in

Эрүүл урт үстэй байхад үнэтэй бүтээгдэхүүн худалдан авахгүй айл бүрт байрлах хүнсний бүтээгдэхүүнүүдээр үсний ургалтыг хурдасгах 7 арга!

Айл болгонд байх хүнсний бүтээгдэхүүнээр үсний ургалтаа дэмжих хялбар арга. Үс сайхан бол зүс сайхан. Эрүүл чийглэг урт үс эмэгтэй хүн бүрийн мөрөөдөл. Энэ мөрөөдөлөө биелүүлэх маскнуудыг бид таньд санал болгож байна. Та заавал туршиж үзээрэй.

#1 Лое- Зуун наст

Зуун настын навчийг голоор нь зүсэж, шүүсийг нь шахаж авна. Шингэнийг үснийхээ уг хэсэг хуйханд массаж хийж өгнө. Энэ нь үйлдэл нь хуйхны цусны эргэлтийг сайжруулахад тусална. 10минут массажлаж маскаа үсэндээ хоёр цагийн турш байлгана эсвэл бүр шөнөжингөө маскаа орхи. Дараа нь ердийн аргаар угаана.

#2 Алимны цуу

Үсээ ердийн аргаар угаасны дараа дуртай ангижруулагчийн оронд алимны цуу хэрэглээрэй. Үүнийг зайлж болохгүй, илүүдэл шингэнийг урсгах хэрэгтэй. Үс хатаагчаар үсээ хатаана.

#3 Өндөгний цагаан

Хоёр өндөгний цагааныг хутгана. Үсний өтгөн шингэнээс хамаарч өндөгний тоог нэмж болно. Өндөгний цагаанаа өөр зүйлтэй холихгүй дангаар үс хуйхандаа жигд тарааж түрхэнэ. Масктай үсэндээ шүршүүрийн малгай өмсөж гадуур нь алчуураар орооно. Эсвэл халдаг малгай өмсөж болно. 40 минутын дараа үсээ угаана.

#4 Гичийн нунтаг

2 хоолны халбага гичний нунтагаа ижил хэмжээний халуун усаар шингэлнэ. Зуурмаг дээрээ 2 хоолны халбага үсний тосоо нэмж. Маскаа үсэндээ жигд түрхэнэ. Үсээ шүршүүрийн гялгар малгайгаар боож нэг цагийн турш байлгана. Үүний дараа халуун бүлээн усаар зайлж угаана уу.

#5 Koньяk

Koньяkыг хоёр өндөгтэй холбоно. Бага зэрэг оливын тос нэмнэ. Хийсэн маскаа бүх үсэндээ жигд тарааж түрхээд нэг цагийн хугацаатай үсэндээ байлгана. Дараа нь үсээ бүлээн усаар угаана.

#6 Лимон

1 хоолны халбага сонгиноны шүүс, өөрийн хэргэлдэг дурын үсний тос-2 хоолны халбага, нэг ширхэг нимбэгний шүүс, 1 ширхэг өндөгний шар. Бүтээгдэхүүнүүдийг бүгдийг саванд хольж бага зэрэг халаана. Маскаа үсийг бүхэл бүтэн уртын дагуу түрхээрэй. Нэг цагийн дараа угаана.

#7 Шанцай

2 хоолны халбага шанцайг 4 хоолны халбага дурын тостой холино. Ямар ч эфирийн тосыг хэдэн дусал нэмнэ. Хагас цагийн турш үсэндээ байлгана. Шампунаар зайлж угаана.
Маскыг тавиад анхны удаагийн түрхэлтээр таньд үр дүн нь мэдэгдэх болно.

Дээрх маскуудын аль нэгийг долоо хоногт 2-3 удаа түрхсэн тохиолдолд эхний хэрэглээнээс хойш нэг сар эсвэл нэг сар хагасын  дотор үр дүн нь таньд харагдана.

Leave a Reply

Your email address will not be published.

GIPHY App Key not set. Please check settings

Чацаргана жимсний хальс ашиглаад 10 насаар залуухан харагдаарай!

Хоосон ходоодон дээрээ кофе ууж огт болохгүй. Учир нь дараах 4 шалтгаантай холбоотой!