдаа орцгооё.

Дасгал-1

Нуруун дээрээ хэвтэж, гүнзгий амьсгаа авч гарга. Нэгэн жигд, гүнзгий амьсгалж, өөрийгөө нам гүм, үзэсгэлэнтэй газар байгаагаар төсөөл. Хоёр гараа хажуу тийш сунгаж алдал. Хөлийг зэрэгцүүлж өвдгөөрөө нугална. Цээжин дээрээ өвдөгөө авчирна. Гүнзгий амьсгаа аваад баруун тийш эргүүлж, шаланд хүргэхийг хичээнэ. Толгойгоо зүүн тийш эргүүлж, аажмаар амьсгалаарай. Мөр, гар шалан дээр наалдсан байх ба хөл толгойг солбин эргүүлж дасгалыг үргэлжлүүлэх ба эхний өдөр 4-5 удаа хийх ба дасгал хийх явцад амьсгалыг түгжихгүй гүнзгий амьгалсаар байна. Дасгалын тоог өдөр бүр нэмэгдүүлж хийх ба 25хүртэл нэмэгдүүлнэ.

Дасгал-2

Нуруун дээр хэвтэж, гараа биеийн шугамын дагуу доош нь тавьна. Хөлөө өвдгөөр нь нугалж хөл хоорондын зай 30 см байхаар авна. Хөлийг улаар нь бүтэн гишгэсэн байна. Дасгалын явцад гүнзгий амьсгалж, хэвлийн булчинг чангалж дасгалыг гүйцэтгэнэ. Өгзгийг нуруутай цуг шалнаас хөндийрүүлж өргөнө, далан дээрээ тулах юм. Энэ байрлалд хэдэн 5 секунд барина. Амьсгалаа гаргаад аажим эхлэл байрлалдаа шилжинэ. Бие суллаад дахин нэг оролт хийнэ. Дасгалыг 5 удаа гүйцэтгэнэ.

Дасгал-3

Дасгалын үндсэн байрлал доошоо харж хэвтээд хоёр гарыг дээш сунгаж алгаа доош харуулна. Хөл хоорондын зай 15см зайтай байх ба дасгалыг эхлэхдээ гэдэсний булчинг чангаж, амьсгалыг чөлөөтэй авч дасгалыг гүйцэтгэнэ. Хөлөө сунгаж, нэг хөлөө дээшлүүл. Нөгөө хөл нь шалан дээр хөдөлдөггүй наалдсан байдалтай байна.
Энэ байрлалыг хэдэн секундын турш барьж, хөлөө шалан дээр зөөлөн тавь. Нөгөө хөлөөрөө ээлжлэн хийж гүйцэтгэнэ. Үүнийг хөл тус бүрт 50 удаа давтана.

Дасгал-4

Дасгал гуравтай ижил байрлалд хэвтэж дасгалыг гүйцэтгэнэ. Хоёр гар, хоёр хөлөө 15 см зайтайгаар зэрэг өргөж, энэ байрлалд хэдэн секунд барина. Усанд сэлэхийг дуурайж, хөлөө доош, дээш хөдөлгө. Дасгалаа нэг удаагын оролтонд 25-50 удаа савна.

Дасгал-5

Дасгалын үндсэн байрлал дөрвөн хөллөнө. Хөл гараа мөрний хэмжээтэй зай авна. Баруун хөлөө өвдөг нуглаастай чигээр нь шалнаас 30 см зайд өргө. Доошоо дээшээ 25 савлуур хий. Дараа нь анхны байрлал руугаа буцаж, нөгөө хөлөөрөө дахин хийнэ.

Дасгал-6

Дасгал тавтай ижил байрлалаар эхэлнэ. Нэг хөлөө чигээр нь хойш сунгаж шаланд хүргэлгүй шууд духанд хүртэл татна. Ингэхдээ амьсгала гаргана. Хөлөө хойш дэлгэхдээ амьгалаа авна. Хөлөө хойш нь сунгахдаа толгойгоо дээшлүүлнэ. Дасгалыг хөл тус бүрээр 10 удаа давтана.

Дасгал-7

Өвдөг дээрээ суугаад нуруугаа эгцлэн сууна. Гараа биеийн урд байрлуулан хооронд нь барина. Нуруугаа гэдийлгээд гараа толгойн дээгүүр давуулж хойш сунгана. Энэ байрлалд хэдэн секунд барина. Амьсгалыг түгжихгүй тайван авна.Эхлэх байрлалд шилжиж дасгалыг 5 удаа давтан хийнэ

Бүх дасгалыг хийж дууссаны дараа аажуухнаар босч, тайвшрахын тулд аажуухан алх.

Leave a Reply

Your email address will not be published.

GIPHY App Key not set. Please check settings

Жингээ хасана гэдэг нь бодсоноос ч хялбар зүйл болсон. Дараах шидэт ундааг уугаад хүссэн хэмжээгээрэй хасаж чадах болно!

Ганга өвс элгийг эмчлэхээс гадна уушгийг тань бүрэн цэвэрлэнэ!