in

ДажгүйДажгүй

Хоосон ходоодон дээрээ кофе ууж огт болохгүй. Учир нь дараах 4 шалтгаантай холбоотой!

Сайхан амт үнэртэй аяга кофе уух гэдэг нь олон хүний хувьд бүр зуршил болсон зүйл. Кофе ууснаар бие сэргэж, нойрноос бүрэн салахад тусалдаг байна. Мөн кофе нь эрүүл мэндэд сайн нөлөөтэй, депресс болон А л ь ц г е й м е р и й н өвчнөөс хамгаалдаг юм. Бас хүнд бэлтгэлийн дараах булчингийн өвчинг ч тодорхой хэмжээгээр дарж чадна. Харамсалтай нь кофег хамгийн ихээр хэрэглэдэг, түүний үнэ цэнийг мэддэг хүмүүс ч өлөн элгэн дээрээ кофе уух нь ямар үр дагаварт хүргэж болохыг мэддэггүй юм.

#1 Ходоод гэдэс эвгүй болно

Өлөн элгэн дээрээ кофе уух нь дөнгөж сэрж, сэргэж байгаа организмд маш хүчтэй цочрол өгнө. Энэ цочролыг хамгийн түрүүнд мэдрэх ходоод гэдэс нь шингэн зүйлийг боловсруулах давсны xүчил бүхий шүүс ялгаруулна. Хэдхэн долоо хоногийн турш өлөн элгэн дээрээ кофе уухад удалгүй ходоод гэдэсний хямрал мэдрэгдэж байгаад яваандаа бүх л бие организмд янз бүрийн бэрхшээлүүд бий болж болох юм шүү.

#2 К о р т и з о л ы н хэмжээг багасгана

Өлөн элгэн дээрээ кофе ууж сурснаар таны биеийн ерөнхий хэм алдагдаж эхэлдэг. Өөрөөр хэлбэл таны биеийн ялгаруулдаг к о р т и з о л буюу хүнийг сэргээн идэвхжүүлдэг энэ дааварын ялгарал өөрчлөгддөг байна. Өглөө уусан кофе энэ дааврын ялгарах үйл ажиллагааг саатуулах ба яваандаа кофе хэмээх “д о п и н г”-гүйгээр та ажилдаа идэвхтэй орж чадахгүй болно.

#3 Чухал хэрэгтэй эрдсийг гадагшлуулна

Хүний биед чухал хэрэгтэй к а л ь ц и, м а г н и, к а л и зэргийг гадагшлуулдаг учир хоосон ходоод дээр уусан өглөөний кофе нь таны эрүүл мэндэд xoptoй билээ.

#4 Түгшүүрт байдлыг нэмэгдүүлнэ

Өлөн элгэн дээрээ кофе уух үедээ хүн түгшүүртэй байдлыг мэдэрч байдаг. Шалтгаан нь их энгийн: кофеин нь “тэмц эсвэл зугт” гэсэн хүний реакцийг идэвхжүүлдэг юм. Ингэснээр таны зүрх хүчтэй цохилж, хөлс ялгаран, түrшүүpт байдал бий болно.

Төгсгөлд нь: Ходоод гэдэсний хямралд өртөхгүйн тулд өглөө өлөн элгэн дээрээ кофе уух хэрэггүй. Зөвхөн өглөөний цайны дараа л ууж байгаарай. Энэ сайхан шингэнийг уух тохиромжтой цаг нь өглөөний 09:30-11:30 цагийн хооронд байна. Ингэж ууж чадвал кофе нь таны биед илүү их энерги өгч, сайн нөлөө үзүүлэх билээ.

Leave a Reply

Your email address will not be published.

GIPHY App Key not set. Please check settings

Эрүүл урт үстэй байхад үнэтэй бүтээгдэхүүн худалдан авахгүй айл бүрт байрлах хүнсний бүтээгдэхүүнүүдээр үсний ургалтыг хурдасгах 7 арга!

Та өнөөдрөөс эхлэн тогтмол усан үзэм идэж эхэлбэл таны биед дараах 7 гайхалтай өөрчлөлтүүд гарах болно!